Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Биохими - Википедиа

Биохими

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

.

Image:Biochemistrymn.gif
Биохими нь амьдралын химийн тухай шинжлэх ухаан юм.

Биологийн хими буюу Биохими нь амьд организмын химийн найрлага, бодисын ба энергийн тухай өөрөөр хэлбэл амьд биетийн тухай шинжлэх ухааны салбар юм. Биохимийн үндсэн зорилт нь амьд организмын химийн найрлага болон организмыг бүтээгч бодисуудын бүтцийг мєн амьд организмын онцлог, түүний амьгүй зvйлсээс ялгагддаг химийн хувирлын дараалал болон харилцан уялдааг судлахад оршино. Биохими нь дотроо хоорондоо нягт харилцан уялдаатай байж бие биеэ нєхдєг. Биохими нь:

Агуулга

[Засварлах] Биохимийн шинжлэх ухааны үүсэл

Friedrich Woehler
Friedrich Woehler

Орчин үеийн биохимийн шинжлэх ухааны үүсэл XVIII зууны эцсээс эхэлж, XIX зууны сүүлээс бие даан гарч иржээ. Биохимийн шинжлэх ухаан бүрэлдэн бий болсон үеийг 4 үе шат болгон хувааж болно.

  • I шат. Эрт цагаас сэргэн мандалтын үеийг хүртэл хүн төрөлхтөн өвөрмөц биохимийн процессыг ашиглаж байжээ. Тухайлбал: бяслаг, тамхи, цай, дарс зэргийг үйлдвэрлэх мэдлэгтэй байжээ. Улмаар амьдралын нөхцөл, хүнсний бүтээгдэхүүн, эмчилгээний болон технологийн чухал шаардлагатай бодисуудыг ашиглах хэрэгцээ урган гарсанаар дараагийн шатанд шилжсэн байна.
  • II шат. Энэ шатанд сэргэн мандалтын эринээс эхлэн XIX зууны хоёрдугаар хагас хүртэл үргэлжилсэн байна. XVI-XVII зууны үед ятрохими (эмнэлэгийн хими) үүсч хөгжсөн бөгөөд ятрохимичид хүний организмийн амьдралын үйл ажиллагаа нь зөвхөн химийн байр сууринаас л ойлгох боломжтой бөгөөд олон тооны өвчнийг төрөл бүрийн байгалийн болон зориудаар химийн бодис хэрэглэн эмчлэх боломжтой гэдгийг нотложээ. Үүний дараа Германы эрдэмтэн Ю.Либих XVIII зууны 30-40 онуудад химийн тоон шинжилгээний аргыг боловсруулан тэдгээрийг биологийн объектын судалгаанд хэрэглэж эхэлснээр олон шинэ бодисуудыг синтезлэх, ялгах ажлууд ар араасаа цувран хими, биохимийн шинжлэх ухаанд эрчимтэй өсөлт гарсан байна.
  • III шат. Биохимийн хөгжлийн III шат нь IX зууны II хасасаас эхэлсэн хэмээн үздэг бөгөөд биохими бие даасан шинжлэх ухаан болсон байдаг. XIX зууны эцэс гэхэд 100000 орчим байгалийн болон нийлэг органик нэгдэл судлагдаад байжээ. Энэ үед хийгдсэн чухал ажлуудаас дурьдвал: анхны биохимийн лаборатори байгуулагдаж (орос), мочевины биосинтезын үе шатыг тогтоож, гемоглобин, хлорофиллын бүтцийг судлаж, уураг, нүүрс ус, липид харилцан бие биедээ хувирдаг, фермент (энзим), биоэнергитикийн судалгаанууд хийгдсэний үр дүнд 1903 онд "Физиологийн хими" нэр нь "Биохими" болж солигдсон байна.
  • IV шат. Энэ үе нь XX зууны 40-50 онд эхэлдэг. Энэ үед биохимийн судалгаанд физик хими болоод математикийн аргуудыг өргөн ашиглаж, генетикийн мэдээлэл хадгалах ба дамжуулах молекулын үндэс, уургийн биосинтезийн механизм, зарим уургийн бүтцийг тайлах зэрэг өндөр түвшиний судалгаанууд хийгдэж иржээ. Одоо үед биохимийн судалгаа нь арга зүй цар хүрээний хувьд өндөр түвшинд хүрээд байгаа бөгөөд нано хэмжээст биохимийн зүг улам бүр тэмүүлсээр байна.

[Засварлах] Нүүрс ус

Нүүрсус нь (CH2O)n ерөнхий томъёо бүхий полигидроксиальдегид буюу кетон юм. Нүүрстөрөгчийн гидратад харгалзах H:O нь 2:1 харьцаатай байдаг тул ийнхүү нэрлэжээ. Нүүрс ус нь амьд организмд энергийн эх үүсвэр, бусад эсийн бүрэлдэхүүн хэсгийг нийлэгжүүлэх нүүрстөрөчийн эх үүсвэр, химийн энергийг нөөцлөх нэг хэлбэр, эсийн бүтцийн үндсэн элемент, иммуны процесст хамгаалах зэрэг үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Биосферт хамгийн их тохиолдох нүүрс ус нь ургамлын полисахарид болох целлюлоза болон цардуул, глюкозын бусад полимерүүд байдаг.

[Засварлах] Ангилал


Нүүрс усыг дотор нь моносахарид, дисахарид, полисахарид гэсэн 3 үндсэн ангилалд хувааж болдог.

[Засварлах] Моносахарид


Моносахарид нь (CH2O)n, n<3 гэсэн ерөнхий бүтэцтэй байдаг.

[Засварлах] Дисахарид


Дисахарид нь хоёр моносахаридын нэгжээс тогтсон байдаг.

[Засварлах] Полисахарид


[Засварлах] Уураг


[Засварлах] Липид


[Засварлах] Ашигласан материал






aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -