Хойд Америк
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Хойд Америк' нь Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст байрлах тив юм[1]. Хойд талаараа Хойд мөсөн далай, зүүн талаараа Хойд Атлантын далай, зүүн өмнө талаараа Карибын тэнгис, өмнөд болон баруун талаараа Хойд Номхон далайгаар хүрээлэгдэн оршино. Өмнөд Америк тив зүүн өмнө талд нь байрлах ба Панамын хоолойгоор тусгаарлагдана.
Хойд Америк тив нь 24,490,000 хавтгай дөрвөлжин км буюу Дэлхийн нийт гадаргуугийн 4.8 хувь, Дэлхийн хуурай газрын 16.4 хувьтай тэнцэх хэмжээний талбайтай. 2006 оны 10-р сарын байдлаар уг тивд 514,600,000 хүн оршин сууж байна.
Хойд Америк тив нь газар нутгийн хэмжээгээр Ази, Африкийн дараа 3 дахь том тив бөгөөд нийт оршин суугчдийн тоогоор Ази, Африк, Европийн дараа 4-т орно. Хойд ба Өмнөд Америк тивийг нийлүүлээд Америк тив гэж нэрлэх нь бий.
[Засварлах] Ишлэл=
- ↑ United Nations Statistics Division- Standard Country and Area Codes Classifications (M49). United Nations Statistics Division.
- "North America"/"Central America". The Columbia Encyclopedia, 6th ed. 2001-6. New York: Columbia University Press.
- "North America"/"Central America". Encyclopædia Britannica. 2006. Chicago: Encyclopædia Britannica, Inc.
- UN Statistics Division: Composition of macro geographical (continental) regions, geographical sub-regions, and selected economic and other groupings
- GeoHive: The population of continents, regions and countries
- "North America"/ "Central America". MSN Encarta Online Encyclopedia 2006.
- American Heritage Dictionaries, North America and Central America
- Houghton Mifflin Company, "North America"
- WordNet Princeton University: Central America
- Crystal Reference Encyclopedia, "North America"
- Internet World Map Study showing the geographic distribution of the Internet across North America.