>


Web - Amazon

We provide Linux to the World


We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Өмнөд Солонгос - Википедиа

Өмнөд Солонгос

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

대한민국
大韓民國
Дэханмингүг

Бүгд Найрамдах Солонгос Улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа
널리 인간을 이롭게 하라 (홍익인간)
Хүн төрөлхтний ашгийн төлөө
Төрийн дуулал
愛國歌/애국가 (Аегукга)
(Эх оронч дуулал)
Байршил
Нийслэл Сөүл
Албан ёсны хэл(нүүд) Солонгос хэл
Засаглал Ерөнхийлөгчийн
- Ерөнхийлөгч И Мён Пак (이명박)
- Ерөнхий сайд Хан Сын Сү (한승수)
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Төрт улс байгуулагдсан МЭӨ 2333 он, 10 сарын 3
- Японоос чөлөөлөгдсөн 1945 он, 8 сар 15
- Бүгд Найрамдах Улс 1948 он, 8 сар 15
Газар нутаг
- Нийт 99,646 км² (-д)
- Ус (%) 0.3
Хүн ам
- 2008 оны тооцоо 49,044,790 (24-д)
- Нягтшил 493/км² (12-д)
ҮНБ 2008 оны тооцоо
- Нийт АНУ$1.276 триллион (14-д)
- 1 хүнд оногдох ҮНБ АНУ$26,277 (28-д)
ХХИ (2007 он) 0.921 (26-д) – өндөр
Мөнгөн тэмдэгт Вон (KRW)
Цагийн бүс UTC+9
- Зун UTC+9
Улсын домэйн нэр .kr
Утасны код ++82

Бүгд Найрамдах Солонгос Улс буюу Өмнөд Солонгос (대한민국, 大韓民國) ерөнхийлөгчийн засаглалтай, зүүн Азид, Солонгосын хойгийн өмнөд хэсэгт орших орон юм. Хойд талаараа 1945 оноос хойш тусгаар байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс буюу Хойд Солонгостой хиллэнэ. Баруун талд нь Шар тэнгисийн цаана Хятад, зүүн талд Япон тэнгисийн цаана Япон улс байрлана. Өмнөд Солонгосын хамгийн том хот нь нийслэл Сөүл юм.

Солонгос нь Дэлхийн хамгийн эртний иргэншлийн нэг бөгөөд анхны төрт улс нь МЭӨ 2333 онд байгуулагдсан байна. Археологийн судалгаагаар Солонгосын хойгоос Доод чулуун зэвсгийн үед хамаарах олдворууд тогтоогжээ. Солонгосын Гурван хаант улсын (Three Kingdoms of Korea) нэг болох Шиллагийн хаант улс нь МЭӨ 660 ба 668 онд нөгөө хоёр улсаа (Вэкжэ ба Гүгурёо) нэгтгэн Нэгдсэн Шилла улсыг байгуулсан байна. Улмаар Гүрёо ба Чусон династи улс байгуулагдан, 1910 онд Солонгосын эзэнт улс мөхөх хүртэл нэгдсэн нэг улс болон оршин тогтнож байв. 1910-1945 онд Солонгос нь Японы захиргаанд байсан ба Солонгос нь хоёр хуваагдсаны дараа, 1948 онд Бүгд Найрамдах Солонгос Улс болон тусгаар тогтносон байна.

Өмнөд Солонгос нь Дэлхийн аж үйлдвэржсэн 20 орны нэг, мөн Азийн хамгийн баян улсуудын нэг гэж тооцогдож байна. 1960-аад оноос хойш Дэлхийн хамгийн хурдан эдийн засгийн өсөлттэй орнуудын нэг байсаар байгаа ба ДНБ-ны хэмжээгээрээ Азид эхний гуравт[1], Дэлхийд 13-т байна[2]. Солонгос нь экспортын хэмжээгээрээ Дэлхийд эхний 10-т багтах ба НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага зэргийн гишүүн юм. Солонгос нь НАТО-гийн гишүүн биш бөгөөд тус улсын арми нь Дэлхийд эхний 6-д, цэргийн зардлын хэмжээгээрээ эхний 10-т багтана. Эдийн засгийн хурдтай өсөлтөөрөө "Азийн 4 барын" нэг гэж нэрлэгддэг ба[3] ирэх 16 жилийн дотор нэг хүнд ноогдох ДНБ-ны хэмжээгээрээ Герман, Их Британи, Францаас давж гарна гэж шинжээчид таамаглаж байна[4]. Өмнөд Солонгосыг хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжлийн нэг гол загвар гэж тооцож байна[5].

Өмнөд Солонгос нь Азид эдийн засаг, улс төр, соёлын хүчтэй нөлөөтэй ба шинжлэх ухаан, технологийн хувьд Дэлхийд тэргүүлэх улсын нэг юм[6]. Дэд бүтэц[7], электроник, хагас дамжуулагч, LCD дэлгэц, гар утас зэргийн технологи нь өндөр хөгжсөн. Дэлхийд ган хайлуулалтаараа эхний гуравт, усан онгоц үйлдвэрлэлээрээ нэгт, автомашины үйлдэрлэлээрээ эхний тавд багтана.

Агуулга

[Засварлах] Түүх

[Засварлах] Эртний түүх

Гол өгүүлэл: Солонгосын түүх
Гүгурёо улсын үед хамаарах булшны ханан дээрхи зураг
Гүгурёо улсын үед хамаарах булшны ханан дээрхи зураг

Солонгосын хойг дээрх хүн суурьшиж байсныг батлах археологийн олдворууд нь хуучин чулуун зэвсгийн үед хамаардаг байна.

Солонгосын анхны төрт улс болон Гүжосон МЭӨ 2333 онд байгуулагджээ[8]. Энэхүү улс нь Солонгосын хойгийн хойд хэсэг, Манжуурыг эзлэн оршиж байсан ба Хятадын Хан династитай хийсэн удаан хугацааны дайны дараагаар сулран бутарсан байна.

МЭ эхэн үед, Солонгосын хойг ба Манжуурт Бүёо (Buyeo), Үгжо (Okjeo), Дүне (Dongye), Шамхан (Samhan) зэрэг жижиг улсууд тогтнож байсан ба улмаар эдгээр улсууд Гүгурёо (Goguryeo), Вэкжэ (Baekje), Шилла (Silla) гэсэн хаант улсууд болж нэгджээ. Энэ үеийг Солонгосын түүхэнд 3 хаант улсын үе гэж нэрлэнэ.

Энэ үед Буддын шашин Хятадаар дамжин Солонгост нэвтэрсэн ба Солонгосын соёлын нөлөөтэйгээр Японд хүрсэн байна[9][10][11][12].

Шиллагийн үед баригдсан сүм
Шиллагийн үед баригдсан сүм

Энэ 3 улсыг 676 онд Шилла нь нэгтгэж, Солонгосын хойгийн ихэнхийг захирах болсон ба хойд хэсэгт нь Балхэ улс оршин тогтнож байв. Нэгдсэн Шилла улсын үед яруу найраг, урлаг, буддын соёл дэлгэн хөгжсөн байна. Шилла ба Хятадын харилцаа тухайн үед найрсаг байсан ч дотоод байдлаас болон Шилла суларч, 935 онд Гүрёо улс байгуулагдав. 926 онд Балхэ улс Кидан улсын нөлөөгөөр мөхсөн байжээ.

Гүрёогийн хаан Ван Гон Солонгосын хойгийг бүхэлд нь эзэлсэн ба энэ улсын үед соёл, урлаг Шиллагийн үетэй адил өндөр хөгжиж байв. 1377 онд Дэлхийн хамгийн анхны металл хэвлэлийн барыг хэрэглэж, Буддын судар хэвлэж байсан баримт байдаг[13].

13-р зууны үед Монголын эзэнт гүрний дайралт Гүрёо улсыг ихээхэн доройтуулжээ. Гэхдээ тухайн үед Гүрёо нь Монголын эзэнт гүрний вассал байдлаар оршин тогтнож байлаа. Монголын эзэнт гүрнийг задарсны дараа Гүрёо нь дахин өөртөө эзэрхэх болсон байна. 1388 онд цэргийн жанжин И Сон Гэ Гүрёо улсын суурин дээр Чусон династиг байгуулав.

Генерал И Сон Гэ улсынхаа нэрийг Чусон гэж нэрлэн, Сөүл хотыг нийслэлээ болгов. Чусон династигийн эхний 200 жилд харьцангуй амгалан байж, соёл урлаг, шинжлэх ухаан хөгжиж байсны жишээ нь Сэжон хааны үед хангил хэмээх өөрийн бичиг үсэгээ зохиож, күнзийн сургааль дэлгэрчээ.

16-р зууны сүүлээр (1592–1598) Япон Солонгосыг эзэлсэн боловч, усан цэргийн жанжин И Сон Шин, Хятадын Мин улсын оролцоотойгоор япон 1598 онд Солонгосын хойгийг орхин явсан байна. Одоо И Сон Шин жанжин Солонгосын үндэсний баатруудын нэгээр тооцогддог байна.

1620-1630-д оны үед Чусон династи нь Манжийн Чин династигийн вассаль болсон байна. 1870-д оноос дахин Япон нь Солонгосыг эзлэхийг оролдож эхэлсэн ба 1895 онд Чусон дтнастигийн хатан хааны амийг хорлож[14], улмаар 1905 онд Солонгосыг Японы протекторат болохыг тулган зөвшөөрүүлэв[15]. Слонгосууд Японы түрэмгийлэлийг эсэргүүцэн 1910 оноос эхлэн тэмцэж, Манжуур, Хятад, Сибирт идэвхитэй үйл ажиллагаа явуулж байв.

18-р зууны үеийн Солонгосын газрын зураг
18-р зууны үеийн Солонгосын газрын зураг

[Засварлах] Орчин үеийн түүх

Гол өгүүлэл: Солонгосын түүх

Дэлхийн 2-р дайны дараагаас ЗХУ ба АНУ-ын цэргүүд Солонгосын хойгийн хойд ба өмнөд хэсгийг хяналтандаа барьж байсан ба улмаар Солонгосыг Хойд, Өмнөд Солонгос гэсэн хоёр хэсэгт хуваагдахад гол үүрэг гүйцэтгэсэн байна.

1943 оны Каирын тунхаглалд Солонгос нь нэгдсэн нэг улс байхаар тусгагдсан боловч, Хүйтэн дайны уршгаар коммунист Хойд Солонгос, капиталист Өмнөд Солонгос болж хуваагдсан байна. Хойд Солонгосыг дайны өмнө Японыг эсэргүүцэх хөдөлгөөнийг толгойлж байсан коммунист үзэл баримтлалтай Ким Ир Сен[16], харин Өмнөд Солонгосыг АНУ-с эргэж ирсэн И Сын Ман толгойлох болов[17].

1950 оны 6 сарын 25-нд Хойд Солонгос, Өмнөд Солонгос руу дайрснаар 3 жил үргэлжилсэн Солонгосын дайн эхлэв. Хойд Солонгосыын ар талд ЗХУ ба Хятад байсан ба сүүлд Хятад 1 сая сайн дурынхан Солонгос руу илгээсэн байна. АНУ, НҮБ-ын цэргүүд өмнөд Солонгосын талд байлдсан ба 1953 онд Хойд Солонгос ба АНУ-ын хооронд дайныг зогсоох гэрээ байгуулагдан, 38 өргөргийн дагуу хоёр улсын хилийг тогтоосон байна. Өмнөд Солонгос нь энэхүү дайн зогсоосон гэрээнд гарын үсэг зураагүй учир техникийн талаасаа бол одоо хүртэл хоёр Солонгос дайны байдалд байгаа билээ[18].

Сөүлийн өмнөд хэсэг
Сөүлийн өмнөд хэсэг

1960 оноос тухайн үеийн авилгалд идэгдсэн ерөнхийлөгч, засгийн газрыг эсэргүүцсэн оюутны хөдөлгөөн ихээр өрнөсөн ба дараагаар нь Генерал Пак Чон Хи төрийн эргэлтээр засгийн эрхийг авчээ. Уг генерал 1979 онд алагдах хүртлээ Солонгосын ерөнхийлөгчөөр ажилласан ба энэ үед Солонгос нь эдийн засгийн хувьд хүчирхэгжин боссон байна.

1980 генерал Чон Дү Ван төрийн эргэлтээр ерөнхийлөгч болж, 1988 он хүртэл ажилласан байна. Генералын цэргийн дэглэмийг эсэргүүцсэн 1980 оны Гванжу хотын иргэдийн эсэргүүцлийг цэргийн хүчээр дарж байсан байна. Үүний дараагаар ч түүний дэглэмийг эсэргүүцсэн оюутны хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж, 1987 онд болсон Солонгосын хэд хэдэн их сургуулийн оюутнууд оролцсон томоохон эсэргүүцлийн жагсаалийн үеэр хүний амь эрсдсэний[19] дараа ерөнхийлөгчийн шууд сонгуулийг зарласан байна[20].

1988 онд Сөүл хот зуны олимпийн наадмыг зохион байгуулсан юм. 1996 Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүнээр элсэв. 2004 онд Өмнөд Солонгос нь Дэлхийн эдийн засгийн "триллион доллар клубт" багтах болов[21].

[Засварлах] Засаг захиргааны нэгж

Өмнөд Солонгосын засаг захиргааны ерөнхий нэгж
Өмнөд Солонгосын засаг захиргааны ерөнхий нэгж

Өмнөд Солонгос нийт 9 муж, 7 бие даасан хот, 1 нийслэлтэй. Томоохон хотуудад Инчон, Кванжу, Пусан, Тэгү, Тэжон, Улсан зэрэг хамаарагдана. БНСУ–ын нийслэл Сөүл хотод ойролцоогоор 10.3 сая гаруй хүн оршин суудаг. Сөүл хот нь анх 1394 онд 4 уулын (Ивансан, Намсан, Наксан, Пукагсан) дунд байгуулагдсан ба одоо нийт 605.33 км кв талбайтай болон өргөжсөн байна. Сөүл хот нийт 25 дүүрэгтэй, хамгийн том дүүрэг нь Сочугү ба хамгийн жижиг нь Чунгү дүүрэг юм.

[Засварлах] Хүн ам

Нийт хүн амын дийлэнх нь хот суурин газар амьдардаг ба 1970-1990 оны хооронд эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт эрчимтэй явагдсан байна[22]. 10.3 сая оршин суугчидтай нийслэл Сөүл хот Өмнөд Солонгосын хамгийн том хот юм[23]. Бусад томоохон хотуудад Бусан (3.65 сая), Инчеон (2.63 сая), Тэгү (2.53 сая), Тэжон (1.46 сая), Гванжу (1.41 сая), Улсан (1.10 сая) багтана[24].

Хоёр Солонгос хуваагдсны дараа 4 сая орчим цагаачид Хойд Солонгосоос дүрвэн ирсэн байдаг. Солонгосчууд Солонгосын дайны дараа АНУ, Канад руу нилээдгүй цагаачилсан ба энэ байдал 1990 оны дунд үеэс багасаж эхэлжээ. Өмнөд Солонгосын нийт хүн ам одоогийн байдлаар 48,850,000 байна. Дундаж насалт нь 77 ба үүнээс эмэгтэйчүүдийнх 80, эрэгтэйчүүдийнх 73 болж байна.

Өмнөд Солонгосын хүн амын өсөлтын төлөв
Өмнөд Солонгосын хүн амын өсөлтын төлөв

Солонгос дахь гадаадын иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа ба 2007 оны байдлаар 1 сая гаруй гадаадын иргэн байгаагаас 104,749 нь Солонгосчуудтай гэрлэсэн, 404,051 нь ажиллаж буй, 225,273 нь хууль бус цагаачид байна[25].

Орон нутагт амьдрах сонирхолтой эмэгтэйчүүдийн тоо буурсан тул Солонгосын фермерүүд (тариаланчид) Зүүн өмнөд Ази, Зүүн Европын ядуу орноос эхнэр авах үзэгдэл ихсэж байна. 2006 оны судалгаагаар шинээр гэрлэсэн фермерүүдийн 41% нь гадаад бүсгүйчүүдтэй суусан байна[26].

Өмнөд Солонгост АНУ-ын армийн 31,000 бие бүрэлдэхүүн байрладаг[27].

[Засварлах] Шашин шүтлэг

2005 оны байдлаар нийт хүн амын 46.5% нь шашин шүтдэггүй[28] ба 29.3% нь Христын (үүнээс 18.3% нь протестант, 10.9% нь католик), 22.8% нь буддын шашин шүтэж байна. Өмнөд Солонгос гадаадад явуулсан шашны номлогч нарынхаа тоогоор Дэлхийд АНУ-ын дараа 2-т ордог байна[29].

[Засварлах] Газарзүйн байрлал ба уур амьсгал

Өмнөд Солонгосын байрзүйн зураг
Өмнөд Солонгосын байрзүйн зураг

Өмнөд Солонгос нь Слонгосын хойгийн өмнөд хэсгийг эзлэн оршино. Уг хойг нь хойноос урагш нийт 1,100 км урт бөгөөд хйод хэсгээрээ Ази тивтэй холбогдоно. Энэхүү уулархаг хойг нь баруун талаараа Шар тэнгис, зүүн талаараа Япон тэнгисээр (Зүүн тэнгис) хүрээлэгдэнэ.

БНСУ нь нийт 99.6 мянган хавтгай ам дөрвөлжин км газар нутагтай[30]Template:Dead link ба газарзүйн хувьд 4 бүс нутагт хувааж болно. Зүүн хэсэг нь нарийн далайн эрэг бүхий өндөр уулс, баруун хэсэг нь далайн эрэг, голын ай сав бүхий тэгш тал, баруун өмнөд хэсэг нь уулс ба хөндий, зүүн өмнөд хэсэг нь Накдун голын ай саваас бүрдсэн тэгш тал юм. Солонгос орны газар нутгийн ихэнхи хэсэг нь уулархаг газар эзэлдэг бөгөөд нам дор, тэгш тал нийт газар нутгийн 30%-ийг эзлэнэ.

Ганвонду дахь Сораксан уул
Ганвонду дахь Сораксан уул

Солонгосын баруун ба өмнөд эргийн дагуу 3000 гаруй жижиг арлууд байдаг байдгаас хамгийн том нь 1,845 км кв талбайтай, өмнөд эргээс 100км зайд орших Чэжү арал юм. Мөн томоохон гол мөрөн байдгаас БНСУ–ын нийслэл Сөүл хотын төвөөр урсах Хан мөрөн (514 км), өмнөд хэсгээр урсах Накдун мөрөн (525 км) юм.

[Засварлах] Уур амьсгал

Хавар, зун, намар, өвлийн 4 улиралтай. Өвөлдөө Сөүл орчимд 1-р сард дунджаар -7 °C -с 1 °C хүрч хүйтэрнэ. Зун 7 сард дунджаар 22 °C -с 29 °C байна. Уулархаг газраар өвөл илүү хүйтэн байх ба 6-9-р сарын хооронд бороо хамгийн ихээр орно. Өмнөд эрэг орчмоор аадар бороо бүхий хар салхи зуны сүүл саруудад үзэгдэнэ. Жилийн дундаж хур тундас 1,370 мм-с (Сөүлд) 1,470 мм-т (Пусан) хэлбэлзэнэ. in Busan.

[Засварлах] Хүрээлэн байгаа орчин

Хүн ам нягт сууршсан хотуудад агаарын болон усны бохирдолын асуудал тавигдаж байна. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, сэргээн босгох талаар томоохон ажлууд хийж байгаагийн жишээ нь Сөүл хотын төвд байгуулсан хиймэл гол бүхий (цэвэр ус) Чонгэчон болж байна[31]

Өмнөд Солонгос нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах Дэлхийн томоохон байгууллага, протоколуудад нэгдсэн орон болно[32].

[Засварлах] Эдийн засаг

Ёоиду арал, Сөүл. Санхүүгийн томоохон төв
Ёоиду арал, Сөүл. Санхүүгийн томоохон төв

Өмнөд Солонгосын эдийн засаг Дэлхийд эхний 12-т, Азид эхний 3-т орж байна[33][34]. Гадаад худалдааны гол түнш нь Хятад[35]. Солонгосын эдийн засгийн тулгуур нь автомашин, хагас дамжуулагч, электроник, усан онгоц, гангийн үйлдвэрлэл юм.

1950-д оны үед Солонгос нь Азийн хамгийн ядуу орны нэг байв. Японы захиргаанд байх үед байгалийн баялагын ихэнхийг олборлож дууссан ба Солонгосын дайны үед тус улс бүрэн сүйрсэн байна. 1962 онд цэргийн эргэлтээр төрийн эрхийг авсан генерал Пак Чон Хи-гий удирдлагаар Солонгосын эдийн засаг сэргэж эхэлсэн ба 40 жилийн дотор газар тариалан, загас агнуурын орноос өндөр технологи бүхий аж үйлдвэржсэн орон болж хувирчээ.

Пак Чон Хи ЗХУ-ын загвараар 5 жилийн тутмын макро эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн[36] ба 1965 онд Японтой харилцах харилцаагаа хэвийн болгосноор гадаад худалдаа, хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгджээ. Эхлээд хөнгөн үйлдвэр, дараа нь хүнд үйлдвэрүүд байгуулагдаж, 1973 он гэхэд Өмнөд Солонгос нь эдийн засгийн хувьд Дэлхийд 34-т орох болов[37].

Эдийн засгийн энэ өсөлтийг "Хөн мөрний эрэг дэх ид шид" гэж нэрлэх болсон ба 1980-1990 онд Солонгос нь нэхмэл, даавуу, гутлын экспортоос илүү автомашин, электроник, усан онгоц, ган үйлдвэрлэж, экспортлох болжээ. Улмаар өндөр технологийн бүтээгдэхүүн болох компьютерийн дэлгэц, гар утас, хагас дамжуулагч үйлдвэрлэж эхлэв.

Өмнөд Солонгос нь гар утасны үйлдвэрлэлээрээ Дэлхийд тэргүүлдэг орон
Өмнөд Солонгос нь гар утасны үйлдвэрлэлээрээ Дэлхийд тэргүүлдэг орон

Өмнөд Солонгосын тэргүүлэгч компаниуд болох Хёндэ, Самсунг, Эл Жи, Эс Ки зэрэг хувийн (гэр бүлийн) компаниуд нь Пак-ийн удирдлагын үеийн санхүүгийн болон татварын тааламжтай нөхцөлд цэцэглэн хөгжсөн байна[38].

1997 оны Азийн санхүүгийн хямралын үеэр Өмнөд Солонгосын эдийн засгийн сул тал (жишээлбэл, ихээхэн хэмжээний гадаад өр гэх мэт) ил гарсан ба энэхүү хямрал хоёр үе шаттайгаар явагджээ. Эхнийх нь 1997 онд, дараагийнх нь 1999 онд болсон Дэү компанийн дампууралаар илэрсэн байна[39]. Дэү компанийн дампууралыг Дэлхийн түүхэн дэх хамгийн том дампуурал гэж тооцож байна[40]. Уг хямралын дараанаас компаниудын бүтэц өөрчлөгдөн, 2003 он гэхэд Өмнөд Солонгосын хамгийн том гэр бүлийн 30 компанийн талаас илүү нь хувьцаат компани болжээ[41]

2003-2005 оны хооронд эдийн засгийн жилийн өсөлт 4% болж буурав[42]. Энэ бууралт нь хувь хүмүүсийн картын зээл, Хятадын ихээхэн хэмжээний импорт зэргээс үүдэлтэй байна. 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн үл хөдлөх хөрөнгийн, тэтгэвэрийн, ажиллах хүчний шинэтгэлийн дүнд[43], 2006 оны эдийн засгийн өсөлт 5.1%-д хүрсэн байна.

Өмнөд Солонгосын эдийн засаг нь дунд зэргийн инфляци, ажилгүйдлын бага төвшин, экспорт, орлогын харьцангуй тэгш байдал зэргээр тодорхойлогдоно[44][45][46]

Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын автомашин, усан онгоцны үйлдвэрлэл эдийн засгийн үндэс нь болж байна. Өмнөд Солонгосын Хёндэ моторс ба түүний салбар Киа моторс нь Дэлхийн 5 дахь том автомашин үйлдвэрлэгч юм[47]. Солонгосын автомашин үйлдэрлэгчид хэдийгээр Европийн холбоотой байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хугацаа нь дууссан ч гэсэн Европийн холбооны улсуудад дахь экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна[48].

Өмнөд Солонгосын усан онгоцны үйлдвэрлэл нь Дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа ба 2004 онд үйлдвэрлэлийн хэмжээгээрээ Японыг гүйцсэн байна[49]. Өмнөд Солонгос нь дунджаар ажлын 4 өдөрт, 80 сая ам.долларын өртөг бүхий нэг усан онгоцийг үйлдвэрлэдэг ба 2006 оны байдлаар Дэлхий дээр шинээр үйлдвэрлэж буй 3 онгоц тутмын нэгийг үйлдвэрлэж байжээ.

Хэдийгээр Өмнөд Солонгос одоогоор усан онгоц үйлдвэрлэл, захиалгын хэмжээгээрээ илүү байгаа ч, Хятад улс 2015 он гэхэд Дэлхийн хамгийн том усан онгоц үйлдвэрлэгч болох зорилт тавьж байна. Гэхдээ одоогоор Солонгосын усан онгоц хямд өртөгтэй байгаа юм[50].

[Засварлах] Шинжлэх ухаан ба технологи

[Засварлах] Сансрын хөтөлбөр

Альберт HUBO робот
Альберт HUBO робот

Өмнөд Солонгос нь ОХУ-тай хамтран сансрын хөтөлбөр хэрэгжүүлж[51], Ариранг-1, Ариранг-2 хиймэл дагуулууд хөөргөөд байна.

2008 онд Өмнөд Солонгос нь өөрийн сансрын буудалыг (Naro Space Center) ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Уг буудал нь Солонгосын Сансар судлалын хүрээлэнд харьяалагдах ба пуужин хөөргөх тавцан, хяналтын байр, пуужингийн цогцолбор, туршилтын цогцолбор, сургалтын байр зэргээс бүрдэнэ[52]. Өмнөд Солонгосоос анхны сансрын нисгэгч нь И Сү Ён гэдэг эмэгтэй байсан ба 2008 оны 4 сарын 8-нд Оросын Союз ТМА-12 хөлгөөр сансарт ниссэн байна[53].

[Засварлах] Робот

Солонгосын шинжлэх ухаан, технологийн ахисан төвшний хүрээлэн нь хүнтэй төстэй, HUBO роботыг зохион бүтээсэн байна. Уг робот болон Японы Хонда моторс компанийн зохиосон ASIMO робот 2 нь алхаж чаддаг хүнтэй төстэй роботууд юм[54]. Анхны HUBO роботын өртөг нь 1 сая доллар байсан ба 3 жил зарцуулсан байна[55].

[Засварлах] Ишлэл

  1. IMF (2007). "World Economic Outlook Database, October 2007". 2007. IMF. Retrieved on 2008-02-12.
  2. IMF. "October 2007 World Economic Outlook Database, October 2007". 2007. IMF. Retrieved on 2008-02-12.
  3. Korea, Republic of
  4. http://www2.goldmansachs.com/hkchina/insight/research/pdf/BRICs_3_12-1-05.pdf
  5. Seoul's Green Revolution - TIME
  6. ANNOTATED CHRONOLOGY OF KOREA’S SCIENCE AND TECHNOLOGY (Moo-Young Han, Professor of physics, Duke University / Editor-in-Chief, Society of Korean-American Scholars)
  7. Korea, South Infrastructure, power, and communications, Information about Infrastructure, power, and communications in Korea, South
  8. Korea's History (Ko-Choson, Three Kingdoms, Parhae Kingdom, Unified Shilla, Koryo Dynasty, Colonial Period, Independence Struggle, Provisional Government of Korea, Independence Army, Republic of Korea,)
  9. "Yayoi Period History Summary", BookRags.com; Jared Diamond, "Japanese Roots", Discover 19:6 (June 1998); Thayer Watkins, "The Genetic Origins of the Japanese"; "Shinto - History to 1900", Encyclopædia Britannica; "The Yayoi period (c. 250 BC–c. AD 250)", Encyclopædia Britannica.
  10. "Korean Buddhism Basis of Japanese Buddhism", Seoul Times, June 18, 2006; "Buddhist Art of Korea & Japan", Asia Society Museum; "Kanji", JapanGuide.com; "Pottery", MSN Encarta; "History of Japan", JapanVisitor.com.
  11. (1993) Delmer M. Brown (ed.): The Cambridge History of Japan. Cambridge University Press, 140-149. ; George Sansom, A History of Japan to 1334, Stanford University Press, 1958. p. 47. ISBN 0-8047-0523-2
  12. From Paekche to Origin of Yamato
  13. URL_ID=3946&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html World's oldest printed Doc
  14. Murder of Empress Myeongseong
  15. Forced Annexation
  16. Kim Il Sung. The Columbia Encyclopedia, Sixth Edition. 2001-07
  17. Rhee, Syngman. The Columbia Encyclopedia, Sixth Edition. 2001-07
  18. South Korea. U.S. Department of State. 2006-09-16-д авсан.
  19. http://www.yolsa.org/sub_plus_1.html Yolsa.org Information on Anti-Yushin protests
  20. http://www.encyber.com/search_w/ctdetail.php?gs=ws&gd=&cd=&q=&p=&masterno=211762&contentno=211762 Encyber Encylopedia article on June 29th Declaration
  21. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ks.html CIA World Factbook
  22. South Korea. CIA Country Studies. 2006-04-22-д авсан.
  23. World City Populations. 2006-04-04-д авсан.
  24. Populations for all cities as of 2005, By city and province. NSO Database. 2006-04-22-д авсан.
  25. http://joongangdaily.joins.com/article/view.asp?aid=2880037
  26. http://joongangdaily.joins.com/article/view.asp?aid=2880519
  27. US military figures as of 2005, from [1] (Excel file) Tim Kane Global US Troop Deployment, 1950-2003
  28. According to figures compiled by the South Korean National Statistical Office. 인구,가구/시도별 종교인구/시도별 종교인구 (2005년 인구총조사). NSO online KOSIS database. 2006-08-23-д авсан. This should not be confused with other figures which report only the percentage of the religious population that are Buddhist, Christian, Cheondoist, etc...
  29. Korean Christian missionaries. Christianity Today. 2006-09-15-д авсан.
  30. The estimated area rises steadily from year to year, possibly due to land reclamation. 행정구역(구시군)별 국토적. Korea Statistical Information Service. 2006-03-27-д авсан.
  31. Seoul Metropolitan Government - "A Clean, Attractive & Global City, Seoul!"
  32. Template:Factbook
  33. IMF (2007). "World Economic Outlook Database, October 2007". 2007. IMF. Retrieved on 2008-02-12.
  34. IMF (2007). "World Economic Outlook Database, October 2007". 2007. IMF. Retrieved on 2008-02-12.
  35. Trade Policy Outlook for Second-term Bush Administration
  36. Soviet Economic Development
  37. NationMaster - NationMaster Survey
  38. See Cumings 1997, chapter 6.
  39. KOIS (2003), pp. 238-239.
  40. [2] Paper: Economic Reform in South Korea: An Unfinished Legacy
  41. 18 out of 30, according to Country Studies: South Korea. The Economist (2003-04-10). 2006-04-06-д авсан.
  42. GDP - Rank order - Real Growth Rate. CIA Factbook. 2006-09-15-д авсан.
  43. Anti-Speculation Measures. Hankooki Ilbo. 2006-09-15-д авсан.
  44. Field Listing - Inflation Rate - (consumer prices). CIA Factbook. 2006-09-15-д авсан.
  45. Field Listing - Unemployment Rate. CIA Factbook. 2006-09-15-д авсан.
  46. Field Listing - Exports. CIA Factbook. 2006-09-15-д авсан.
  47. Hyundai-Kia Pass Nissan to Become Worlds Sixth Largest Automaker - Automobile.com Auto News
  48. BBC NEWS | Business | S Korea and EU begin trade talks
  49. Shipbuilding on the rise in South Korea - Ports And Shipping | Business Asia | Find Articles at BNET.com
  50. S. KOREAN SHIPYARDS DOMINATE HIGH-VALUE-ADDED SHIP MARKET. Industry & Business Article - Research, News, Information, Contacts, Divisions, Subsidiaries, Business Associations
  51. Korea, Russia enter full-fledged space partnership | Korea.net News
  52. South Korea Begins Construction Of New Space Center – Korean Information Service, SpaceDaily, August 12, 2003
  53. S. Korea names woman as first astronaut – Korean CNN, March 10, 2008
  54. Lugmayr, Luigi (2004-12-22). New Humanoid Robot: HUBO Robot from Korea. I4U. 2007-07-07-д авсан.
  55. Kyu, Lee Sung; Todd Thacker (2005-01-18). Korean Robotics Steps Into the Future. OhmyNews. 2007-07-07-д авсан.

[Засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: South Korea - зураг, медиа материалууд

Бусад хэлээр

< Static Wikipedia 2008 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2007 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2006 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu

span style="font-weight: bold;">Our
"Network":



Project Gutenberg

href="https://gutenberg.classicistranieri.com">https://gutenberg.classicistranieri.com



Encyclopaedia Britannica 1911

href="https://encyclopaediabritannica.classicistranieri.com">https://encyclopaediabritannica.classicistranieri.com



Librivox Audiobooks

href="https://librivox.classicistranieri.com">https://librivox.classicistranieri.com



Linux Distributions

https://old.classicistranieri.com



Magnatune (MP3 Music)

href="https://magnatune.classicistranieri.com">https://magnatune.classicistranieri.com



Static Wikipedia (June 2008)

href="https://wikipedia.classicistranieri.com">https://wikipedia.classicistranieri.com



Static Wikipedia (March 2008)

href="https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/">https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/



Static Wikipedia (2007)

href="https://wikipedia2007.classicistranieri.com">https://wikipedia2007.classicistranieri.com



Static Wikipedia (2006)

href="https://wikipedia2006.classicistranieri.com">https://wikipedia2006.classicistranieri.com



Liber Liber

href="https://liberliber.classicistranieri.com">https://liberliber.classicistranieri.com



ZIM Files for Kiwix

https://zim.classicistranieri.com





Other Websites:



Bach - Goldberg Variations

https://www.goldbergvariations.org



Lazarillo de Tormes

https://www.lazarillodetormes.org



Madame Bovary

https://www.madamebovary.org



Il Fu Mattia Pascal

https://www.mattiapascal.it



The Voice in the Desert

https://www.thevoiceinthedesert.org



Confessione d'un amore fascista

https://www.amorefascista.it



Malinverno

https://www.malinverno.org



Debito formativo

https://www.debitoformativo.it



Adina Spire

https://www.adinaspire.com




atOptions = { 'key' : 'e601ada261982ce717a58b61cd5b0eaa', 'format' : 'iframe', 'height' : 60, 'width' : 468, 'params' : {} };

Our "Network":

Project Gutenberg
https://gutenberg.classicistranieri.com

Encyclopaedia Britannica 1911
https://encyclopaediabritannica.classicistranieri.com

Librivox Audiobooks
https://librivox.classicistranieri.com

Linux Distributions
https://old.classicistranieri.com

Magnatune (MP3 Music)
https://magnatune.classicistranieri.com

Static Wikipedia (June 2008)
https://wikipedia.classicistranieri.com

Static Wikipedia (March 2008)
https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/

Static Wikipedia (2007)
https://wikipedia2007.classicistranieri.com

Static Wikipedia (2006)
https://wikipedia2006.classicistranieri.com

Liber Liber
https://liberliber.classicistranieri.com

ZIM Files for Kiwix
https://zim.classicistranieri.com


Other Websites:

Bach - Goldberg Variations
https://www.goldbergvariations.org

Lazarillo de Tormes
https://www.lazarillodetormes.org

Madame Bovary
https://www.madamebovary.org

Il Fu Mattia Pascal
https://www.mattiapascal.it

The Voice in the Desert
https://www.thevoiceinthedesert.org

Confessione d'un amore fascista
https://www.amorefascista.it

Malinverno
https://www.malinverno.org

Debito formativo
https://www.debitoformativo.it

Adina Spire
https://www.adinaspire.com