Иран
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Уриа Esteqlāl, āzādī, jomhūrī-ye eslāmī (Перс хэл) "Тусгаар тогтнол, эрх чөлөө, Исламын орон" |
|
Төрийн дуулал Sorūd-e Mellī-e Īrān (Иран улсын төрийн дуулал) |
|
Нийслэл | Тегеран |
Албан ёсны хэл(нүүд) | Перс хэл Орон нутгийн Азери, Курд хэл |
Засаглал | Исламын Бүгд Найрамдах Улс |
- Дээд удирдагч | Аётолла Али Хаменеи |
- Ерөнхийлөгч | Махмуд Ахмадинежад |
Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
- Мидиа | МЭӨ 625 он |
- Сафавид династи (дахин байгуулагдсан) | 1508 оны 5 сар |
- Исламын Бүгд Найрамдах Улс байгуулагдсан | 1979 оны 4 сарын 1 |
Газар нутаг | |
- Нийт | 1,648,195 км² (18-д) |
- Ус (%) | 0.7 |
Хүн ам | |
- 2007 оны тооцоо | 70,472,846 (17-д) |
- 2007 оны тооллого | 70,472,846 |
- Нягтшил | 42/км² (163-д) |
ҮНБ | 2007 оны тооцоо |
- Нийт | $852.6 тэрбум (15-д) |
- 1 хүнд оногдох ҮНБ | $12,300 (65-д) |
ХХИ (2007 он) | 0.759 (94-д) – дунд |
Мөнгөн тэмдэгт | Иран риал (ريال) (IRR ) |
Цагийн бүс | UTC+3:30 |
- Зун | UTC+4:30 |
Улсын домэйн нэр | .ir |
Утасны код | +98 |
Иран (Перс хэл:ايران), албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Улс (Перс хэл: جمهوری اسلامی ايران), хуучнаар (1935 он хүртэл) Перс нь Евразийн төвд орших Персийн булангийн зүүн хойд хэсэгт орших улс юм. Иран гэсэн нэр нь Арии гэсэн үгтэй адил үндэстэй бөгөөд "Ариичуудын нутаг" гэсэн утгатай.
Иран нь 1,648,195 км² газар нутагтай, үүгээрээ 18-д ордог бөгөөд хүн ам нь 70 сая гаруй. Евразийн төв хэсэгт орших тул геостратегийн хувьд чухал орон юм. Хойд талаараа Армени, Азербайжан, Турменистан орнууд болон Каспийн тэнгис; зүүн талаараа Афганистан, Пакистан; өмнөд талаараа Персийн булан, Оманы булан; баруун талаараа Турк, Ирак орнуудтай хиллэдэг. Нийслэл Тегеран хот нь Ираны хамгийн том хот бөгөөд улс төр, соёл урлаг, худалдаа, аж үйлдвэрийн төв болдог. Иран бол газрын тос, байгалийн хий ихтэй бөгөөд үүгээрээ тухайн бүс нутгийнхаа хүчин болдог.
Иранд дэлхийн хамгийн эртний үргэлжилсэн иргэншлүүдийн нэг байдаг бөгөөд МЭӨ 4000 оны үеийн суурин газар олджээ. МЭӨ 625 онд анх Мидичүүд Ираныг нэгтгэж улс болгоон байна. Тэднийг залгамжилж 1000 гаруй жилийн турш Ахеменид, Партиа, Сассанид гэсэн Ираны гурван династи захирч байв. Олон зууны турш харийн дарлал, богино хугацаагаар л захирсан династинуудын дараа 1551 онд Сафавид династи Ираныг дахин нэгтгэж, тусгаар тогтнуулжээ. Энэ династи нь Шиа Исламыг дэмжиж байсан бөгөөд энэ нь Исламын түүхэнд маш чухал үйл явдал болсон байна. 1501 оноос 1979 оны Ираны хувьсгал хүртэл Иран нь бараг тасралтгүй хугацаагаар шах буюу эзэн хаанаар удирдуулсан хаант улс байжээ. 1979 оноы 4 сарын 1-нд Иран нь албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Улс болсон ажээ.
Иран улс нь НҮБ, Талыг баримтлахгүй хөдөлгөөн (Non-Aligned Movement), Исламын зөвөлгөөний байгууллага (Organization of the Islamic Conference), ОПЕК гэсэн байгууллагуудыг үүсгэхэд тусласан, анхны гишүүдийнх нь нэг юм. 1979 оны Үндсэн Хууль дээр нь тулгуурласан Ираны улс төрийн систем нь олон тооны, төвөгтэй холбоотой удирдах албуудаас бүрдэнэ. Төрийн тэргүүн нь Дээд удирдагч (Supreme Leader). Албан ёсны шашин нь Шиа Ислам бөгөөд албан ёсны хэл нь Перс хэл.
Азийн орнууд |
---|
Азербайжан | АНЭУ | Армен | Афганистан | Балба | Бангладеш | Бахрейн | Бруней | Бутан | Вьетнам | Гүрж | Зүүн Тимор | Израйль | Индонези | Йордан | Ирак | Иран | Йемен | Казахстан | Камбож | Катар | Кипр | Кыргызстан | Кувейт | Лаос | Ливан | Малайз | Мальдив | Монгол | Мьянмар | Оман | Пакистан | Палестин | Саудын Араб | Сингапур | Сири | Хойд Солонгос | Өмнөд Солонгос | Тажикистан | Тайвань | Тайланд | Туркменистан | Турк | Узбекистан | Филиппин | Хятад | Шри Ланк | Энэтхэг | Япон |