Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс - Википедиа

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

République démocratique du Congo
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа
Justice – Paix – Travail
(Шударга байдал – Энх тайван – Ажил)
Төрийн дуулал
Debout Congolais
(Конгочууд босоцгоо)
Байршил
Нийслэл Киншаса
Албан ёсны хэл(нүүд) Франц
Орон нутгийн:Лингала, Конго/Китуба, Свахили, Тшилуба
Засаглал Хагас-Ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд Найрамдах Улс
- Ерөнхийлөгч Жозеф Кабила
- Ерөнхий сайд Антуан Гизенга
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Бельгиэс тусгаарласан 1960 оны 6 сарын 30
Газар нутаг
- Нийт 2,344,858 км² (12-д)
- Ус (%) 3.3
Хүн ам
- 2007 оны тооцоо 62.6 сая[1] (21-д)
- Нягтшил 25/км² (188-д)
ҮНБ 2005 оны тооцоо
- Нийт $46.491 тэрбум (78-д)
- 1 хүнд оногдох ҮНБ $774 (174-д)
ХХИ (2007 он) 0.411 (168-д) – бага
Мөнгөн тэмдэгт Конго франк (CDF)
Цагийн бүс UTC+1-с +2
Улсын домэйн нэр .cd
Утасны код +243
  1. НҮБ-н тооцоо
Конго гэсэн салаа утгатай үгний хуудсуудыг мөн үзнэ үү.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (Франц хэл: République démocratique du Congo) буюу хуучнаар Заир (Франц хэл: Zaïre) нь газар нутгаараа гурват жагсдаг Африкийн орон юм. Хэдийгээр Төв Африкийн дэд бүсэд хамаарагддаг боловч Өмнөд Африкийн Хөгжлийн Нэгдлийн гишүүн орны хувьд эдийн засаг, нутгийн хувьд Өмнөд Африктай нарийн холбоотой. Хойд талаараа Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Судан орнуудтай, Зүүн талаахаа Уганда, Руанда, Бурунди орнуудтай, Өмнөд талаараа Замби, Ангол, Баруун талаараа Бүгд Найрамдах Конго орнуудтай тус тус хиллэнэ. Зүүн талдаа Танзани улсаас Танганика нуураар тусгаарлагддаг. Конго гэсэн нэр нь "агнагч" гэсэн утгатай, Конго мөрний сав газарт амьдардаг Баконго аймгийг төлөөлсөн нэр юм.

Ардчилсан Конго улс нь хуучнаар Бельгийн колони байсан бөгөөд тусгаар тогносныхаа дараа, 1964 оны 8 сарын 1 хүртэл Бүгд Найрамдах Конго Улс нэртэй болжээ. Үүний дараагаар хажуудаа хиллэдэг адил нэртэй улсаас ялгагдах зорилгоор одоогийн нэр болох Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс нэрийг сонгосон байна. 1971 оны 10 сарын 27-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Мобуту нь улсынхаа нэрийг Заир нэрээр сольсон бөгөөд энэ нь "гол бүхнийг зальгидаг гол" гэсэн утгатай nzere эсвэл nzadi үгийн Португал дуудлага байв. Мобутугийн засаглалыг унагаасан, 1997 оны Конгогийн нэгдүгээр дайны дараа хуучин нэрдээ эргэн оржээ. Ардчилсан Конго улс нь 1998-с 2003 оны хооронд үргэлжилсэн, Дэлхийн хоёрдугаар дайны дараах хамгийн хор хөнөөлтэй дайн болох Конгогийн хоёрдүгээр дайнаар (мөн Африкийн дэлхийн дайн гэдэг) ихэд зовлон амсжээ. Гэвч одоо ч гэсэн улсын зүүн хэсгээр байлдаан үргэлжилсээр байна.


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -