Чарлз Дарвин
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Чарлз Роберт Дарвин буюу Чарлз Дарвин (Charles Robert Darwin, 1809 оны 2 сарын 12 - 1882 оны 4 сарын 19) нь эволюцийн онолоороо алдаршсан, Английн натуралист, биологчич байжээ. Дарвин анх эрдэмтдийн дунд геологийн салбарт оруулсан хувь нэмэрээрээ алдаршсан бөгөөд үүний дараагаар бүхий л амьд биес нэг буюу бага тооны өвгөөс байгалийн шалгарлын замаар хувьсаж ирсэн хэмээн үзэж, үүнд шинжлэх ухааны нотолгоог өгчээ.
Түүний амьд байх хугацаанд эволюцийн онол эрдэмтэд болон ердийн иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд байгалийн шалгарлын тухай онол нь 1930-аад онд эволюцийн процессиийн гол тайлбар болох нь хүлээн зөвшөөрөгдсөн. Эдгээр нь олоогийн эволюцийн онолын гол тулгуур болж өгдөг.
Дарвины нээлт нь амьд биесийн олон янз байдал яаж бий болсныг тайлбарладагаараа биологийн шинжлэх ухааны тулгуур болж өгдөг байна.
[Засварлах] Эволюцийн онолоо боловсруулсан нь
Дарвин нь Эдинбургийн Их Сургууль, дараа нь Кембрижийн Их Сургуульд суралцаж байхдаа байгалийн түүхэд сонирхолтой болжээ. 1831-1836 оны хооронд 5 жилийн турш Бигль хөлөг онгоцоор аялаж байх явц дахь түүний онлууд ба ажиглалтууд нь Чарлз Лайелийн онолуудыг баталгаажуулж, геологич болгосон бөгөөд энэ аялалынхаа тэмдэглэлийг хэвлэж нийтлэсэн нь түүнийг алдартай номын зохиолч болгожээ.
Тэрээр аялалын явцад цуглуулсан амьтан ургамал, чулуужсан амьд биесийн газар зүйн тархалтын тухай эргэлзсээр, зүйлүүдийн трансмутацийн тухай судалж 1838 онд байгалийн шалгарлын тухай онолоо анх гаргажээ. Өөрийн бодол санаагаа бусад натуралистуудтай хэлэлцэж байсан боловч түүний геологийн ажил саад болж, олон жилийн турш онолоо боловсруулах шаардлагатай байв. 1858 он хүртэл онолоо боловсруулсаар байтал өөрийн онолтой төстэй онолын тухай Альфред Рассел Уоллес түүнд эссе бичиж явуулснаар, хоёулангийн онолыг даруй хамтад нь хэвлүүлжээ.
Дарвин нь:
- Байгалийн шалгарлын замаар зүйл үүссэн буюу амьдралын төлөөний тэмцэлд ивээгдэгч үүлдэр мэнд үлдэх нь (1859)
- Гэрийн тэжээмэл амьтад, таримал ургамлын хувьсал
- Хүний үүсэл ба бэлгийн шалгарал
зэрэг бүтээлүүддээ олон хувьсал удамшдаг бөгөөд зөвхөн удамшдаг хувьсал л эволюцийн хөдөлгөх хүчин болдог гэж бичиж байжээ.
[Засварлах] Мөн үзэх
[Засварлах] Гадаад холбоос
Commons: Charles Darwin - зураг, медиа материалууд |