Баянхонгор
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
- "Баянхонгор" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгуудыг үзэхийг хүсвэл, Баянхонгор (салаа утга)-г үзнэ үү.
|
|||
Байгуулагдсан | 1941 | ||
Аймгийн төв | Баянхонгор | ||
Газар нутаг | 115,977.5 км² км² | ||
Хүн ам • Нийт (2006) • Нягтшил |
82,088 0.71/км² |
||
Утасны код | +976 (0)144 | ||
Машины код | БХ- | ||
ISO 3166-2 | MN-069 | ||
Вэбсайт | gate1.pmis.gov.mn/bayankhongor/ |
Баянхонгор нь Монгол улсын аймаг юм. 1941 онд байгуулагдсан, 115977 км² нутагтай.
Агуулга |
[Засварлах] Газар нутаг
Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь-Алтайн нурууны уулс, Алтайн өвөрийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь-Аптайн нурууны оргил 3957 м өргөгдсөн Их богд бөгөөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд 750 м өндөр юм. Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Баянхонгор аймгийн нутагт чулуун нүүрс, алт, барилгын материал элбэг байдаг. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мєн 95 хэм хүрдэг халуунтай Шаргалжуутын рашаан болон Үхэг рашаан, Хүрэмт рашаан, Халиут рашаан, Өргөөтийн рашаан гэж сайн рашаанууд бий. Баянхонгор аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон ба нутгийн хөрс, дунд хэсгээр нь тал хээрийн хүрэн хөрс, урд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ.
[Засварлах] Уур амьсгал
Баянхонгор аймагт агаарын дундаж температур нь жилд -0.7° бөгөөд 1 сард -18.4° хүйтэн, 7 сард 15° дулаан болдог. Жилд дунджаар 216.3 мм тунадас унана. Агаарын даралтын дундаж нь 1 сард 812 мм, 7 сард 808.5 мм байна. Салхины хурд жилийн дундажаар 3.1 м/с бөгөөд хамгийн их салхитай, 5 сард 3.9 м/с хүрнэ.
[Засварлах] Амьтан ургамал
Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн говийн ургамал тархжээ. Гоёо, цулхир, вансэнбэрүү, лидэр, алтангагнуур зэрэг ховор ургамал бий. Баянхонгар аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бүсэд оршдог амьтад тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс гээд бараг цөм бий.
[Засварлах] Сумд
- Баянхонгор сум
- Баацагаан сум
- Баянбулаг сум
- Баянговь сум
- Баянлиг сум
- Баян-Овоо сум
- Баян-Өндөр сум
- Баянцагаан сум
- Богд сум
- Бөмбөгөр сум
- Бууцагаан сум
- Галуут сум
- Гурванбулаг сум
- Жаргалант сум
- Жинст сум
- Заг сум
- Өлзийт сум
- Хүрээмарал сум
- Шинэжинст сум
- Эрдэнэцогт сум
Монгол улсын Аймгууд | |
---|---|
Архангай | Баян-Өлгий | Баянхонгор | Булган | Говь-Алтай | Говьсүмбэр | Дархан-Уул | Дорноговь | Дорнод | Дундговь | Завхан | Орхон | Өвөрхангай | Өмнөговь | Сүхбаатар | Сэлэнгэ | Төв | Увс | Ховд | Хөвсгөл | Хэнтий Нийслэл хот: Улаанбаатар |
Баянхонгор | |
---|---|
Баацагаан сум | Баянбулаг сум | Баянговь сум | Баянлиг сум | Баян-Овоо сум | Баян-Өндөр сум | Баянцагаан сум | Богд сум | Бөмбөгөр сум | Бууцагаан сум | Галуут сум | Гурванбулаг сум | Жаргалант сум | Жинст сум | Заг сум | Өлзийт сум | Хүрээмарал сум | Шинэжинст сум | Эрдэнэцогт сум Аймгийн төв: Баянхонгор |