Атом
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Атом | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Гелийн атомын бүтэц. Электрон үүлийн тархалтыг хар өнгөөр, түүний төвд ягаан өнгөөр цөмийг дүрслэв. Цөмийн схемийг зургийн зүүн дээд хэсэгт байрлуулав. | ||||||||
Ангилал | ||||||||
|
||||||||
Шинж чанар | ||||||||
|
Хими ба физикийн шинжлэх ухаанд, атом (Грек ἄτομος буюу átomos нь хуваагдашгүй гэсэн утгатай) гэж химийн элементийг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсгийг хэлнэ.
Атом нь цөм (эерэг цэнэгтэй протон ба нейтраль цэнэгтэй нейтрон), түүнийг хүрээлэн орших электрон үүлнээс (сөрөг цэнэгтэй электроноос тогтох) тогтоно. Хэрэв атом нь электроныхоо тоотой ижил тооны нейтронтой бол цахилгаан цэнэгийн хувьд саармаг (нейтраль) байна. Атом дахь протоны тоо нь химийн элементүүдийг тодорхойлох бөгөөд нейтроны тоо нь элементийн изотопийг тодорхойлоно.
Агуулга |
[Засварлах] Бүтэц
[Засварлах] Атомын дотоод дахь бөөм
Хэдийгээр атом гэдэг үг нь дахин хуваагдашгүй, хамгийн жижиг хэсэг гэсэн утгатай боловч, атом нь хэд хэдэн эгэл бөөмсүүдээс тогтоно. Үндсэн эгэл бөөмсүүд нь электрон, протон, нейтрон юм (ганцхан устөрөгч -1 нь нейтронгүй).
[Засварлах] Цөм
Атомын бүх протон ба нейтроны холбоог нуклон гэж нэрлэх ба эдгээр нь хүнд, нягт атомын цөмийг үүсгэнэ.
[Засварлах] Электрон үүл
Электронууд нь цөмийг хүлээлэн байрлах ба электрон үүлийг үүсгэнэ. Электронууд нь цөм дэх протонуудтай цахилгаан соронзон хүчээр холбогдоно.
[Засварлах] Шинж чанар
[Засварлах] Химийн элемент
Химийн элемент гэдэг нь атомын цөм дэх протоны тоо буюу атомын дугаараар тодорхойлогдох нэгэн төрлийн атом юм.
[Засварлах] Хэмжээ
Атомын гадаад хүрээг яг тодорхойлох нь төвөгтэй учир, түүний хэмжээг ихэнхи тохиолдолд, хоёр буюу түүнээс дээш атомууд хоорондоо холбогдсон үед, тэдгээрийн хоорондын зайгаар тодорхойлдог байна. Атмын радиус нь үелэх систем дэх байрлалаас хамааран өөрчлөгдөнө. [2] Хамгийн жижиг атом болох гелийн атомын радиус 31 пм, хамгийн том нь болох цезийн атом 298 пм байна. Хэдийгээр устөрөгч нь гелигээс бага атомын дугаартай боловч, устөрөгчийн тооцоолсон радиус гелийнхээс 70% том байдаг.
[Засварлах] Үүсэл
Онолын хувьд, ертөнц дээрхи анхны цөмүүд (устөрөгч, гели, литийн ихэнхи, бараг бүх дейтри, гели-3-ийн атомын) Их тэсрэлтийн дараагийн 3 минутанд явагдсан цөмийн синтезээр үүссэн байна. Анхны атом Их тэсрэлтээс хойш 380,000 жилийн дараа буюу ертөнц хангалттай хөрсний дараа электронууд цөмтэй нэгдэж эхэлснээр үүссэн байна.
[Засварлах] Мөн үзэх
- Атомын онол
- Квант механикийн үндэс
- Химийн холбоо
- Цөмийн загвар
- Үелэх систем
- Цацраг идэвхит изотопи
[Засварлах] Ишлэл
- Kenneth S. Krane, Introductory Nuclear Physics (1987)
- ↑ Matthew Champion, "Re: How many atoms make up the universe?", 1998
- ↑ Dong, Judy (1998). Diameter of an Atom. The Physics Factbook. 2007-11-19-д авсан.
[Засварлах] Гадаад холбоос
Commons: Atom - зураг, медиа материалууд |
- Atomic sizes
- How Atoms Work
- Wikibooks FHSST Physics Atom:The Atom
- Wikibooks Atomic structure
- Science aid - atomic structure A guide to the atom for teens.
Материйн бүтэц |
---|
Организм → Систем → Эрхтэн → Эд → Эс → Эрхтэнцэр → Молекул → Атом → Атомаас жижиг бөөм (Нийлмэл бөөм . Эгэл бөөм) |