Этиоп
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Төрийн дуулал Водефит Гесгеши, Видд Иннат Итюпп'я (Хайрт эх Этиоп минь, Урагшаа явагтун) |
|
Нийслэл | Аддис Абаба |
Албан ёсны хэл(нүүд) | Амхар хэл |
Засаглал | Парламентийн засаглалтай холбооны бүгд найрамдах улс1 |
- Ерөнхийлөгч | Гырма Уольде-Гиоргис |
- Ерөнхий сайд | Мелес Зенави |
Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
- Байгуулагдсан | МЭӨ 10-р зуун |
- Уламжлалт байгуулагдсан он | ~МЭӨ 980 он |
- Дʿмт хаант улс | МЭӨ 8-р зуун |
- Аксум хаант улс | МЭӨ 1-р зуун |
Газар нутаг | |
- Нийт | 1,104,300 км² (27-д) |
- Ус (%) | 0.7 |
Хүн ам | |
- 20062 оны тооцоо | 75,067,000 (16-д) |
- 1994 оны тооллого | 53,477,265 |
- Нягтшил | 70/км² (123-д) |
ҮНБ | 2005 оны тооцоо |
- Нийт | $69.099 тэрбум (69-д) |
- 1 хүнд оногдох ҮНБ | $823 (175-д) |
ХХИ (2007 он) | 0.406 (169-д) – бага |
Мөнгөн тэмдэгт | Бирр (ETB ) |
Цагийн бүс | UTC+3 |
Улсын домэйн нэр | .et |
Утасны код | +251 |
1Экономист сэтгүүлийн "Ардчиллын Индекс"-д Этиопыг "гибрид дэглэмтэй", нэг намын тогтолцоотой хэмээн бичсэн байдаг 22005 оны НҮБ-н тооцоогоор |
Этиоп, албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс нь Зүүн Африкт орших, далайгаас тусгаарлагдсан улс юм. Хойд талаараа Эритреа, баруун талаараа Судан, Өмнөд талаараа Кени, зүүн өмнөд талаараа Сомали, зүүн хойд талаараа Джибути орнуудтай тус тус хиллэдэг.
Этиоп нь дэлхийн хамгийн эртний орнуудын нэг бөгөөд хүн амаараа Африкт хоёрт ордог. Хүний эволюцийн судалгаанд маш хэрэгтэй олдворууд Этиопод олджээ. Сүүлийн үеийн судалгаагаар одоогийн Аддис-Абаба хотын орчмоос хүн төрөлхтөн дэлхийд тархсан хэмээгдэж байна.
Этиопын түүх нь улалмжлалт ёсоор МЭӨ 1000 онд, I Менелик хаанаар эхлэсэн гэгддэг. Этиоп улсын түүх ч гэсэн маш урт бөгөөд Аксумитын эзэнт гүрэн (4-р зуунд "Этиоп" нэртэй болсон) болон түүний өмнөх Дʿмт хаант улсаас (МЭӨ 1-р мянганы эхэн үед үүссэн) хойш тасралтгүй үргэлжилдэг. 18 болон 19-р зууны эхэн үеийн Земэнэ Месафинт ("Шүүгч/Ханхүү нарын эрин") гэгч доройтлын үеийн дараа 1855 онд хожмын II Теводрос эзэн хаан болсон Касса Хаилу улсыг нэгтгэж Этиопын шинэ үеийн түүхийг эхлүүлжээ. Этиоп нь тэр зууны сүүл хүртлээ одоогийн байдал хүртлээ тэлж, 1896 онд Адвагийн тулаанд Рас Маконнений удирдлага доор Италичуудыг ялж, өөрсдийгөө колоничлолоос аварчээ. 1936-с 1941 онд Муссолинигийн Итали улсад эзлэгдэж, Британий эзэнт гүрэн ба Этиопын хүчнээр чөлөөлөгджээ.
Этиоп нь Христосын шашин руу МЭ 4-р зуунд шилжсэн бөгөөд Армений дараа Христос руу шилжсэн хоёр дахь эртний орон болжээ. 1974 оноос хойш шашингүй болсон бөгөөд Исламын хамгийн эртний үеэс л Мусульмантан хүн ам ихтэй байжээ.
Этиоп нь түүхэн явцдаа харьцангуй тусгаарлагдмал, уулархаг орон байсан бөгөөд 20-р зууны дунд үе гэхэд олон улсын хамтын ажиллагааны чухал газар болжээ. 1923 онд Үндэстнүүдийн Лигийн гишүүн болж, 1942 онд Нэгдсэн Үндэстнүүдийн тунхагт гарын үсэг зурж, НҮБ-г үндэслэгч 51 орнуудын нэг болжээ.
НҮБ-н Африкийн Эдийн засгийн коммисийн болон Африкийн Холбооны төв байрууд Аддис Абабад байрладаг. Дэлхий даяар 55 орчим Этиопын элчин сайд, консул байрладаг.
Африкийн орнууд |
---|
Алжир | Ангол | Бенин | Ботсван | Буркино-Фасо | Бурунди | Габон | Гамби | Гана | Гвиней | Гвиней-Бисау | Джибути | Египет | Замби | Зааны ясан эрэг | Зимбабве | Кабо-Верде | Камерун | Кени | Кэйп Верди | Коморын арал | БНКУ | БНАКУ | Лисот | Либери | Ливи | Марвики | Мавритан | Мадагаскар | Малави | Мали | Марокко | Мозамбик | Намиби | Нигер | Нигерийн Холбооны Улс | Өмнөд Африк | Руанда | Сан Томе ба Принсип | Свазиланд | Сейшелийн арлууд | Сенегал | Сомали | Судан | Сьерра-Леоне | Танзани | Того | Тунис | Төв Африк | Уганда | Чад | Экваторын Гвиней | Эритреа | Этиоп | |