Атлантын далай
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Дэлхийн далайнууд |
---|
|
Атлантын далай нь манай гаригийн 5-ны 1 гадаргууг эзлэдэг, хэмжээгээрээ 2-т орох далай юм. Тус далайн нэр нь Атласын нурууг дагаж байрлаж байгаа болон Эртний Грекийн домогт гардаг Атласын Тэнгисээс үүсэлтэй.
Тус далай нь S хэлбэрээр хойноос урагш чиглэсэн байрлалаар оршдог. Экваторын шугамаар Xойд ба Өмнөд Атлантын далай болж хуваагдана. Баруун талаараа Америк тив, зүүн талаараа Европ болон Африкаар хашигдаж, Номхон далайтай хойд талаараа Хойд мөсөн далайгаар, өмнө талаараа Дрейкийн гарцаар холбогдоно. Мөн Хойд ба Өмнөд Америкийн хооронд байгуулсан Панамын сувгаар Номхон далайтай холбогдоно.
Манай гаригийн гадаргуун 20%-ыг эзлэх Атлантын далай нь хэмжээгээрээ зөвхөн Номхон далайн дараа ордог. Ойролцоох тэнгисүүдийг хамруулвал 106,400,000 км², хамруулахгүй бол 82,400,000 км² талбай эзлэнэ.