Геологийн цаг тоолол
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Геологийн цаг тоолол нь Дэлхийн хөгжлийн түүхэнд тохиолдсон үйл явдлуудын цаг хугацааны хамаарлыг үзүүлэхийн тулд хэрэглэдэг геологийн нэр томъёо юм. Доор үзүүлсэн геологийн цаг тоолол нь Олон улсын стратиграфийн холбооны ангилал бөгөөд, АНУ-ын Геологийн албаны стандарт өнгөний кодыг ашигласан болно.
Үнэмлэхүй нас тогтоох цацраг идэвхит изотопийн судалгааны үр дүнгээр Дэлхий нь ойролцоогоор 4.570 тэрбум жилийн өмнө үүссэн гэж үзэж байна. Геологийн цаг тоолол нь хэд хэдэн ялгаатай нэгжүүдээс бүрдэнэ. Эдгээр нэгжүүдийг тухайн үед болж өнгөрсөн томоохон үйл явдлууд дээр тулгуурлан ялгана. Өөрөөр хэлбэл эдгээр нэгжүүдийн хоорондын хил заагийг (цаг хугацааны) геологийн, эсвэл палеонтологийн үйл явдлуудаар (амьтны аймгийн массыг хамарсан сүйрэл зэрэг) тодорхойлно. Жишээлбэл, Цэрд ба Палеогений заагт томоохон сүйрэл явагдсан ба үүгээр дээр дурьдсан хоёр галавын хил заагийг тогтооно. Энэ мөхлөөр динозавр бүрэн, тэнгисийн амьтдын зүйлийн бүрдлийн ихээхэн хэсэг мөхсөн болно. Эртний галавуудыг үнэмлэхүй нас ба чулуужсан үлдэгдлийн харьцангуй насаар тодорхойлно.
Агуулга |
[Засварлах] Нэгжүүд
Геологийн цаг тоололын хамгийн том нэгж нь суперэон. Суперэон нь Эоноос тогтоно. Эон нь Эринд, эрин нь галавуудад хуваагдана. Галавууд Эпохиос тогтоно. Эпохийг яруст хуваана.
Геологичид галавуудыг дээд/хожуу, доод/түрүү, дунд гэх мэтээр хэлдэг ба дээд, дунд, доод гэдгийг чулуулгийн хувьд ("дээд юрагийн элсэн чулуу" гэх мэт), харин хожуу, дунд, түрүү гэдгийг цаг хугацааны хувьд хэрэглэгддэг болно. Жишээлбэл, "түрүү юрагийн хуримтлал", "хожуу юрагийн чулуужсан үлдэгдэл" гэх мэтээр. Геологийн цаг тоололын нэгжүүдийг Дэлхийн орон бүр өөр өөрийнхөөрөө нэрлэдэг бөгөөд Олон улсын Стратиграфийн комисс үүнийг нэг мөр болгох оролдлого хийсээр байгаа болно.
[Засварлах] Геологийн цаг тоололын хүснэгт
Доорхи хүснэгт нь геологийн цаг тоололын нэгжүүд, тухайн үед явагдсан гол үйл явдлуудыг багтаасан болно. Энэ ангилал нь Олон Улсын Стратиграфийн комиссын ангилал бөгөөд, хүснэгтийн мөрийн өргөн нь хугацаанаас хамаараагүй болно.
Суперэон | Эон | Эрин | Галав[1] | Эпох | Гол үйл явдлууд | Эхлэсэн хугацаа, сая жилээр[2] |
|
---|---|---|---|---|---|---|---|
Фанерозой | Кайнозой | Неоген[3] | Голоцен | Мөстлөгийн үе дуусаж, хүн төрөлхтний соёл иргэншил үүсэв. | 0.011430 ± 0.00013[4] | ||
Плейстоцен | Том хэмжээтэй (биетэй) хөхтөн амьтдын хөгжил ба мөхөл. Анатомын хувьд орчин үеийн хүнтэй ижил хүн үүсэв. | 1.806 ± 0.005 * | |||||
Плиоцен | Мөстлөгийн үе эхлэв. Хуурай, хүйтэн уур амьсгал. | 5.332 ± 0.005 * | |||||
Миоцен | Харьцангуй дулаан уур амьсгал; Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст томоохон уул нурууд үүсэв. Орчин үеийн хөхтөн ба шувууны овог үүсэв. Өвс их хэмжээгээр тархан ургав. Анхны мич үүсэв. | 23.03 ± 0.05 * | |||||
Палеоген [3] |
Олигоцен | Дулаан уур амьсгал; Амьтны төрөл зүйл, ялангуяа хөхтөн амьтдын зүйлийн хөгжил. Орчин үеийн цэцэгт ургамлын хөгжил. | 33.9±0.1 * | ||||
Эоцен | Сөнөсөн хөхтөн амьтдын зүйлийн хөгжил. Анхны өвс. Антарктид дахин мөсөөр бүрхэгдэж, орчин үеийн байдал бүрэлдэж эхлэв. | 55.8±0.2 * | |||||
Палеоцен | Тропикийн уур амьсгал. Орчин үеийн ургамал бий болов. Динозавр бүрэн мөхөж, эртний хөхтөн амьтдын хөгжлийн шугамууд үүсэв. | 65.5±0.3 * | |||||
Мезозой | Цэрд | Дээд/Хожуу Цэрд | Цэцэгт ургамлын хөгжил, шавьжны шинэ төрлүүд. Орчин үеийн загас, матар, махчин загас үүсэв. Динозаврын шинэ төрлүүд. Эртний шувуу. Гондван тив задрав. | 99.6±0.9 * | |||
Доод/Түрүү Цэрд | 145.5 ± 4.0 | ||||||
Юра | Дээд/Хожуу Юра | Үрт ургамал - Gymnospermae (голлон модлог ургамал) тархав. Динозаврын олон төрөл хөгжив. Бага хэмжээний хөхтөн амьтад. Анхны шувуу ба гүрвэл. Далайн жижиг амьтад. Пангей задарч, Гондван ба Лаурази үүсэв. | 161.2 ± 4.0 | ||||
Дунд Юра | 175.6 ± 2.0 * | ||||||
Доод/Түрүү Юра|]] | 199.6 ± 0.6 | ||||||
Триас | Дээд/Хожуу Триас | Эх газарт динозавр, тэнгист аврага матар өргөн тархаж байв. Мөн нисдэг динозавр хөгжив. Хоёр нутагтны анхны хэлбэр. Орчин үеийн шүр ба загас, мөн зарим шавьж бий болов. | 228.0 ± 2.0 | ||||
Дунд Триас | 245.0 ± 1.5 | ||||||
Доод/Түрүү Триас | 251.0 ± 0.4 * | ||||||
Палеозой | Перм | Лопин | Пангей супертив үүсэв. Перм-Карбоны мөстлөг дуусав. Анхны жинхэнэ үрт ургамал үүсэв. Гүехэн тэнгист тэнгисийн амьтад хөгжиж байв. 251 сая жилийн орчим Дэлхийн амьд организмын 95% устсан Перм-Триасын сүйрэл болов. | 260.4 ± 0.7 * | |||
Гуадалуп | 270.6 ± 0.7 * | ||||||
Кисурал | 299.0 ± 0.8 * | ||||||
Карбон[5]/ Пенсильван |
Хожуу/Дээд Пенсильван | Анхны гүрвэл, нүүрс үүсгэгч их ой үүсэв. Агаар мандал дахь хүчилтөрөгчийн хэмжээ Дэлхийн түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрэв. | 306.5 ± 1.0 | ||||
Дунд Пенсильван | 311.7 ± 1.1 | ||||||
Доод/Түрүү Пенсильван | 318.1 ± 1.3 * | ||||||
Карбон [5]/ Миссиссип |
Дээд/Хожуу миссиссипи | Ихээхэн хэмжээний эртний мод ургав. Эртний махчин загас, шүр их хэмжээгээр тархав. Гондван тивийн зүүн хэсэг мөстөв. | 326.4 ± 1.6 | ||||
Дунд миссиссипи | 345.3 ± 2.1 | ||||||
Түрүү/Доод миссиссипи | 359.2 ± 2.5 * | ||||||
Девон | Дээд/Хожуу | Анхны үрт ургамал, далавчгүй шавьж үүсэв. | 385.3 ± 2.6 * | ||||
Дунд | 397.5 ± 2.7 * | ||||||
Түрүү/Доод | 416.0 ± 2.8 * | ||||||
Силур | Придоли | Анхны өвслөг ургамал, үе хөлтөн скорпионууд эх газарт үүсэв. Анхны эрүүтэй амьтад болох загас үүсэв. фораминиферүүд ялгармал хатуу биетэй болов. Далай, тэнгист шүр, толгой хөлтөн, үе хөлтөн, мөр хөлтөн, өргөст арьстан, граптолитууд эрчимтэй хөгжив. | 418.7 ± 2.7 * | ||||
Лудлов | 422.9 ± 2.5 * | ||||||
Венлок | 428.2 ± 2.3 * | ||||||
Ландовери | 443.7 ± 1.5 * | ||||||
Ордовик | Хожуу/Дээд | Энэ галавын дунд үеэс эхлэн янз бүрийн амьтад эрчимтэй хөгжив. Жишээлбэл, шүр, толгой хөлтөн, брахиопод, өргөст арьстан, трилобит, жад сүүлт, граптолит зэрэг. Мөн эрүүгүй амтай, сээр нуруутан үүсэв. Конодонт үүсэв. Анхны ногоон ургамал, мөөг эх газарт үүсэв. Ордовикийн төгсгөлд мөстлөг явагдаж, олон зүйл амьтад мөхөв. | 460.9 ± 1.6 * | ||||
Дунд | 471.8 ± 1.6 | ||||||
Доод/Түрүү | 488.3 ± 1.7 * | ||||||
Кембри | Дээд/Хожуу | Энэ галаваас фосфат, шохойлог, цахиурлаг хатуу биетэй организмууд эрчимтэй хөгжив. Бараг бүх хүрээний амьтад үүсэж бий болов. Археоциат, трилобит, хиолоит, зарим дун, мөр хөлтөн хөгжив. Анхны хуурай газрын амьтан хорхой, үе хөлтөн бий болов. Риф үүсгэгч археоциат тархав. Замаг, мөөг үүсэв. Гондвана үүсэв. | 501.0 ± 2.0 * | ||||
Дунд | 513.0 ± 2.0 | ||||||
Доод/Түрүү | 542.0 ± 1.0 * | ||||||
Кембрийн- өмнөх [6] |
Проте- розой [7] |
Нео- протерозой |
Эдиакари | Анхны олон эст амьтад эртний далайд өргөн тархаж байв. Сайн хадгалагдсан өт хэлбэрийн амьтдын үлдэгдэл их хэмжээгэр олддог. | 630 +5/-30 * | ||
Криогени | Органик үлдэгдэл маш бага. Энэ нь Дэлхий бүрэн мөстсөн байсантай холбоотой байж болно ("Мөсөн Дэлхий" - "Snowball Earth"). Родина супер тив задарч эхлэв. | 850 [8] | |||||
Тони | Родина супер тив үүсэв. Энгийн, олон эст эукариотын үлдэгдэл олддог байна. | 1000 [8] | |||||
Мезо- протерозой |
Стени | Родина супер тив үүсэж эхэлсэнтэй холбоотой явагдсан орогений нөлөөгөөр үүссэн нарийн, зурвас метаморф бүсүүд үүсэв. | 1200 [8] | ||||
Эктази | Платформын хучаас хурдсын тархалт үргэлжилэн нэмэгдэв. Тэнгист ногоон замгийн колони үүсэв. | 1400 [8] | |||||
Калими | Платформын хучаас хурдсын тархалт нэмэгдэв. | 1600 [8] | |||||
Палео- протерозой |
Статери | Анхны эукариот үүсэв. Эртний супер тив болох Колумби үүсэв. | 1800 [8] | ||||
Орозири | Дэлхийн агаар мандалд хүчилтөрөгч бий болов. Ороген процесс явагдав. Садбури, Вредефордын сав газар солирын цохилтонд өртөв. | 2050 [8] | |||||
Риаси | Херонийн мөстлөг явагдав. | 2300 [8] | |||||
Сидери | Хүчилтөрөгч их хэмжээгээр үүсэв. Үелэсэн төмрийн формаци үүсэв. | 2500 [8] | |||||
Архей [6] |
Неоархей | Ихэнхи кратонууд тогтворжив. | 2800 [8] | ||||
Мезоархей | Анхны риф бүрдэл болох страматолит (магадгүй цианобактерийн колониор үүссэн) үүсэв. | 3200 [8] | |||||
Палеоархей | Анхны хүчилтөрөгч ялгаруулагч бактер бий болов. Хамгийн эртний тодорхойлж болохуйц макро чулуужсан үлдэгдэл. | 3600 [8] | |||||
Эоархей | Анхны прокариот (нэг эст энгийн амьд организм буюу бактер эсвэл архей) үүсэв. Хамгийн эртний микро чулуужсан үлдэгдэл. | 3800 | |||||
Гадей [6][9] |
Доод Имбри[7] | Энэ эрин нь Нарны аймгийн дотоод гаригууд солирын хүчтэй бөмбөгдөлтөнд өртсөн үеийн төгсгөлтэй давхцана. | 3850 | ||||
Нектар[7] | Энэ эриний нэрийг Сарны геологийн цаг тоололоос авсан болно. | 3920 | |||||
Басин групп[7] | Хамгийн анхны мэдэгдэж чулуу энэ үед үүсэв (4100 сая жил). | 4150 | |||||
Криптик[7] | Хамгийн aнхны мэдэгдэж буй эрдэс болох циркон энэ үед үүсэв (4400 сая жил). Дэлхий үүсэв (4567.17 - 4570 сая жил). | 4570 |
[Засварлах] Геологийн цаг тоололын зураг
Хоёрдахь ба гуравдахь зураг нь эхний зураг дахь, Фанерозой ба Кайнозойг (одоор тэмдэглэгдсэн) томруулан харуулсан болно. Хугацааг сая жилээр үзүүлэв.
Голоцений (хамгийн сүүлийн эпохи) нэрийг тэмдэглэлгүй, хоосон орхив.
[Засварлах] Ишлэл
- ↑ Paleontologists often refer to faunal stages rather than geologic (geological) periods. The stage nomenclature is quite complex. See The Paleobiology Database. 2006-03-19-д авсан. for an excellent time ordered list of faunal stages.
- ↑ Dates are slightly uncertain with differences of a few percent between various sources being common. This is largely due to uncertainties in radiometric dating and the problem that deposits suitable for radiometric dating seldom occur exactly at the places in the geologic column where they would be most useful. The dates and errors quoted above are according to the International Commission on Stratigraphy 2004 time scale. Dates labeled with a * indicate boundaries where a Global Boundary Stratotype Section and Point has been internationally agreed upon: see List of Global Boundary Stratotype Sections and Points for a complete list.
- ↑ 3.0 3.1 Historically, the Cenozoic has been divided up into the Quaternary and Tertiary sub-eras, as well as the Neogene and Paleogene periods. However, the International Commission on Stratigraphy has recently decided to stop endorsing the terms Quaternary and Tertiary as part of the formal nomenclature.
- ↑ The start time for the Holocene epoch is here given as 11,430 years ago ± 130 years (that is, between 9610 BC-9560 BC and 9350 BC-9300 BC). For further discussion of the dating of this epoch, see Holocene.
- ↑ 5.0 5.1 In North America, the Carboniferous is subdivided into Mississippian and Pennsylvanian Periods.
- ↑ 6.0 6.1 6.2 6.3 the Precambrian is also known as Cryptozoic.
- ↑ 7.0 7.1 7.2 7.3 7.4 7.5 The Proterozoic, Archean and Hadean are often collectively referred to as the Precambrian Time or sometimes, also the Cryptozoic.
- ↑ 8.00 8.01 8.02 8.03 8.04 8.05 8.06 8.07 8.08 8.09 8.10 8.11 Defined by absolute age (Global Standard Stratigraphic Age).
- ↑ 9.0 9.1 Though commonly used, the Hadean is not a formal eon and no lower bound for the Eoarchean has been agreed upon. The Hadean has also sometimes been called the Priscoan or the Azoic.
[Засварлах] Мөн үзэх
- Дэлхийн нас
- Дэлхийн геологийн хөгжлийн түүх
- Сарны геологийн цаг тоолол
- Хүний хувьслын цаг тоолол
- Кембрийн өмнөх үе
[Засварлах] Гадаад холбоос
- NASA: Geologic Time
- GSA: Geologic Time Scale
- British Geological Survey: Geological Timechart
- GeoWhen Database
- International Commission on Stratigraphy Time Scale
- CHRONOS
- National Museum of Natural History - Geologic Time
- [1] - Information model for the geologic time scale
- Exploring Time from Planck Time to the lifespan of the universe