>


Web - Amazon

We provide Linux to the World


We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Бүгд Найрамдах Хятад Улс - Википедиа

Бүгд Найрамдах Хятад Улс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

中華民國 ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠳᠤᠮᠳᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ Бүгд Найрамдах Хятад Улс
(Төрийн далбаа) (Төрийн сүлд)
Төрийн дуулал:

"Бүгд Найрамдах Хятад Улсын Төрийн дуулал"

Газар нутаг 35,980 км²;
Хүн ам 22,858,872 (2007 он)
Хүн амын нягтшил 635.32 хүн/км²
Нийслэл Тайбэй
Албан ёсны хэл Мандарин хэл
Ерөнхийлөгч: Чэнь Шуй Бянь
Дэд ерөнхийлөгч: Аннет Лу
Ерөнхий сайд: Чань Чунь Сюнг
Мөнгөн тэмдэгт Шинэ Тайвань доллар (NT$) (TWD)
ҮНБ $668.3 тэрбум
1 хүнд оногдох ҮНБ $30,084
Цагийн бүс UTC +8
Интернетийн код .tw
Утасны код +886

Бүгд Найрамдах Хятад Улс (ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠳᠤᠮᠳᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ) нь зүүн азийн Тайвань аралд орших, тусгаар тогтносон байдал нь эргэлзээтэй улс юм. Энэ улс нь Тайвань, Хятадын Тайбэй (中華臺北) гэж нэрлэгдэх явдал нь олон.

Агуулга

[Засварлах] Түүх

Минь улс (1368-1644) унасны дараа Мин улсын ард иргэд Тайвань руу үй олноороо дүрвэн гарсан тухай түүхэн сурвалж бичгүүдэд дурдсан байдаг. Чин улс нь Мин улсыг эзэлж 1683 онд Тайванийг өөрийн эрхэндээ оруулсанаар Тайвань нь албан ёсоор Хятадын эзэнт улсын нэг хэсэг нь болсон. 1894-1895 оны хооронд болсон Япон Хятадын дайнд туйлдаж мөхөсдсөн Чин гүрний эзэнт хаан Ли Хун Жан гадны хүчинд автагдан тэгш бус гэрээ байгуулж (Шимоносэкийн гэрээгээр) Тайванийг Япончуудад шилжүүлэн өгчээ. Япончууд Тайвань аралд дарангуйллаа тогтоож тайваньчуудыг их сургууль, коллежид орохыг нь хязгаарлаж, тэднийг төр засгийн болон улс төрийн албан тушаал хашихыг хориглосон. Япончууд дэлхийн 2 дугаар дайнд ялагдсаныхаа дараа 50 жилийн турш ноёрхсон тус арлыг 1945 оны 10 сарын 25-нд Хятадад буцаан өгсөн байна. 1949 оны 12 сард Гоминданы удирдлага засгийн газраа Тайвань (Формоза) арал руу нүүлгэхээр шийдвэрлэснээр зэвсэгт хүчний ихээхэн хэсэг, Гоминданы албан хаагчид, улс төрийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, соёлын ажилтнууд тийшээ явж нийт 2 сая хүн Тайвань руу нүүжээ. Тэдний тэн хагас нь Чан Кайшигийн цэргүүд байсан. Тэд явахдаа соёлын үнэт зүйл, их хэмжээний үнэт хөрөнгө, нам төрийн архиваа авч гарч чадсан байна. Үнэт эдлэлүүд нь одоо Тайбэйгийн үндэсний музейд хадгалагдаж байна.

[Засварлах] Газар зүйн байрлал

Гол өгүүллэг: Тайвань арал

Эдүгээ Тайваний засгийн газрын мэдэлд Тайвань арлаас гадна Пескадорын арлууд, Зиньмэнь, Мазу арлууд хамаарагдаж байдаг байна.

[Засварлах] Хүн ам

Тус арлын хүн амын тоо нь 23 саяд хүрчээ. Нийт хүн амын 59% нь Тайвань арлын 4 том хот болох Тайбэй, Гаошүнь, Тайжүнь, Тайнань хотуудад төвлөрдөг бөгөөд хүн ам хамгийн шигүү суурьшсан хэсэг нь Тайбэй, удаах нь өмнөд хэсэгт орших Гаошүнь хот юм. Тус арлын хүн амын тоо сүүлийн жилүүдэд хурдтай өсч, хүн амын дундаж наслалт уртассан бөгөөд 1995 оны байдлаар нийт хүн амын 7.6% нь 65-аас дээш насны хүмүүс байжээ.

[Засварлах] Нутгийн уугуул иргэд

12-15 мянган жилийн өмнөөс Тайвань арал дээр анхны уугуул хүний мөр гарсан гэж үздэг. 1996 оны байдлаар тус арал дээр 8 овгийн 380000 уугуул иргэн аж төрж байна. Уугуул иргэдийн үндэсний соёлын өв уламжлал, зан заншил, эрх ашгийг хамгаалах уугуул Иргэдийн Хэргийг Хамгаалах Зөвлөл ажилдаг байна.

[Засварлах] Шашин

Тайваньд шашин шүтэх эрх чөлөө нь Үндсэн Хуулиар баталгаажсан байдаг. Арлын хүн амын дотор 11 саяас дээших нь ямар нэгэн шашин шүтдэг бөгөөд сүм хийдийн тоо 16 мянгаас давжээ. Тайванийн Хятадуудын хувьд зонхилох хэсэг нь Даоизм ба буддын шашин шүтдэг бол зарим хэсэг нь Христийн, Исламын, Күнзийн болон бусад олон төрлийн шашин шүтдэгийн зэрэгцээ гадаадаас орж ирж буй олон тооны шашны урсгал чиглэлүүд тэгш эрхтэйгээр эн зэрэгцэн оршин тогтнож байна.

[Засварлах] Хэл

Тайваний хүн амын 3/4 нь хятад хэлний мандарин буюу төв аялгуугаар ярьдаг бөгөөд төрийн албан ёсны бичиг үсэг нь ханз үсэг юм.

[Засварлах] Засгийн газар

Эдүгээ Тайваний Засгийн Газар өөрийгөө БНХУ-ын Засгийн Газар хэмээн нэрийддэг байна. 1912 онд Хятадын үндэсний хувьсгалын удирдагч Сун Ят Сен БНХУ–ыг байгуулсан бөгөөд 1949 онд тус Бүгд Найрамдах Улсын Засгийн Газар Тайвань арал руу хөөгдөж, Мао Зэ Дун тэргүүтэй коммунистууд Хятадын төрийн эрхийг авч, БНХАУ–ыг байгуулснаар БНХУ–ын Засгийн Газрын эрх мэдэл нь зөвхөн Тайвань арлаар хязгаарлагдах болж, Дэлхий дахинаа Хятад улсыг төлөөлөх эрх мэдлээ аажмаар алдсан юм.

БНХУ буюу Тайвань 1971 онд НҮБ дахь суудлаа алдаж, түүний орыг эдүгээгийн БНХАУ эзэлжээ. Улмаар 1979 онд АНУ БНХАУ–тай Дипломат харилцаа тогтоосноор Гоминданы намаар удирдуулсан БНХУ олон улсын тавцанд Хятадыг төлөөлөх боломжоо алдсан бөгөөд 1980-аад оны дунд үеэс Гоминданы Засгийн Газар бодит байдалтай эвлэрч, арлынхаа хил хязгаарт зохицсон прагматик төрийн бодлого баримтлахыг эрмэлзэх болсон юм. Тайвань нь Үндсэн Хуулийнхаа дагуу нилээд өвөрмөц төрийн бүтэцтэй. Ерөнхийдөө ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд Ерөнхийлөгч, Таван юань, Бүх Ард Түмний Үндэсний Их Хурал гэсэн гурван шатны институцаар дамжуулан төрийн удирдлагаа хэрэгжүүлдэг. Ерөнхийлөгч Үндэсний Их Хурлын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг, англиар "Five Branches of National Govermment" хэмээн нэрлэдэг. Гүйцэтгэх Юань (Executive yuan - засгийн газар), Хууль Зүйн Юань (Legislative Yuan -Heel, Хууль Тогтоох дээд байгууллага), Шүүхийн Юань (Examination Yuan), Хяналтын Юань (Control Yuan) хэмээх таван байгууллага нэгдэж Үндэсний Засгийн Газраа бүрдүүлдэг.

[Засварлах] Ерөнхийлөгч

1996 оноос өмнө Тайваний ерөнхийлөгч нь Үндэсний Их Хурлаас сонгогддог байсан бол мөн оны гуравдугаар сараас эхлэн бүх ард түмний сонгуулиар сонгогддог болжээ. Сонгууль 4 жилд нэг удаа явагддаг. Тайваний өнөөгийн ерөнхийлөгчөөр Ардчилсан дэвшилт намаас сонгогдсон Чэнь Шуй Бянь ажиллаж байна.

[Засварлах] Гадаад харилцаа

Түүхэн ба улс төрийн шалтгааны улмаас Тайваний олон улсын тавцан дахь байр суурь төдий л тогтвортой бус. БНХАУ хүчирхэгжиж, гадаад байр суурь нь бэхжихийн хэрээр дэлхийн улс орнууд БНХАУ-ын "нэг Хятадын бодлого"-ын шахалтанд орж Тайваньтай дипломат харилцаагаа тасалсан буюу шинээр харилцаа тогтоохоос зайлсхийх болсон юм. 1971 онд Тайвань нь НҮБ-ын гишүүн, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний байр сууриа алдсан явдал нь гадаад харилцаа, гадаад нэр хүндэд нь хүнд цохилт өгсөн юм.

Тиймээс эдүгээ Тайваний Засгийн газрын зүгээс Олон улсын тавцанд явуулж буй бодлого хийгээд Хятадын нэгдэл, тусгаар тогтнолын талаархи бодлогыг нь НҮБ хийгээд гадаад улс орнууд тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл Тайвань улс төрийн хувьд олон улсын тавцанд ихээхэн хавчигдмал байдалтай байдаг юм. Гэсэн ч Тайвань эдүгээ Африк, Латин Америкийн 20 гаруй оронтой дипломат харилцаатай, дэлхийн 140 гаруй улс орнуудтай худалдаа, эдийн засаг, соёл шинжлэх ухаан зэрэг салбарт бие даасан харилцаагаа хөгжүүлж буйн дотор дэлхийн тэргүүлэх 20-иод улс орон багтдаг. Тэдгээр улсуудаас 64-т нь төлөөлөгчийн газар, нэгд нь консулын газартай ажээ. Тайбэй хотод гадаадын 44 орны 48 төлөөлөгчийн газар нийгэмлэг, виз эрхэлдэг байгууллага ажилладаг байна. Тайвань нь өөрөө олон улсын 893 төрийн бус байгууллагын идэвхитэй гишүүн юм.

[Засварлах] Мөн үзэх


< Static Wikipedia 2008 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2007 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2006 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu

span style="font-weight: bold;">Our
"Network":



Project Gutenberg

href="https://gutenberg.classicistranieri.com">https://gutenberg.classicistranieri.com



Encyclopaedia Britannica 1911

href="https://encyclopaediabritannica.classicistranieri.com">https://encyclopaediabritannica.classicistranieri.com



Librivox Audiobooks

href="https://librivox.classicistranieri.com">https://librivox.classicistranieri.com



Linux Distributions

https://old.classicistranieri.com



Magnatune (MP3 Music)

href="https://magnatune.classicistranieri.com">https://magnatune.classicistranieri.com



Static Wikipedia (June 2008)

href="https://wikipedia.classicistranieri.com">https://wikipedia.classicistranieri.com



Static Wikipedia (March 2008)

href="https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/">https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/



Static Wikipedia (2007)

href="https://wikipedia2007.classicistranieri.com">https://wikipedia2007.classicistranieri.com



Static Wikipedia (2006)

href="https://wikipedia2006.classicistranieri.com">https://wikipedia2006.classicistranieri.com



Liber Liber

href="https://liberliber.classicistranieri.com">https://liberliber.classicistranieri.com



ZIM Files for Kiwix

https://zim.classicistranieri.com





Other Websites:



Bach - Goldberg Variations

https://www.goldbergvariations.org



Lazarillo de Tormes

https://www.lazarillodetormes.org



Madame Bovary

https://www.madamebovary.org



Il Fu Mattia Pascal

https://www.mattiapascal.it



The Voice in the Desert

https://www.thevoiceinthedesert.org



Confessione d'un amore fascista

https://www.amorefascista.it



Malinverno

https://www.malinverno.org



Debito formativo

https://www.debitoformativo.it



Adina Spire

https://www.adinaspire.com




atOptions = { 'key' : 'e601ada261982ce717a58b61cd5b0eaa', 'format' : 'iframe', 'height' : 60, 'width' : 468, 'params' : {} };

Our "Network":

Project Gutenberg
https://gutenberg.classicistranieri.com

Encyclopaedia Britannica 1911
https://encyclopaediabritannica.classicistranieri.com

Librivox Audiobooks
https://librivox.classicistranieri.com

Linux Distributions
https://old.classicistranieri.com

Magnatune (MP3 Music)
https://magnatune.classicistranieri.com

Static Wikipedia (June 2008)
https://wikipedia.classicistranieri.com

Static Wikipedia (March 2008)
https://wikipedia2007.classicistranieri.com/mar2008/

Static Wikipedia (2007)
https://wikipedia2007.classicistranieri.com

Static Wikipedia (2006)
https://wikipedia2006.classicistranieri.com

Liber Liber
https://liberliber.classicistranieri.com

ZIM Files for Kiwix
https://zim.classicistranieri.com


Other Websites:

Bach - Goldberg Variations
https://www.goldbergvariations.org

Lazarillo de Tormes
https://www.lazarillodetormes.org

Madame Bovary
https://www.madamebovary.org

Il Fu Mattia Pascal
https://www.mattiapascal.it

The Voice in the Desert
https://www.thevoiceinthedesert.org

Confessione d'un amore fascista
https://www.amorefascista.it

Malinverno
https://www.malinverno.org

Debito formativo
https://www.debitoformativo.it

Adina Spire
https://www.adinaspire.com