Маршаллын арлууд
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Уриа Jepilpilin Ke Ejukaan |
|
Төрийн дуулал Маршаллын арлууд үүрд мөнх |
|
Нийслэл | Мажуро |
Албан ёсны хэл(нүүд) | Маршалл, англи |
Засаглал | Парламентийн Бүгд Найрамдах |
- Ерөнхийлөгч | Кессай Х.Нөүт |
Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
- АНУ-аас | 1986 оны 10 сарын 21 |
Газар нутаг | |
- Нийт | 181 км.кв км² (213-д) |
- Ус (%) | 11,5% |
Хүн ам | |
- 2005 оны тооцоо | 61,963 (186-д) |
- Нягтшил | 326/км² (-д) |
ҮНБ | 2001 оны тооцоо |
- Нийт | 115 сая ам. доллар (220-д) |
- 1 хүнд оногдох ҮНБ | 2,900 ам. доллар (195-д) |
ХХИ ( он) | (-д) – |
Мөнгөн тэмдэгт | Америк доллар ($ (USD) ) |
Цагийн бүс | UTC+12 |
Улсын домэйн нэр | .mh |
Утасны код | +692 |
Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс (Англи хэл: Marshall Islands) нь Номхон далайд орших арал улс. Микронезийн Холбооны Улсын зүүн талд, Кирибати улсын хойд талд оршино.
Агуулга |
[Засварлах] Улсын нэр
Маршалл хэмээх нэр нь тэр хавийн далайн судалгааг анхлан хийсэн Жон Маршаллын нэртэй холбоотой. 1788 онд Английн Зүүн Энэтхэг компани нь Австралийн Шинэ Өмнөд Уэльст байсан ахмад Жон Маршалл болон Томас Гильберт нарын усан онгоцоор Гуандунь хүртэл цай зөөлгүүлэхийн хамтаар усан зам орчмынхоо далайг судлах даалгавар өгчээ. Тийнхүү хоёр ахмадын удирдсан хөлөг онгоцууд хожим Маршаллын арлууд болон Гильбертийн арлууд гэж нэрлэгдэх болсон тэр хавийн арлуудыг судалсан бөлгөө.
[Засварлах] Он дараалал
Дэлгэрэнгүйг Маршаллын арлуудын түүх өгүүллээс үзнэ үү.
- 1528 Испанийн аялагч Салазар анх нээж Испанийн эзэмшил болгон зарлав.
- 1885 Германы эзэмшилд шилжив. (Германы Микронез, Германы колони улсууд).
- 1914 Дэлхийн нэгдүгээр дайнаар Японы эзэмшилд шилжив.
- 1920 Үндэстнүүдийн Лигээс Японы эрхийг хүлээн зөвшөөрөв.
- 1944 Америкийн цэргүүдэд эзлэгдсэн.
- 1947 Нэгдсэн Үндэстний Байгууллага тус арал дахь АНУ-ын эрхийг хүлээн зөвшөөрчээ.
- 1954 Бикини шүрэн арал дээр устөрөгчийн бөмбөгийн туршилт явагдав.
- 1979 Үндсэн хуулиа баталж, өөрсдийн засгийн газраа байгуулсан. Амата Кабуагийн засаглал эхлэв.
- 1986 АНУ-тай байгуулсан гэрээ ёсоор тусгаар тогтносон улс болжээ.
- 1991 НҮБ-д элсэв. Гэвч АНУ-тай байгуулсан гэрээний хүрээнд л гадаад харилцааны эрх эдэлнэ.
[Засварлах] Улс төр
Төрийн тэргүүн болох ерөнхийлөгч нь засгийн газраа тэргүүлдэг бөгөөд парламентийн гишүүд дундаасаа сонгодог байна. Бүрэн эрхийн нь хугацаа 4 жил. Мөн засгийн газрын гишүүд нь ч парламентийн гишүүд дундаас томилогддог.
Парламент нь нэг танхим, 33 суудалтай. Бүх ард түмний сонгуулиар 4 жил тутам шинэчлэгдэн сонгогдоно.
[Засварлах] Засаг захиргааны нэгж
Маршаллын арлууд нь засаг захиргааны 24 нэгжид хуваагддаг.
Мөн Америкийн цэргийн бааз байрладаг Кважалейн аралд энгийн иргэд нэвтрэх эрхгүй.
Түүнээс гадна Маршаллын арлууд нь Уэйк арлыг эзэмших эрхтэй хэмээдэг боловч сүүлийн 100 гаруй жил Америкийн хяналтад буй тус арлыг Маршаллын арлуудын эзэмшлийнх гэж хүлээн зөвшөөрдөг улс бараг үгүй.
[Засварлах] Газарзүй
[Засварлах] Эдийн засаг
ОУВС болон Дэлхийн Банкны гишүүн. Экспортыг гол бараа нь копра болон загас боловч гадаад худалдаа нь алдагдалтай.
Өдгөө АНУ-ын тусламжийг хүртэн эдийн засгийн үндсэн дэд бүтцийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, загас агнуур, аялал жуулчлалыг хөгжүүлж буй.
[Засварлах] Хүн ам
Оршин суугчид нь Микронезийн Канака үндэстэн.
Албан ёсны хэл нь Маршалл хэл болон англи хэл.
Хүн амын ихэнх нь Христийн шашны протестант урсгалыг шүтдэг.
[Засварлах] Соёл
Сар өдөр | Баярын нэр | Англи нэр | Тайлбар |
---|---|---|---|
1 сарын 1 | Шинэ жил | New Years Day | |
3 сарын 1 | Цөмийн туршилтад нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр | Nuclear Victims' Day | |
5 сарын 1 | Улс байгуулагдсаны баяр | Constitution Day | |
7-р сарын эхний Даваа гариг | Загасчдын өдөр | Fisherman's Day | Спортын загас агнуурын тэмцээн болно |
9-р сары эхний Баасан гариг | Хөдөлмөрчдийн өдөр | Rijerbal Day (Worker's Day) | |
9-р сарын сүүлчийн Баасан гариг | Manit Day (Customs Day) | ||
11 сарын 17 | Ерөнхийлөгчийн өдөр | President's Day | |
11-р сарын 3 дахь Пүрэв гариг | Талархлын өдөр | Kamolol Day (Thanksgiving Day) | |
12-р сарын эхний Даваа гариг | Эвангелийн өдөр | Gospel Day | |
12 сарын 25 | Зул сарын баяр | Christmas Day |
Австрали ба далайн орнууд |
---|
Австрали | Вануату | Кирибати | Маршаллын арлууд | Микронез | Науру | Палау | Папуа-Шинэ Гвиней | Самоа | Соломоны арлууд | Тонга | Тувалу | Фижи | Шинэ Зеланд | |