Философи
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Философи буюу Гүн ухаан нь хорвоо ертөнц ба хүний нийгмийн мөн чанар, түүнчлэн хүний амьдралын утга учирын талаар эцэслэн тунгааж, аль болох түгээмлээр зөвшөөрөгдөхүйц тайлбарыг хайж судлах ухаан юм.
Философи гэдэг нь грек хэлний "φίλος" буюу дурлах, "σοφία" буюу цэц мэргэн гэсэн хоёр үгний нийлбэрээс гаралтай бөгөөд "цэц мэргэнд дурлах" гэдэг утгаар хэрэглэгдэж байв.
Философи гэдэг бол бид улам илүү мэргэн ухаантай болох, өөрийгөө гүн гүнзгий ухамсарлан улам сайн хүн болох зорилгоор үйлдэж, үнэлж цэгнэж, оюун дүгнэлт гаргаж байгаа тэр аргыг бүтээлч шүүмжлэлтэйгээр, системтэй шинжлэн судлах явдал юм.
Анхны агуу их философич Сократ философи бол амьдралын сонголт, үйл ажиллагаа болон сэтгэн бодохын зөв зарчыг олох зорилготой өөрийгөө шүүмжлэлтэйгээр танин мэдэх үйл явц мөн гэж үзэж байв. Сократ асуулт-хариултын аргандаа өөрийн алдаа болон юм мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн биеэ тоосон бодлыг бут цохихын тулд егөөдлийг ашигласан юм.
[Засварлах] Философи дахь хоёр үндсэн уламжлал
- Хүний шинж чанарыг шинжлэн судлах
- Байгаль ертөнцийг судлах - Байгалийг судалсан эртний философчид атом болон түүний олон талын тухай орчин үетэй нэлээд ойролцоо онол сургаал гаргаж байжээ.
17, 18-р зуунд философчид философи дахь хоёр уламжлалыг хүнийг шинжлэх явдалд аваачиж нэгтгэн байгалийг танин мэдэх бидний мэдлэгийн зааг хязгаарыг тодорхойлохыг оролдсон. Энэ шинэ хандлага Декартаас эхэлж хөгжлийн дээд оргил нь Кант болсон.
Философчидын дотор философийнхоо эсрэг байр суурьтай хүмүүс байсан. Философи ач холбогдол багатай зүйл судалдаг, эсвэл жинхэнэ биш хуурамч асуудлаар орлддог, эсвэл оршин тогтож байнаа улс төрийн байгууллыг зөвтгөхөд л үйлчилдэг гэх мэтээр буруутгадаг байв. Маний үед философийг хамгийн хайр найргүй шүүмжилсэн хүгий нэг нь Австрийн философч Витгенштейн байсан юм.
[Засварлах] Мөн үзэх
- Монголчуудын философи сэтгэлгээ
- Ёс зүйн философи
- Нийгмийн философи
- Улс төрийн философи
- Урлагийн философи
- Шашны философи
- Танин мэдэхүйн онол
- Метафизик ба Оюун ухааны философи
- Мөнх тэнгэрийн философи
Шинжлэх ухааны чиглэлүүд | ШУ-ы тухай… | ||||
---|---|---|---|---|
|