Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Турк - Википедиа

Турк

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Türkiye Cumhuriyeti
Бүгд Найрамдах Турк Улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа
Yurtta Sulh, Cihanda Sulh
(Эх оронд минь энх тайван, даян дэлхийд амар амгалан)
Төрийн дуулал
İstiklâl Marşı
(Тусгаар тогтнолын дуулал)
Байршил
Нийслэл Анкара
Албан ёсны хэл(нүүд) Турк хэл
Засаглал Парламентийн засаглалтай бүгд найрамдах улс
- Ерөнхийлөгч Абдулла Гюль
- Ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Тусгаар тотнолын дайн 1919 оны 5 сарын 19
- Парламентийн үүсгэл 1920 оны 4 сарын 23
- Бүгд найрамдах улс зарлагдсан 1923 оны 10 сарын 29
Газар нутаг
- Нийт 783,562 км² (37-д)
- Ус (%) 1.3
Хүн ам
- 2007 оны тооцоо 70,586,256 (17-д)
- 2007 оны тооллого 70,586,256
- Нягтшил 93/км² (102-д)
ҮНБ 2008 оны тооцоо
- Нийт $941.6 тэрбум (15-д)
- 1 хүнд оногдох ҮНБ $13,511 (59-д)
ХХИ (2007 он) 0.775 (84-д) – дунд
Мөнгөн тэмдэгт Шинэ Турк лира (TRY)
Цагийн бүс UTC+2
- Зун UTC+3
Улсын домэйн нэр .tr
Утасны код +90

Турк, албан ёсоор Бүгд Найрамдах Турк Улс нь Европ, Ази хоёр их тивийн уулзвар болсон өвөрмөц улс юм. Нийслэл хот Анкара нь улсынхаа зүрхэнд оршино.

Европ тив дэх хэсэг нь Тракя, Ази тивийн хэсэг нь Анатолийн хойгт харъялагдана. Анатолийн хойг нь хойд хэсгээрээ Хар тэнгис, баруунаараа Эгийн тэнгис, урдуураа Газар дундын тэнгис, Улаан тэнгисүүдээр хүрээлэгдэн оршино. Европын Болгар, Грек, Азийн Гүрж, Армен, Иран, Ирак, Сири улсуудтай хил залгадаг.

Газар зүйн байрлалаараа газар нутгийн ихэнх хэсэг нь Анатолийн хойгт оршиж, нийт хүн амын 90 гаруй хувь нь лалын шашин шүтдэг Азийн улс боловч, хөл бөмбөгийн холбоо, Олимпийн хороодод бол Европын улс гэж явдаг. Эдийн засаг, улс төрийнхөө хувьд ч европ тивийн гишүүн гэгдэж, одоогийн байдлаар Европын холбооны гишүүн улс болохоор албан ёсоор нэрээ дэвшүүлээд байна.

Агуулга

[Засварлах] Нэршил

Турк хэл дээрх улсын албан ёсны нэр нь, Türkiye Cumhuriyeti (Тьюркиэ Жүмхүриэти), ихэвчлэн богиноор Türkiye (Тьюркиэ).

[Засварлах] Боловсрол

Ерөнхий боловсролын сургууль (ilk öğretim okulu) нь найман жилтэй. Их дээд сургуульд элсэн сурагчид нь гурван жилийн ахлах сургуулийг дүүргэх хэрэгтэй. Гэхдээ 2004 оны 9-н сараас хойш сургуульд орсон бол 3 биш 4-н жил ахлах сургуульд суралцах хэрэгтэй. Мөн сургуулиас өмнөх боловсрол олгох цэцэрлэг бий. Хувийн сургуулиуд бас бий боловч цөөн. Сурагчын нэг сард төлөх ёстой сургалтын төлбөр, болон хоол, дотуур байрны зардал нь дундаж сарын цалинтай дүйцэхүйц байдаг байна.

[Засварлах] Спорт 

Турк улсын хамгийн их өргөн дэлгэр спорт бол хөлбөмбөг юм. Мэргэжлийн хөл бөмбөгийн лийг нь дээд (Супер лиг), дунд, доод гэсэн 3 ангилалтай ба 18 баг байна. Түүнээс гадна сонирхогчидын клубүүд маш олон бий. Хөлбөмбөгийн багуудын харьяалагдах клүбүүд нь бүх төрлийн спортын багтай байх нь олонтой. Иймд сагсан бөмбөг, волейболын багууд хөл бөмбөгийн багтайгаа ижил нэртэй байх нь гайхах явдалгүй.

[Засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Turkey - зураг, медиа материалууд
Бусад хэлээр


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -