Архангай
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
|||
Байгуулагдсан | 1931 | ||
Аймгийн төв | Цэцэрлэг | ||
Газар нутаг | 55314 км² | ||
Хүн ам • Нийт (2000) • Нягтшил |
97,091 1.76/км² |
||
Цагийн бүс | +7 | ||
Утасны код | +976 (0)133 | ||
Машины код | АР- | ||
ISO 3166-2 | MN-073 | ||
Вэбсайт | gate1.pmis.gov.mn/arkhangai/ |
Архангай нь Монгол улсын аймаг юм. Архангай нь Хангайн нурууны ар талд байрлах тул тэгж нэрлэсэн.
Агуулга |
[Засварлах] Газар зүй
Xангайн уулархaгийн ар хэсгийг эзлэн орших єндєрлєг нутагтай. Архангай аймаг нь хангайн ууларахгийн ар хэсгийг эзлэн орших єндєрлєг нутагтай. Аймгийн нутгийн хойд хзсэг нь пермийн ба чулуун нїїрсний галавын боржин, баруун ємнєд хэсгээр нь элсэн чулуу тархжээ. Тамирын голд тємрийн хїдэр, Суман голын савд галт уулын чулуу, үнэт чулууны баялаг бий. Аймгийн газрын хєрс сайн судлагадаагүй боловч сүүлийн үед эрэл, хайгуулын ажил ихээр явагдаж байна.
[Засварлах] Цаг уур
Цэцэрлэг хотод агаарын дундаж температур нь жилд 0.1 бєгєєд, євєл 1-р сард -15.6 хэм хїйтэн зун нь 7-р сард 14.7 хэм дулаан байдаг. Хангайн нуруу нь манай орны хамгийн их тундастай нутгийн нэг бєгєєд Цэцэрлэг хотод жилд дунджаар 344 мм тунадас унана. Салхины дундаж хурд нь 2.6 м/с бєгєєд хамгийн их салхитай байдаг 4-р сарын дундаж хурд нь 3.5 м/с юм.
[Засварлах] Ургамал, амьтан
Архангай аймгийн нутагт уулын нугын ба ойн саарал, хар шороон хєрс тархсан. Ой мод ургамалаар баялаг бєгєєд нутгийн 70 гаруй хувийг малын бэлчээр, 15.7 хувийг ой хєвч эзэлнэ. Алтанхундага, вансэмбэрүү, алтангагнуур зэрэг ховор чухал ургaмалтай. Аргал, янгир, шилїїс, буга, зэрлэг гахай зэрэг ан амьтанаар эпбэг.
[Засварлах] Онцлог газрууд
Нутгийн єндєр цэг нь Чулуут голын эхэнд Хангайн гол нуруунд орших Харлагтайн Сарьдаг юм. Мєн Суваргахайрхан уул, Унтаа уул, Ямаат уул, Ноёнхангай уул, Хан Євдєр уул зэрэг сүрлэг уултай . Эрдэнэмандал сумаас Хүннү гүрний үеийн Буган чулуу ихээр олддог. Мєн тухайн суманд Монголын эртний хаадын нэг болох Харуул хааны ордны туурь байдаг. Тамир гол, Орхон гол, Чулуут гол, Суман гол, Хануй гол , Хүнүй гол зэрэг том гол мєрд, Єгий, Тэрхийн Цагаан нуур зэрэг нуурууд бий. Хадат, Бор тал, Цагаан сүм, Мухар Хужирт, Бэлх ээрэг халуун хүйтэн рашаан олонтой. Архангай аймаг 2.1 сая малтай, үхрийн тоогоор 428 мянга буюу улсад тэргүүн байр эзэлдэг. Зүүн талын сумдад газар тариалан хєгжүүлж байна.
Ургамлын тєрєл Тус аймгийн нутагт 1700-гаад зvйлийн ургамал ургадагаас монгол алтан хундага, алтан гагнуур, вансэмбэрvv, бамбай, нохойн хошуу, царван, тєллvvр, єргєст сарнай, таван салаа, ванжингарав, эрээгомбо, юмдvvжин, мягмансанжаа, хунчир, туйплан, шар, хєх дэгд, сєд євс, говийн ганга, тарваган шийр, зvрхэн цэцэг, хурган чих, холтсон цэцэг, цагаан тvрvv, чихэр євс, хурган гонид, эмийн багваахай, ягаан сэрдэг, цээнэ зэрэг эмчилгээний зориулалтаар ашиглагддаг ховор ургамлууд бий. Аймгийн нийт нутгийн 15.7 хувийг ой мод, 75 хувийг бэлчээр, 1.5 хувийг тариалангийн талбай эзэлдэг. Хуайс, боролзгоно, торлог, яргай, чаргай, ясиль, балгана, монос, тавилгана, шар мод, далан хайлс, гацуур, жодоо, сєєгєн ба бургасан царам, шинэс, хуш, хус, нарс, зожир євс, улиас бургас зэрэг тавь гаруй тєрлийн модлог, бутлаг ургамал ургадагын зэрэгцээ бvvргэнэ, цээнэ, согоон чих, бадаан, поврон, нохойн хошууны навч зэрэг цайны ургамал элбэг билээ. Аймгийн нутгийн зарим хэсэгт гичгэнэ, сонгино, халиар, халгай, тарна, гогод, бэрээх, мангир, хvнхээл, бандзоо, мєєг, ямаахай, зэрлэг жууцай, гонид, хємvvл, цагаан тємс, шар сэвэлгэнэ, цагаан сэвэлгэнэ, vхэр болон хурган мэхээр зэрэг хvнсний ургамал элбэг тохиолдоно. Жимс, жимсгэний тєрлєєс vхрийн нvд, єрєл, хар хад, анис, нохойн хушууны vр, нэрс, єргєст тошлой, мойл, улаалзгана, дорнодын гvзээлзгэнэ, самар, долоогоно, тансаг vнэрт ургамлаас хонин болон ямаан арц, агь, ганга, даль, санхам, минжиннаваг зэрэг ургамлууд ургадаг. Нар, хур хосолсон хавар, зуны дэлгэр сайхан улиралд удвал, жамъянмядаг, шар яргуй, хєх яргуй, сэржмядаг, улаалзай, алтанзул, сарнай, цээний ягаан, намуу, цагаан лавай, бэрцэцэг, багваахай цэцэг цаг цагаар солигдон цэцэглэх vеэр уул, тал, хєндий ягаан, цагаан, шар, цэнхэр єнгєєр солонгорон жигдэрч vнэхээр vзэсгэлэнтэй тєгєлдєр харагддаг билээ. Аймгийн нутгийн зонхи хэсэг уулын нугын хийгээд ойн саарал, элсэрхэг бор, хар, хар хvрэн хєрснєєс тогтоно.
[Засварлах] Мөн үзэх
- Тайхар чулуу
- Тамир гол
- Орхон гол
- Чулуут гол
- Суман гол
- Хануй гол
- Хүнүй гол
- Хєхсїмийн рашаан
- Баатархан уул
- Тэрхийн Цагаан нуур
- Чойдогийн боргио
Архангай | |
---|---|
Батцэнгэл сум | Булган сум | Жаргалант сум | Их тамир сум | Өгий нуур сум | Өлзийт сум | Өндөр-Улаан сум | Тариат сум | Цахир сум | Түвшрүүлэх сум | Хайрхан сум | Хангай сум | Хашаат сум | Хотонт сум | Цэнхэр сум | Цэцэрлэг сум | Чулуут сум | Эрдэнэмандал сум Аймгийн төв: Цэцэрлэг |
Монгол улсын Аймгууд | |
---|---|
Архангай | Баян-Өлгий | Баянхонгор | Булган | Говь-Алтай | Говьсүмбэр | Дархан-Уул | Дорноговь | Дорнод | Дундговь | Завхан | Орхон | Өвөрхангай | Өмнөговь | Сүхбаатар | Сэлэнгэ | Төв | Увс | Ховд | Хөвсгөл | Хэнтий Нийслэл хот: Улаанбаатар |