Газар зүй
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Газар зүй (Грек гаралтай, "Дэлхий" гэсэн утгатай γη ба γαια, мөн "дүрслэх" гэсэн утгатай γραφειν үгнээс үүсэлтэй) нь дэлхий ба түүний онцлог, оршин суугчид, ба үзэгдлүүдийг судладаг шинжлэх ухаан юм.[1]
Анх "Газарзүй" гэдэг үгийг Грекийн математикч, одон орон судлаач, газарзүйч Эратосфен (МЭӨ 275-195 он) хэрэглэсэн байна. Газарзүйн үндсэн, уламжлалт 4 төрлийн судалгаанд, хүн болон байгальтай холбоотой үзэгдлийн тархалт, газар, бүс нутгийн судалгаа, хүн болон газрын харилцан холбоо, дэлхий судлалтай холбоотой судалгаа багтдаг байна.[2]
Орчин үеийн Газарзүйн судалгаа нь Дэлхий, хүн, байгалийн харилцан хамаарал, түүнтэй холбоотой үзэгдлийг судлана. Хоёр үндсэн том салбар - физик газарзүй, хүний газарзүй болон хуваагдана.[3]
[Засварлах] Ишлэл
- ↑ Geography. The American Heritage Dictionary of the English Language, Fourth Edition. Houghton Mifflin Company. October 9, 2006-д авсан.
- ↑ Pattison, W.D. (1990). "The Four Traditions of Geography". Journal of Geography 89 (5): pp. 202-6. Reprint of a 1964 article.
- ↑ web.clas.ufl.edu/users/morgans/lecture_2.prn.pdf.
[Засварлах] Гадаад холбоос
Шинжлэх ухааны чиглэлүүд | ШУ-ы тухай… | ||||
---|---|---|---|---|
|