Хими
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Хими (Египет: kēme (chem), "дэлхий") нь алив юмсын найрлага, бүтэц, тэдгээрийн харилцан үйлчлэл, химийн урвалын үр дүнд нэгээс нөгөө рүү хувирах шилжилт, өөрчлөлт, тэдгээрийг дагаж гарах энерги, энтропийн өөрчлөлтийг атомаас макромолекулийн төвшинд судладаг шинжлэх ухаан юм.
Хими нь бусад төрлийн байгалийн шинжлэх ухаануудтай, жишээлбэл, физик, одон орон, биологи, материал судлал, болон геологитой нягт холбогдоно.
Жабир ибн Хайянийг (721-815) химийн шинжлэх ухааны "эцэг", харин Роберт Бойль (1627-1691), Антуан-Лоран Лавуазье (1743-1794), Жон Далтон (1766-1844) нарыг орчин үеийн химийн шинжлэх ухааныг үндэслэгчид гэж үздэг байна.
Шинжлэх ухааны чиглэлүүд | ШУ-ы тухай… | ||||
---|---|---|---|---|
|