Газар Дундын тэнгис
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Газар Дундын тэнгис нь xойд болон зүүн талаараа Евразийн эх газар, урд талаараа Африкын эх газраар хүрээлэгдсэн тэнгис юм.
[Засварлах] Нэр
Газар Дундын тэнгисийн англи хэлэн дэх "Mediterranean" гэдэг нэр нь Латин хэлний "mediterraneus" буюу газар дунд(medius, "дунд" + terra, "газар", "дэлхий") гэдэг үгнээс гаралтай.
Газар Дундын тэнгис нь түүхэнд янз бүрийн нэрээр нэрлэгдэж байсaн нь баримтуудаас тодорхой байдаг. Жишээ нь Эртний Ромчуудад бол латин хэлний "Mare Nostrum" буюу "Бидний тэнгис" гэсэн утгатай нэрлэгдэж байсан. Библийн сударт бол "Аугаа их тэнгис" эсвэл "Баруун тэнгис" гэж гарч ирдэг.
Орчин үеийн Еврей хэлэнд "הים התיכון" (ha-Yam ha-Tichon), эсвэл "дундад тэнгис" гэж хэлэгддэг. Сүүлийнх нь бол Герман хэлэнд "Mittelmeer" гэж хэлдэгтэй нэг ижил утга юм. Турк хэлэнд бол "Akdeniz" буюу "Цагаан тэнгис" хэмээх нэрлэгддэг. Араб хэлэнд бол "البحر الأبيض المتوسط (Al-BaHr Al-Abiad Al-Muttawasit)" буюу "дундад цагаан тэнгис" гэгддэг.
Сүүлийн үед "The Med" гэж хэлэгдэж байгаа нь Газар Дундын тэнгис болон түүнийг эргэн тойрон дахь газар нутгийн талаар өдөр тутмын ярианд ярихдаа хэрэглэж буй товчилсон нэршил юм.
[Засварлах] Газар зүй
Газар Дундын тэнгис нь баруун талаараа Атлантын далай, баруун талаараа Хар тэнгистэй тус тус хиллэнэ.
[Засварлах] Гол арлууд
- Зүүн хэсэг: Кипр, Родос, Крит
- Дунд хэсэг: Сициль, Малт, Сардини, Корсик
- Баруун хэсэг: Балеарын арлууд