Грек
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Уриа Ελευθερία ή θάνατος "Эрх чөлөөгүй бол үхэл" |
|
Төрийн дуулал Ύμνος εις την Ελευθερίαν Эрх чөлөөний дуулал |
|
Нийслэл | Афин |
Албан ёсны хэл(нүүд) | Грек хэл |
Засаглал | Парламентийн засаглалтай бүгд найрамдах улс |
- Ерөнхийлөгч | Каролос Папульяс |
- Ерөнхий сайд | Костас Караманлис |
Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
- Османы эзэнт гүрнээс тусгаарласан | 1821 оны 3 сарын 21 |
- Хүлээн зөвшөөрөгдсөн | 1830 оны 2 сарын 3, Лондоны протоколд |
- Одоогийн Үндсэн Хууль | 1975, "Гурав дахь бүгд найрамдах улс" |
Европын холбоонд элссэн | 1981 оны 1 сарын 1 |
Газар нутаг | |
- Нийт | 131,990 км² (96-д) |
- Ус (%) | 0.8669 |
Хүн ам | |
- 2008 оны тооцоо | 11,216,708 (74-д) |
- 2001 оны тооллого | 10,964,020 |
- Нягтшил | 84/км² (88-д) |
ҮНБ | 2008 оны тооцоо |
- Нийт | $412.521 тэрбум (31-д) |
- 1 хүнд оногдох ҮНБ | $36,983 (97-д) |
ХХИ (2005 он) | 0.926 (24-д) – өндөр |
Мөнгөн тэмдэгт | Евро (€)1 (EUR ) |
Цагийн бүс | UTC+2 |
- Зун | UTC+3 |
Улсын домэйн нэр | .gr2 |
Утасны код | +30 |
1хуучнаар Грек Драхма 2Мөн Европын холбооны .eu |
Грек (Грек хэл: Ελλάδα, Эллада), албан ёсоор Бүгд Найрамдах Грек Улс (Грек хэл: Ελληνική Δημοκρατία) нь Балканы хойгийн өмнөд хэсэгт орших зүүн өмнөд Европын орон юм. Хойд талдаа Албани, Македони, Болгар, зүүн талдаа Турк орнуудтай хиллэдэг. Зүүн болон өмнөд талд нь Эгэйн тэнгис, баруун талд нь Ионийн тэнгис оршино. Зүүн Газар дундын тэнгисийн сав газрын хоёр талын хоёуланд нь маш олон арал байдаг.
Грек нь Европ, Ази, Африк гурвыг холбосон газар оршдог. Мөн Эртний Грек, Ром, Визант гүрнүүд, Османы эзэнт гүрний 4 зууны турших захиргааны өвийг залгамжлагч юм. Грект ардчилал, барууны философи, Олимпийн тоглолт, барууны утга зохиол, историограф, улс төрийн шинжлэх ухаан, шинжлэх ухааны болон математикийн гол зарчмууд, барууны жүжгийн урлаг (эмгэнэлт болон хошин) зэрэг анх үүсч хөгжжээ.
Грек нь хөгжингүй орон бөгөөд 1981 оноос Европын Холбооны, 2001 оноос ЕХ-ны Эдийн засаг, Санхүүгийн Холбооны, 1952 оноос НАТО-гийн, 1961 оноос Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD), 1995 оноос Баруун Европын Холбооны (WEU), 2005 оноос Европын Сансрын Агентлагийн гишүүн болжээ.
Нийслэл нь Афин бөгөөд бусад томовтор хотуудад Салоники, Патрас, Ираклио, Волос, Янина, Лариса, Валака зэрэг орно.
Европын орнууд |
---|
Австри | Албани | Андорра | Белорус | Бельги | Болгар | Босни-Герцеговин | Ватикан | Герман | Грек | Дани | Ирланд | Исланд | Испани | Итали | Их Британи | Косово | Оросын Холбооны Улс | Латва | Литва | Люксембург | Македон | Мальт | Молдав | Монако | Монтенегро | Нидерланд | Норвег | Польш | Португал | Румын | Сан-Марино | Серби | Словак | Словени | Унгар | Украйн | Финлянд | Франц | Хорват | Чех | Швейцари | Швед | Эстон | |