Индонези
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Уриа Bhinneka Tunggal Ika (Хуучин Жава хэл) Эв нэгдэл олон янз байдалд |
|
Төрийн дуулал Indonesia Raya (Их Индонези) |
|
Нийслэл | Жакарта |
Албан ёсны хэл(нүүд) | Индонези хэл |
Засаглал | Ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс |
- Ерөнхийлөгч | Сусило Бамбанг Юдхойоно |
- Дэд ерөнхийлөгч | Юсүф Калла |
Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
- Тусгаарласан | 1945 оны 8 сарын 17 (хуучнаар Голландын Зүүн Энэтхэг) |
Газар нутаг | |
- Нийт | 1,919,440 (газар) км² (16-д) |
- Ус (%) | 4.85 |
Хүн ам | |
- 2007 оны тооцоо | 234,693,997 (4-д) |
- 2000 оны тооллого | 206,264,595 |
- Нягтшил | 134/км² (84-д) |
ҮНБ | 2007 оны тооцоо |
- Нийт | $1,038 тэрбум (15-д) |
- 1 хүнд оногдох ҮНБ | $4,356 (114-д) |
ХХИ (дунд он) | 0.728 (107-д) – 2007 |
Мөнгөн тэмдэгт | Индонези рупиа (IDR ) |
Цагийн бүс | UTC+7-с +9 |
Улсын домэйн нэр | .id |
Утасны код | +62 |
Бүгд Найрамдах Индонези Улс (Индонези хэл: Republik Indonesia) нь зүүн өмнөд Азид орших улс юм. Нийт 17,508 арлаас тогтох бөгөөд арлуудаас тогтох хамгийн том орон юм. 2006 оны байдлаар хүн ам нь 222 сая бөгөөд үүгээрээ дэлхийд дөрөвт орно. Мөн голчлон мусульмантны амьдардаг орнуудаас хамгийн том нь, гэхдээ Исламын шашинт орон биш. Индонези нь бүгд найрамдах улс бөгөөд парламент, ерөнхийлөгч нь сонгуулиар сонгогдоно. Нийслэл нь Жакарта. Папуй Шинэ Гвиней, Зүүн Тимор, Малайз улсуудтай хиллэдэг. Мөн эргэн тойронд нь Сингапур, Филлипин, Австрали, Энэтхэгийн нутаг болох Андаманы болон Никобарын арлууд бий.
7-р зуунд Сривижаяа хаант улс байгуулагдснаас хойш Индонезийн арлууд нь худалдааны чухал бүс болсон байна. Байгалийн баялагаас нь болж гадны орнууд Индонезийн түүхэнд ихэд нөлөөлжээ. Энэтхэгийн нөлөө дор Хиндуист, Буддист хаант улсууд МЭ-ы анхны зуунуудад үүсчээ. Мусульмантан худалдаачид Исламыг авчирч, Европын хүчнүүд Малукугийн арлууд дахь хоол амтлагчийн төлөө хоорондоо тэмцэлдэж байжээ. 350 жилийн турш Голландын колони байсны эцэст, Дэлхийн хоёрдугаар дайны дараа тусгаар тогтносон байна. Үүнээс хойших Индонезийн түүх нь ширүүн байсан бөгөөд байгалийн гамшиг, хээл хахууль, тусгаарлах хөдөлгөөн, ардчилсан хөдөлгөөн, эдийн засгийн маш түргэн өөрчлөлт зэрэг саад бэрхшээлтэй тулгарчээ.
Индонезийн арлуудад олон үндэстэн, хэл, шашин тархсан байна. Жава үндэстэн нь хамгийн том нь бөгөөд улс төрд давамгайлдаг. Гэлээ ч гэсэн Индонези нь нэг хэл, голдуу Мусульмантан хүн ам, колоничлолын түүх болон үүний эсрэг хөдөлгөөнийг баримталсан нэгдмэл үндэстэнг бий болгож чаджээ. Энэ бүгд нь "Bhinneka tunggal ika" буюу "Олон янз байдалд эв нэгдэл" гэсэн Индонезийн үндэсний урианд тусгалаа олжээ. Гэвч тусгаарлах хөдөлгөөн зэрэг нь ширүүн сөргөлдөөнүүдэд хүргэж, улс төрийн болон эдийн засгийн тогтвортой байдалд муугаар нөлөөлж байна.
Индонези нь хүн ам болон нягтшил их ч гэсэн дэлхийд хоёрт ордог биологийн олон янз байдлыг агуулдаг байгальтай. Байгалийн баялаг ихтэй боловч ядуурал одоо болтол түгээмэл байна.
Азийн орнууд |
---|
Азербайжан | АНЭУ | Армен | Афганистан | Балба | Бангладеш | Бахрейн | Бруней | Бутан | Вьетнам | Гүрж | Зүүн Тимор | Израйль | Индонези | Йордан | Ирак | Иран | Йемен | Казахстан | Камбож | Катар | Кипр | Кыргызстан | Кувейт | Лаос | Ливан | Малайз | Мальдив | Монгол | Мьянмар | Оман | Пакистан | Палестин | Саудын Араб | Сингапур | Сири | Хойд Солонгос | Өмнөд Солонгос | Тажикистан | Тайвань | Тайланд | Туркменистан | Турк | Узбекистан | Филиппин | Хятад | Шри Ланк | Энэтхэг | Япон |