Пакистан
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Уриа 'اتحاد، تنظيم، يقين محکم Иттэхад, Танзим, Якийн-э-Михкам (Урду) (Эв нэгдэл, Сахилга бат, Итгэл) |
|
Төрийн дуулал قومى ترانہ (Кауми Тарана) |
|
Нийслэл | Исламабад |
Албан ёсны хэл(нүүд) | Урду хэл (үндэсний), Англи хэл (албан ёсны) Орон нутгийн 6 хэл |
Засаглал | Исламын бүгд найрамдах улс |
- Ерөнхийлөгч | Первез Мушарраф |
- Ерөнхий сайд | Юсуф Реза Гиллани |
Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
- Их Британиас тусгаарласан | 1947 оны 8 сарын 14 |
- Исламын улс болсон | 1956 оны 3 сарын 23 |
Газар нутаг | |
- Нийт | 803,940 км² (34-д) |
- Ус (%) | 3.1 |
Хүн ам | |
- 2007 оны тооцоо | 169,300,000 (6-д) |
- 1998 оны тооллого | 132,352,279 |
- Нягтшил | 206/км² (53-д) |
ҮНБ | 2008 оны тооцоо |
- Нийт | Америк $504.3 тэрбум (26-д) |
- 1 хүнд оногдох ҮНБ | US$3320.12 (128-д) |
ХХИ (2007 он) | 0.551 (136-д) – дунд |
Мөнгөн тэмдэгт | Пакистан Рупи (Rs.) (PKR ) |
Цагийн бүс | UTC+5 |
- Зун | UTC+6 |
Улсын домэйн нэр | .pk |
Утасны код | +92 |
Пакистан (Урду хэл: پاکستان), албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс нь Өмнөд Азид орших улс юм. Баруун талаараа Афганистан, Иран орнуудтай, зүүн талаараа Энэтхэгтэй, зүүн хойд талаараа Хятадтай тус тус хиллэдэг. Өмнөд талаараа Арабын тэнгист 1,046 км урт эрэгтэй.
Өнөөгийн Пакистан улсын орших газар нутагт эртний Инд хөндийн иргэншил, Энэтхэг-Грекийн хаант улс тогтнож байсан байна. Энэ газар нутаг нь Персүүд, Грекүүд, Арабууд, Туркууд, Афганчууд, Монголчууд зэрэг үндэстнүүдэд эзлэгдсэн байжээ. Пакистан нь 1947 он хүртэл Британий удирдлага доорх Энэтхэгийн хэсэг байжээ. Харин 1947 онд Мухаммад Али Жиннах ба Мусульмантнуудын Лигийн удирдсан, Мусульмантнуудад зориулсан орон байгуулах хөдөлгөөний үр дүнд Синд, Баруун хойд заагийн муж, Баруун Пунжаб, Балучистан, Зүүн Бенгал мужууд нэгдэж Пакистан улс бүрэлдэн тогтох болжээ. 1956 оны Үндсэн Хуулиар Пакистан нь Исламын бүгд найрамдах улс болсон. 1971 онд зүүн Пакистанд иргэний дайн дэгдсэнээр Бангладеш улс тусгаар тогнолоо олжээ. Пакистаны түүх нь эдийн засгийн өсөлт болон цэргийн удирдлага, улс төрийн тогтврогүй байдлын үеүүдээр тодорхойлогдоно.
Пакистан улс нь хүн амаараа дэлхийд зургаад жагсдаг бөгөөд Мусульмантан хүн амаараа зөвхөн Индонезийн дараа хоёрт ордог. Энэ улс нь "Дараагийн 11" гэгдэх эдийн засагтай орнуудад багтдаг. Пакистан нь Исламын зөвөлгөөний байгууллага (Organization of the Islamic Conference), Өмнөд Азийн бүсийн хамтын ажиллагааны нэгдэл (South Asian Association for Regional Cooperation), Хөгжиж буй 8 орон (Developing 8 Countries), Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (Economic Cooperation Organization) зэрэг байгууллагуудыг анх байгуулсан орнуудын тоонд орно. Мөн НҮБ, Орнуудын нөхөрсөг холбоо (Commonwealth of Nations), Дэлхийн худалдааны байгууллага, G33 хөгжиж буй орнууд (G33), G77 хөгжиж буй орнууд (Group of 77) зэргийн гишүүн бөгөөд, НАТО-гийн гишүүн биш АНУ-н чухал холбоотон бөгөөд цөмийн зэвсэгтэй юм.
Азийн орнууд |
---|
Азербайжан | АНЭУ | Армен | Афганистан | Балба | Бангладеш | Бахрейн | Бруней | Бутан | Вьетнам | Гүрж | Зүүн Тимор | Израйль | Индонези | Йордан | Ирак | Иран | Йемен | Казахстан | Камбож | Катар | Кипр | Кыргызстан | Кувейт | Лаос | Ливан | Малайз | Мальдив | Монгол | Мьянмар | Оман | Пакистан | Палестин | Саудын Араб | Сингапур | Сири | Хойд Солонгос | Өмнөд Солонгос | Тажикистан | Тайвань | Тайланд | Туркменистан | Турк | Узбекистан | Филиппин | Хятад | Шри Ланк | Энэтхэг | Япон |