Дэлхийн эрүүл мэндийн байгуулга
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
|||
Албан ёсны хэл | англи хэл, франц хэл, испани хэл, орос хэл, хятад хэл, араб хэл | ||
Ерөнхий захирал | Маргарэт Чэн | ||
Байгуулагдсан | 1948 оны 4 сарын 7 | ||
Гишүүн орнууд | 193 орон | ||
Төв байр | Швейцари, Женев | ||
Вэбсайт | http://www.who.int | ||
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) нь дэлхийн хүн амын эрүүл мэндийг зохицуулдаг НҮБ-ын салбар байгууллага юм.
[Засварлах] Монгол дахь түүх
Дэлхийн эрүүл мэндийн байгуулга нь 1962 оноос Монгол улсад 3 үндсэн чиглэлийн 30 гаруй хөтөлбөр хэрэгжүүлэн хамтарч ажиллаж эхэлсэн. Энэхүү хугацаанд Эрүүл Мэндийн Яамтай хамтран Эх нялхсын эрүүл мэнд, халдварт өвчин, хамт олонд тулгуурласан халамж үйлчилгээ, эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлт зэрэг олон салбарт 32 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний 30 хувь нь хүний нөөцийн хөгжилд зориулсан байна. ДЭМБ-ын үйл ажиллагаа нь цаашид Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ ялангуяа хөдөө орон нутаг, эх нялхсын эндэгдлийг бууруулах, халдварт өвчин, эмийн хэрэглээ, технологийн хөгжил, тоног төхөөрөмжийн удирдлага болоод менежмент, дархлаажуулалтын сан байгуулах, эрүүл мэндийн хүний нөөцийн чадваржуулалт, лицензчлэлтэд чиглэгдэнэ.