Африк
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Африк тив нь Азийн дараахи хоёрдахь том тив бөгөөд 30,221,532 км² талбайтай (Дэлхийн нийт гадаргуугийн 6.0%, хуурай газрын 20.4% [1]). 2005 оны байдлаар 900,000,000 гаруй [2] хүн амтай (Дэлхий хүн амын 14%), 56 улс байрлана. Хойд талаараа Газар дундын тэнгис, зүүн хойд талаараа Суэцийн суваг, Улаан тэнгисээр, зүүн өмнөд талаараа Энэтхэгийн далай, баруун талаараа Атлантын далайгаар хүрээлэгдэнэ.
Африк тивийн нийт нутгийн 90% нь ой, цөл бөгөөд үлдэх 10% нь хөдөө аж ахуйд тохиромжтой. Уг тивд заан, арслан, анааш зэрэг олон зүйл ховор амьтад байх бөгөөд 2,000 гаруй төрлийн загастай болно.
Африк тивд анхны хүн үүссэн гэж тооцдог байна.
[Засварлах] Ишлэл
- ↑ Sayre, April Pulley. (1999) Africa, Twenty-First Century Books. ISBN 0-7613-1367-2.
- ↑ "World Population Prospects: The 2004 Revision" НҮБ (Department of Economic and Social Affairs, population division)