Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Израйль - Википедиа

Израйль

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

מדינת ישראל‎
Medīnat Yisrā'el
دولة إسرائيل‎
Dawlat Isrā'īl

Израйль улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дуулал
הַתִּקְוָה (Хатиква)
Итгэл
Байршил
Нийслэл Иерусалим
Албан ёсны хэл(нүүд) Еврей хэл, Араб хэл
Засаглал Парламентийн засаглалтай ардчилал
- Ерөнхийлөгч Шимон Перес
- Ерөнхий сайд Эхуд Ольмерт
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Британий Палестин дахь мандатаас тусгаарласан 1948 оны 5 сарын 14
Газар нутаг
- Нийт 20,770 / 22,0721 км² (151-д)
- Ус (%) ~2
Хүн ам
- 2008 оны тооцоо 7,282,0002 (96-д)
- 1995 оны тооллого 5,548,523
- Нягтшил 324/км² (34-д)
ҮНБ 2007 оны тооцоо
- Нийт $232.7 тэрбум (44-д)
- 1 хүнд оногдох ҮНБ $33,299 (22-д)
ХХИ (2007 он) 0.932 (23-д) – өндөр
Мөнгөн тэмдэгт Израйль шинэ шекель (₪‎) (NIS)
Цагийн бүс UTC+2
- Зун UTC+3
Улсын домэйн нэр .il
Утасны код +972
1Голаны өндөрлөг, Зүүн Иерусалимыг оролцуулаагүй / оролцуулсан
2Баруун Зурвас дахь Израйлийн хүн амыг оролцуулсан

Израйль (Еврей хэл: יִשְרָאֵל‎, Yisra'el; Араб хэл: إسرائيل‎, Isrā'īl), албан ёсоор Израйль улс (Еврей хэл: מְדִינַת יִשְרָאֵל‎ , Medinat Yisra'el; Араб хэл: دَوْلَةْ إِسْرَائِيل‎, Dawlat Isrā'īl) нь Газар дундын тэнгисийн зүүн эрэг дээр орших баруун азийн орон юм. Хойд талаараа Ливан, зүүн хойд талаараа Сири, зүүн талаараа Йордан, баруун өмнөд талаараа Египет орнуудтай хиллэдэг бөгөөд өөрийн харьцангуй жижиг нутаг нь газар зүйн хувьд өөр өөр өвөрмөц онцлогтой. Баруун зурвас болон Газийн зурвас ч мөн зэргэлдээ оршино. Израйлийн хүн амын ихэнх хувь нь Еврей үндэстэн бөгөөд үүгээрээ дэлхийн цорын ганц Еврей орон юм. Еврейчүүдээс гадна Арабын Мусульманьнууд, Христосын шашинтнууд, Друзе, Самаританчууд зэрэг үндэстэн, шашинтнууд оршдог.

Өнөөгийн Израйль улс нь гурван мянга гаруй жилийн турш Жүдизмын хамгийн чухал ухагдахуунуудын нэг "Израйлийн нутаг" (Eretz Yisrael)-аас үндэстэй юм. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Үндэстнүүдийн Лиг нь "Еврей үндэстэнд өөрсдийн гэсэн орон" бүтээх зорилгоор Британы Палестин дахь мандатыг баталжээ. 1947 онд НҮБ нь Палестиний мандатыг Еврей, Араб хоёр улсад хуваахыг баталсан байна. Арабын Лиг нь энэ төлөвлөгөөг эсэргүүцсэн боловч 1948 оны 5 сарын 14-нд Еврейн түр зуурын засгийн газар Израйлийг тусгаар тогтносныг мэдэгджээ. Дараа нь болсон Араб-Израйлийн дайнд Израйль ялалт байгуулснаар энэ улсын хил хязгаарыг НҮБ-н хуваах төлөвлөгөөнд зааснаас ч илүүгээр сунгажээ. Энэ явдлаас хойш зэргэлдээ орших олон Араб оронтой мөргөлдөж, үр дүнд нь олон том дайн болж өндөрлөж байгаа бөгөөд энэ нь өнөө хүртэл үргэлжилсээр байна. Израйль улс анх байгуулагдсанаас хойш, ялангуяа зэргэлдээ орших Араб орнуудаас түүний хил хязгаар болон бүр оршин тогтнох эрх нь хүртэл зөрчилтэй тулгарч байна. Харин Израйль нь Египет, Йордан орнуудтай энх тайвны гэрээ байгуулж, Палестинчуудтай бүр мөсөн зохицолдох хэлэлцээр явуулсаар байна.

Израйль нь төлөөллийн ардчилал бөгөөд парламентийн системтэй, сонгох эрх нь хүн бүрт оноогдоно. Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд бөгөөд Израйлийн хууль тогтоох байгууллага нь Кнессет. ҮНБ-гаар тооцвол Израйлийн эдийн засаг нь дэлхийд 44-т орно. Хүний хөгжил, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засгийн өрсөлдөөнөөрөөрөө Ойрхи дорнодын орнуудад дээгүүр жагсдаг. Улсын нийслэл ба засгийн газрын байрлах газар нь Иерусалим бол эдийн засгийн төв нь Тел Авив юм.

Бусад хэлээр


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -