Польш
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Төрийн дуулал Mazurek Dąbrowskiego (Польш) Дабровскигийн Мазурка |
|
Нийслэл | Варшав |
Албан ёсны хэл(нүүд) | Польш хэл2 |
Засаглал | Парламентийн засаглалтай бүгд найрамдах улс |
- Ерөнхийлөгч | Лех Качиньский |
- Ерөнхий сайд | Дональд Туск |
Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
- Христосын шашинтай болсон3 | 966 оны 4 сарын 14 |
- Дахин тусгаарласан | 1918 оны 11 сарын 11 |
Европын холбоонд элссэн | 2004 оны 5 сарын 1 |
Газар нутаг | |
- Нийт | 312,6794 км² (69-д) |
- Ус (%) | 3.07 |
Хүн ам | |
- 2007 оны тооцоо | 38,518,241 (83-д) |
- 2007 оны тооллого | 38,518,241 |
- Нягтшил | 122/км² (83-д) |
ҮНБ | 2007 оны тооцоо |
- Нийт | $631.8 тэрбум (24-д) |
- 1 хүнд оногдох ҮНБ | $17,815 (52-д) |
ХХИ (2005 он) | 0.870 (37-д) – өндөр |
Мөнгөн тэмдэгт | Польш злотый (PLN ) |
Цагийн бүс | UTC+1 |
- Зун | UTC+2 |
Улсын домэйн нэр | .pl5 |
Утасны код | +48 |
1Албан ёсны уриа байхгүй боловч албан ёсны бус уриа олон (арми г.м.-т хэрэглэгддэг.) 2Албан ёсны биш боловч Белорус, Кашуб, Литва, Герман хэлнүүд 20 гмина (коммун)-д хэрэглэгддэг 3Христосын шашинтай болсон нь маш чухал түүхэн үйл явдал байсан, учир нь энэ шашинаар Польшийн нутаг дахь аймгуудыг нэгтгэсэн 4Статистикийн газрын тооцоо нь 312,679 км². Улс доторх нуур, гол г.м. ба эзэмшил гадаад тэнгис, далайн хэмжээг оролцуулбал 322,575 км²./br>5Европын холбооны гишүүн тул .eu-г ч бас хэрэглэнэ. |
Польш (Польш хэл: Polska), албан ёсоор Бүгд Найрамдах Польш Улс (Польш хэл: Rzeczpospolita Polska) нь Төв Европт орших улс юм. Баруун талаараа Герман, өмнөд талаараа Чех, Словак, зүүн талаараа Украйн, Белорус, Литва улсуудтай хиллэдэг. Хойд талд нь Балтын тэнгис ба ОХУ-н хэсэг Калинград Област оршино. Польшийн нийт газар нутаг нь 312,679 км² бөгөөд үүгээрээ дэлхийд 69-д, Европт 9-т орно. Хүн ам нь 38.5 сая гаруй бөгөөд үүгээрээ дэлхийд 33-т жагсдаг.
966 онд захирагч I Мешко Христосын шашинтан болсноор Польш улс анх бүрэлдэн тогтсон гэгддэг. Польш нь 1025 онд хаант улс болсон бөгөөд 1569 онд Литвагийн гүнт улстай холбоо байгуулж нэгдсэнээр Польш-Литвагийн нөхөрсөг холбоот улсыг байгуулжээ. Энэ холбоот улс нь 1795 онд нурж, газар нутаг нь Пруссиа, Орос, Австри гурвын хооронд хуваагджээ. Польш нь 1918 онд Дэлхийн нэгдүгээр дайны дараа тусгаар тогтнолоо олж авсан боловч Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Герман, ЗХУ хоёрт эзлэгдэж түүнийгээ дахин алджээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польш нь 6 сая гаруй иргэнээ алдсан бөгөөд хэдэн жилийн дараа ЗХУ-н нөлөө доор "Зүүн эвсэл"-н социалист бүгд найрамдах улс болсон байна. 1989 онд коммунист засаглал унаж Польш нь Үндсэн Хуулинд зааснаар "Польшийн гурав дахь бүгд найрамдах улс" болжээ. Польш нь 16 муж буюу войдевошипээс (Польш хэл: województwo) тогтсон холбооны орон юм. Мөн Европын холбоо, НАТО, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллын гишүүн орон юм.
Европын орнууд |
---|
Австри | Албани | Андорра | Белорус | Бельги | Болгар | Босни-Герцеговин | Ватикан | Герман | Грек | Дани | Ирланд | Исланд | Испани | Итали | Их Британи | Косово | Оросын Холбооны Улс | Латва | Литва | Люксембург | Македон | Мальт | Молдав | Монако | Монтенегро | Нидерланд | Норвег | Польш | Португал | Румын | Сан-Марино | Серби | Словак | Словени | Унгар | Украйн | Финлянд | Франц | Хорват | Чех | Швейцари | Швед | Эстон | |