Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Берингийн хоолой - Википедиа

Берингийн хоолой

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Берингийн хоолой
Берингийн хоолой

Берингийн хоолой (Англи хэл: Bering Strait, Орос хэл: Бе́рингов проли́в) нь Аляска ба Дорнод Сибирь, Чукоткын хойгийн хооронд орших хоолой юм. АНУ, ОХУ-ын хил дайрч гардаг учраас "Америк-Оросын хоолой" гэж нэрлэх нь ч бий. Хүйтэн дайны үед дайсагнагч хоёр том гүрний хиллэдэг тус бүс нутаг нь дэлхийн хамгийн түгшүүртэй бүс нутгийн нэг байв. Одоо ч хоёр улсын цөмийн цэнэгт пуужингуудаас нэлээд нь энэ бүс нутагт байрладаг.

Хойд талд нь Чукоткын тэнгис, өмнөд талд нь Берингийн тэнгис байх бөгөөд хоолойн урт нь 96км. Хамгийн нарийн хэсэг болох Дежневийн хошуу ба Уэльсийн хунтайжийн хошууны хооронд 86км өргөнтэй. Гүн нь 30–50м. Хоолойн дунд Диомидийн арлууд оршино. Жилийн 7-10 сараас бусад үед мөсөн бүрхүүлтэй байдаг. Тус хоолойн голоор өдөр солигдох шугам татагдсан байдаг. 1648 онд Семён Дежнев хоолойг нээжээ.1728 онд тус хоолойг анх гаталсан Витус Берингийн нэрээр нэрлэгдсэн түүхтэй.

[Засварлах] Түүх

30 орчим мянган жилийн өмнө монголоидууд тус хоолойг эх газар байхад нь гаталж, Америк тивийн анхны оршин суугчид болсон гэгддэг. Тийнхүү Хойд Америк тивд хүрсэн монголоидууд өмнө зүг нүүдэллэсээр 10 мянган жилийн өмнө гэхэд Өмнөд Америк тивийн өмнөд үзүүр болох Магелланы хоолой хүрсэн болох нь батлагдсан.

[Засварлах] Туннель барих төлөвлөгөө

Берингийн хоолойгоор тусгаарлагдсан ОХУ ба Аляскыг холбох далайн ёроолын туннель барих төлөвлөгөө байдаг. Энэ төлөвлөгөө хэрэгжвэл урт нь 100 орчим км болох бөгөөд 2007 оны байдлаар дэлхийн хамгийн урт туннель болох Японы Сэйкан туннель (53.8км), Англи, Францыг холбосон Ла-Маншийн туннель (50.5км)-ийг давж гарах юм.

[Засварлах] Мөн үзэх

Commons
Commons: Bering Strait - зураг, медиа материалууд


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -