Дундговь
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
|||
Байгуулагдсан | 1942 | ||
Аймгийн төв | Мандалговь | ||
Газар нутаг | 74,690 км² | ||
Хүн ам • Нийт (2005) • Нягтшил |
49,934 0.67/км² |
||
Утасны код | +976 (0)159 | ||
Машины код | |||
ISO 3166-2 | MN-059 | ||
Вэбсайт | gate1.pmis.gov.mn/dundgobi/ |
Дундговь нь Монгол улсын аймаг юм. 1942 онд байгуулагдсан, аймгийн төв нь Мандалговь.
Агуулга |
[Засварлах] Газар зүй
Дундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь хээрийн бүсийн зааг дээр оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг нь 1926 м өндөр, Дэлгэрхангай уул юм. Мөн Их, Бага газрын чулуу зэрэг уулс бий. Нутгийн хойд хэсэгт дээд палеозойн хурдас, өмнөд хэсгээр нь цэрдийн ба кайнозойн хурдас тархжээ. Дундговь аймгийн нутагт Онгийн голоос өөр том гол, нуур байхгүй. Тогоогийн, Дүүрэн Харганын, Олгой нуурын зэрэг рашаан бий.
[Засварлах] Уур амьсгал
Мандалговь нь Монголын хамгийн их салхитай байдаг нутаг юм. Мандалговь нь манай орны хойд ба өмнөд зүгийн агаарын урсгалын хооронд оршдог учраас их салхитай байдаг.
[Засварлах] Амьтан ургамал
Нутгийн хойд ба төв хэсгээр хээрийн хар хүрэн, цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ. Нутгийн хойд ба дунд хэсгээр хээрийн өвслөг ургамал, урд хэсгээр нь говийн ургамал ургана. Хар сүүлт, цагаан зээр, тарвага зэрэг ан амьтан амьдардаг.
[Засварлах] Аж үйлдвэр
Дундговьд барилгын материалын, хүнсний үйлдвэрүүд байдаг.
Чулуун нүүрс (Хүйтэнхонгор, Тэвш, Элгэн говь, Өвдөгхудаг, Сүүл-Өндөр), төмрийн хүдэр (Эрээн), гөлтгөнө (Таргат), Шохойн чулуу (Цахиурт), Шатдаг занар (Өвдөгхоолойн хошуу, Баянжаргалант), хайлуур жонш, барилгын материал зэрэг ашигт малтмал бий.
[Засварлах] Сумд
- Адаацаг сум
- Баянжаргалан сум
- Говь-Угтаал сум
- Гурвансайхан сум
- Дэлгэрхангай сум
- Дэлгэрцогт сум
- Дэрэн сум
- Луус сум
- Өлзийт сум
- Өндөршил сум
- Сайхан-Овоо сум
- Сайнцагаан сум
- Хулд сум
- Цагаандэлгэр сум
- Эрдэнэдалай сум
Дундговь | |
---|---|
Адаацаг сум | Баянжаргалан сум | Говь-Угтаал сум | Гурвансайхан сум | Дэлгэрхангай сум | Дэлгэрцогт сум | Дэрэн сум | Луус сум | Өлзийт сум | Өндөршил сум | Сайхан-Овоо сум | Хулд сум | Цагаандэлгэр сум | Эрдэнэдалай сум Аймгийн төв: Мандалговь |
Монгол улсын Аймгууд | |
---|---|
Архангай | Баян-Өлгий | Баянхонгор | Булган | Говь-Алтай | Говьсүмбэр | Дархан-Уул | Дорноговь | Дорнод | Дундговь | Завхан | Орхон | Өвөрхангай | Өмнөговь | Сүхбаатар | Сэлэнгэ | Төв | Увс | Ховд | Хөвсгөл | Хэнтий Нийслэл хот: Улаанбаатар |