Буд
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Буд бол нарны систем дэх наранд хамгийн ойрхон гариг юм. Энэ гариг маш жижигхэн. Буд гариг нь наранд хамгийн ойрхон, халуунаараа хоёрт (хамгийн халуун нь Сугар гариг), хэмжээ багатайгаараа бас хоёрт (хамгийн жижиг гариг нь Дэлхийн ван) орох гариг юм. Гадаргуу нь тогоонуудаар бүрхэгдсэн тул сартай адилхан харагддаг. Өдөр нь маш халуун, шөнө нь маш хүйтэн.
Уг гариг нь нарны систем дотроо хамгийн жижиг нь юм. Наранд хамгийн ойрхон учир нарыг маш хурдан тойрдог. Түүн дээрх нэг жил нь 88 өдөр үргэлжилнэ. Мөн тэнхлэгээ тойрон маш удаан эргэлддэг учраас тэнд нар жаргахаас дараагийн нар жаргалт хүртлэх “хоног” нь дэлхийн 176 өдөртэй тэнцдэг.
Мөн Буд гариг нь нягт ихтэйгээрээ манай дэлхийн дараа орно. Гаригийн бүтцэд нягт ихтэй төмөр ихээр агуулагддаг. Гэвч Буд гаригийн соронзон орон сул байдаг.
Буд гариг дээр зөвхөн Mariner 10 гэсэн хөлөг очсон. Түүнийг олж харахад хэцүү байдаг нь түүний хэмжээтэй холбоогүй харин түүний Наранд ойрхон байдгаас болдог. Иймд түүнийг нар жаргаснаас хойш болон нар мандахаас өмнөх богино хугацаанд ажиглах боломжтой.
Гаригийн нэр нь (Mercury) Ромын бурхдын хооронд мэдээ зөөдөг байсан далавчтай элчийн нэрнээс гаралтай. Учир нь тэрээр нарыг хурдан тойрдог байсан байна.
Хятад, Солонгос, Япон болон Вьетнамын домгуудад Буд гаригийг усан од гэж нэрлэдэг.