Австри
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Төрийн дуулал Land der Berge, Land am Strome (Уул нуруудын орон, Голын эрэг дээрх орон) |
|
Нийслэл | Вена |
Албан ёсны хэл(нүүд) | Герман Унгар, Словени, Хорват |
Засаглал | Парламентийн Засаглалтай Холбооны Улс |
- Ерөнхийлөгч | Хайнц Фишер |
- Канцлер | Альфред Гузенбауэр |
Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
- Австри орны гэрээ | 1955 оны 7 сарын 27 |
- Үл довтлох байдлаа тунхагласан | 1955 оны 10 сарын 26 (урьд нь: Австрийн эзэнт гүрэн: 1804, Австрийн Нэгдүгээр Бүгд Найрамдах Улс: 1918) |
Европын холбоонд элссэн | 1995 оны 1 сарын 1 |
Газар нутаг | |
- Нийт | 83,872 км² (115-д) |
- Ус (%) | 1.7 |
Хүн ам | |
- 2007 оны тооцоо | 8,316,487 (93-д) |
- 2001 оны тооллого | 8,032,926 |
- Нягтшил | 99/км² (99-д) |
ҮНБ | 2006 оны тооцоо |
- Нийт | $279.5 тэрбум (34-д) |
- 1 хүнд оногдох ҮНБ | $36,000 (8-д) |
ХХИ (2005 он) | 0.948 (15-д) – өндөр |
Мөнгөн тэмдэгт | Евро (€) (EUR ) |
Цагийн бүс | UTC+1 |
- Зун | UTC+2 |
Улсын домэйн нэр | .at1 |
Утасны код | +43 |
1.eu мөн хэрэглэгддэг |
Австри нь Төв Европт орших Холбооны улс юм.
Агуулга |
[Засварлах] Нутаг дэвсгэр
Нутаг дэвсгэрийнх нь хэмжээ нийт 83,858 шоо километр. Нутгийн баруун болон баруун өмнөд хэсэг нь Альпийн нурууны бүсэд хамаарна. Нутгийн зүүн болон хойд хэсэгт Дунай мөрний бэлчир, тал нутаг оршдог. Хамгийн нам дор цэг болох Нойзийдлэр нуур далайн түвшнээс дээш 115 метр, хамгийн өндөр цэг болох Альпийн нурууны Гроссглокнер оргил 3798 метр.
[Засварлах] Хил хязгаар
Хилийн нийт урт 2562 км. Герман (816 км), Чех (466 км), Словак (107 км), Унгар (354 км), Словен (816 км), Швейцарь (166 км), Лихтенштайн (35 км) улсуудтай хиллэдэг. Далайд гарцгүй орон.
[Засварлах] Байгаль, уур амьсгал
Эх газрын чийглэг уур амьсгалтай. Өвөлдөө Альпийн нуруунд цас их унадаг. Өндөр уулын цас нурах, Дунай мөрний усны түвшин нэмэгдэж үер болох үзэгдэл тохиолдоно.
[Засварлах] Байгалийн баялаг
Төмрийн хүдэр, хүрэн нүүрсний нөөцтэй. Өндөр уулын бүсэд усны эрчим хүч ашиглах өргөн боломжтой.
[Засварлах] Хүн ам
Өнгөрөгч оны 7 дугаар сарын байдлаар 8,282 сая хүн амтай. Хүн амын өсөлт жилд дунджаар 0,22 хувьтай.
[Засварлах] Албан ёсны хэл
Нийт хүн амын 98 хувь нь герман хэлээр ярьдаг, албан ёсны хэл нь герман хэл юм. Үлдэх 2 хувь нь хорват, унгар, словен, чех, словак, румын хэлүүдээр ярилцдаг.
[Засварлах] Шашин шүтлэг
Хүн амын 78 хувь нь католик, 5 хувь нь протестант, 4,5 хувь нь бусад шашин шүтдэг.
[Засварлах] Нийслэл хот
Австрийн нийслэл нь 1,67 сая хүн ам оршин суудаг үзэсгэлэнт Вена хот юм.
[Засварлах] Засаглалын хэлбэр
Парламентын Бүгд Найрамдах Улс. Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь чанд тусгаарлагдсан.
[Засварлах] Төрийн тэргүүн
Холбооны Ерөнхийлөгчийг 6 жилээр ард түмэн шууд сонгодог. Одоогийн Ерөнхийлөгч Др.Хайнц Фишер 2004 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
[Засварлах] Хууль тогтоох дээд байгууллага
Австрийн парламент нь Холбооны болон Үндэсний зөвлөл гэсэн хоёр танхимтай. Дээд танхим болох Холбооны зөвлөл нь муж улсуудын Засгийн газрын төлөөлөгчдөөс тухайн муж улсын хүн амын тооноос хамааруулан сонгодог 64 гишүүнтэй. Доод танхим болох Үндэсний зөвлөлийг 4 жил тутамд намын нэрсийн жагсаалтаар шууд сонгоно. 183 депутаттай, дөрвөн хувийн босготой. Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгчөөр 2006 оны парламентын сонгуулийн дүнд АСДН-ын төлөөлөгч, хатагтай Барбара Праммер сонгогдон ажиллаж байна.
[Засварлах] Австри нь
Европын парламентад 21 депутаттай, тэднийг Үндэсний зөвлөлийн сонгуулийн дүнг үндэслэн намуудад хувь тэнцүүлэн суудал хуваарилж илгээдэг.
[Засварлах] Гүйцэтгэх засаглал
2006 оны сонгуулийн үр дүнд голлох улс төрийн хүчнүүд болсон АДСН, ААН их эвсэл байгуулж Холбооны Засгийн газрыг байгуулсан. Засгийн газрын бүрэн эрх энэ оны нэгдүгээр сараас эхлэсэн бөгөөд Холбооны канцлер буюу Ерөнхий сайдаар Др.Альфред Гүзэнбауэр ажиллаж байна.
Европын орнууд |
---|
Австри | Албани | Андорра | Белорус | Бельги | Болгар | Босни-Герцеговин | Ватикан | Герман | Грек | Дани | Ирланд | Исланд | Испани | Итали | Их Британи | Косово | Оросын Холбооны Улс | Латва | Литва | Люксембург | Македон | Мальт | Молдав | Монако | Монтенегро | Нидерланд | Норвег | Польш | Португал | Румын | Сан-Марино | Серби | Словак | Словени | Унгар | Украйн | Финлянд | Франц | Хорват | Чех | Швейцари | Швед | Эстон | |