Франц
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Уриа Liberté, Égalité, Fraternité Эрх чөлөө, Тэгш эрх, Нөхөрлөл |
|
Төрийн дуулал La Marseillaise Марселийн дуулал |
|
Нийслэл | Парис |
Албан ёсны хэл(нүүд) | Франц хэл |
Засаглал | Хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс |
- Ерөнхийлөгч | Николас Саркози |
- Ерөнхий сайд | Франсуа Фийон |
Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
- Вердуны гэрээ | 843 |
- Одоогийн Үндсэн Хууль | 1958 (5-р бүгд найрамдах улс) |
Европын холбоонд элссэн | 1957 оны 3 сарын 25 |
Газар нутаг | |
- Нийт | 674,843 км² (40-д) |
- Эх газар | 547,030 (47-д) |
Хүн ам | |
- 2008 оны тооцоо | 64,473,140 (20-д) |
- Эх газар | 61,875,822 |
- Нягтшил | 114/км² (89-д) |
ҮНБ | 2006 оны тооцоо |
- Нийт | $1.871 триллион (7-д) |
- 1 хүнд оногдох ҮНБ | $30,100 (20-д) |
ХХИ (2005 он) | 0.952 (10-д) – өндөр |
Мөнгөн тэмдэгт | Евро, CFP франк (EUR, XPF ) |
Цагийн бүс | UTC+1 |
- Зун | UTC+2 |
Улсын домэйн нэр | .fr |
Утасны код | +33 |
Франц (Франц хэл: France), албан ёсоор Бүгд Найрамдах Франц Улс (Франц хэл: République française) нь Баруун Европд орших, Европын холбооны гишүүн орон юм. Нийслэл нь Парис хот.
Эх газрын Франц нь 547,030 км² газар нутагтай[1], энэ нь Европын Холбооны газар нутгийн тавны нэгийг эзлэнэ. Гэхдээ Франц нь өөрийн эрэг орчмын далайд нийтдээ 11 сая км² эдийн засгийн онцгой бүс эзэмшинэ.
Агуулга |
[Засварлах] Газар нутаг
Эх газрын Францын газрын гадаргын гуравны хоёрыг тэгш тал эзэлнэ. Үлдэх хэсэгт нь Альпийн нуруу (Баруун Европын хамгийн том нуруу), Пиренейн уулс, Юра, Төв өндөрлөг, Восжийн толгод зэрэг уул нурууд байна. Далайд 4 гарцтай: Ла Манш, Хойд тэнгис, Атлантын далай, Газар дундын тэнгис. Франц улс 5500 км эрэг хавийн газар нутагтай.
[Засварлах] Уур амьсгал
Уур амьсгалын гурван төлөвтэй:
- баруун хэсэгтээ далайн
- өмнө зүгт газар дундын тэнгисийн
- төв ба зүүн хэсгээрээ эх газрын уур амьсгалтай.
[Засварлах] Байгаль орчин
Хүрээлэн байгаа орчин хөдөө аж ахуй ба ойн үйлдвэрийн 48 сая га талбайгаас 82% нь томоохон хотуудад бий.
Франц улсад 136 нэр төрөл модны эфирийн тос гаргаж авч байгаа нь Европын орнуудын хувьд онцгой тохиолдол юм. Франц улс байгалийнхаа нөөц өвийг хадгалан хамгаалахын тулд төрөөс дараах газруудыг бий болгожээ. Үүнд:
- Байгалийн нөөц газар 132
- Биологийн хамгаалалтай бүс нутаг 463
- Далайн эрэг хавийг хамгаалах байгууллага 389 газрыг хамгаалалтандаа авчээ.
Газар нутгийн 7%-тай тэнцэх хэмжээний талбай бүхий 35 дархан цаазтай газар байгуулсан. 22,1 тэрбум еврог хүрээлэн байгаа орчныг хамгаалахад зарцуулсан ба оршин суугч бүрээс 378 евро буюу 2480 фр гаргасан. Нийт төсвийн дөрөвны гурвыг бохир ус, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг. Олон улсын хэмжээнд НҮБ-ээс гаргасан байгаль цаг уур, цөлжилтийн тухай гэрээ, хэлцэлийн ихэнхид нь Франц улс идэвхитэй оролцсоор ирсэн.
[Засварлах] Хүн ам
Нийт хүн ам нь 2008 оны байдлаар 64,473,140, үүнээс эх газрын Францад 64,473,140. Нягтшил нь 1 км.кв. газарт 114 хүн. Франц улсад 150 000 гаруй оршин суугчидтай 52 томоохон хот суурин газар бий. Хамгийн олон оршин суугчидтай хотууд (2000 оны байдлаар):
- Парис, 9,8 сая
- Лион, 1,4 сая
- Марсель, 1,4 сая
- Лилль, 1,1 сая
- Түлүз, 0,9 сая
[Засварлах] Засаг захиргааны бүтэц
Франц улс нь 22 бүс нутаг, 96 мужид хуваагдана. Далайн чанадын 4 муж нь:
- Гуаделупе
- Мартиник
- Франц Гвиана
- Реюньон байна.
[Засварлах] Ишлэл
- ↑ CIA (2007). The World Factbook. 2007-12-06-д авсан.
[Засварлах] Гадаад холбоос
Commons: France - зураг, медиа материалууд |
Их Найм |
---|
Франц | Итали | Канад | Герман | Америкийн Нэгдсэн Улс | Их Британи | Япон | Оросын Холбооны Улс |
Европын орнууд |
---|
Австри | Албани | Андорра | Белорус | Бельги | Болгар | Босни-Герцеговин | Ватикан | Герман | Грек | Дани | Ирланд | Исланд | Испани | Итали | Их Британи | Косово | Оросын Холбооны Улс | Латва | Литва | Люксембург | Македон | Мальт | Молдав | Монако | Монтенегро | Нидерланд | Норвег | Польш | Португал | Румын | Сан-Марино | Серби | Словак | Словени | Унгар | Украйн | Финлянд | Франц | Хорват | Чех | Швейцари | Швед | Эстон | |