Номхон Далай
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Дэлхийн далайнууд |
---|
|
Номхон далай нь Дэлхийн хамгийн том далай юм. Хойд талаараа Хойд мөсөн далай, өмнөд талаараа Антарктид, баруун талаараа Ази, Австрали, зүүн талаараа Америк тивээр хүрээлэгдэнэ. 169.2 сая хавтгай дөрвөлжин км буюу Дэлхийн усан гадаргуугийн 46%, нийт гадаргуугийн 32%-ийг эзлэнэ[1]. Экваторийн дагуу Хойд Номхон далай, Өмнөд Номхон далай гэж хуваагдана. Марианы хотгор хамгийн гүн цэг нь бөгөөд 10,911 метр болно[2].
Усны хэм нь өргөргийн дагуу өөрчлөгдөх бөгөөд экватор орчимд 25-30°C, хойд, болон өмнөд мөсөн далай орчимд зарим хэсэгтээ хөлдүү байна. Давсжилт нь мөн өргөргийн дагуу өөрчлөгдөнө. Экватор орчимд бага давсжилттай байна. Учир нь энэ хэсэгт их хэмжээний хур тунадас унадаг байна. Туйл орчимд давсжилт мөн бага байдаг нь ууршилт бага явагддагтай холбоотой. Номхон далай нь Атлантын далайгаас илүү дулаахан байдаг.
Бөмбөрцгийн хойд хагаст Номхон далайн урсгал цагийн зүүний дагуу, өмнөд хагаст цагийн зүүний эсрэг байна.
[Засварлах] Мөн үзэх
[Засварлах] Ишлэл
- ↑ "Pacific Ocean". Britannica Concise. 2006. Chicago: Encyclopædia Britannica, Inc.
- ↑ Japan Atlas: Japan Marine Science and Technology Center. 2007-07-04-д авсан.
[Засварлах] Гадаад холбоос
- LA Times special Altered Oceans
- Oceanography Image of the Day , from the Woods Hole Oceanographic Institution
- EPIC Pacific Ocean Data Collection Viewable on-line collection of observational data
- NOAA In-situ Ocean Data Viewer Plot and download ocean observations
- Map South Pacific
- NOAA Ocean Surface Current Analyses - Realtime (OSCAR) Near-realtime Pacific Ocean Surface Currents derived from satellite altimeter and scatterometer data
- NOAA PMEL Argo profiling floats Realtime Pacific Ocean data
- NOAA TAO El Niño data Realtime Pacific Ocean El Niño buoy data
- South Pacific Organizer