Япон хэл
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Япон хэлээр (Япон хэл: 日本語 / にほんご) 130 сая орчим хүн эх хэлээ болгож хэрэглэдэг бөгөөд ярьж буй хүн амынхаа тоогоор дэлхийд 9-р байранд орно. Бичгийн хэлэнд Хятад Ханз (漢字 かんじ- Канжи), Хирагана (平仮名 ひらがな), Катакана (片仮名 かたかな) гэсэн 3 төрлийн үсэг хэрэглэдэг бөгөөд орчин үеийн япон хэлэнд латин үсэг rōmaji-г галиг болгон ашиглана.