Web Analytics

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Дэлхий - Википедиа

Дэлхий

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Дэлхий Astronomical symbol of Earth
Дэлхий
Физик шинж чанар
Радиус (Экваторын) 6378,14 км
Радиус (Туйлын) 6356,78 км
Дундаж радиус 6371,3 км
Тойрогийн урт (Экваторын) 40 075 км
Эзэлхүүн 1,0832×1012 км³
Масс 5,9737×1024 кг
Нягт 5,515 г/см³
Гадаргуугийн талбай 510 065 700 км²
Экватор дээрхи гравитацийн хүч 9,766 м/с², эсвэл 1 g
Сансрын хоёрдугаар хурд 11 180 м/с
Дэлхий тэнхлэгээ эргэх хугацаа 23,934 цаг
Газрын гадаргуугийн температур
бага дунд. их
-88.3 °C 14 °C 57.7 °C
Газрын гадаргуу дээрх даралт 101,325 кПа
Дэлхийн орбитын талаарх зарим тоонууд
Нар ба Дэлхийн хоорондох дундаж зай 149 597 890 км
Наранд хамгийн ойртох 147 100 000 км
Нарнаас хамгийн холдох 152 100 000 км
Нарыг тойрох хугацаа 365,24 өдөр
Нарыг тойрон эргэх дундаж хурд 29 785,9 м/с
Нарыг тойрох орбитын урт 924 375 700 км
Дагуул 1 (Сар)
Дэлхийн агаар мандлын найрлага
Азот 77 %
Хүчилтөрөгч 21 %
Аргон 1 %
Нүүрстөрөгчийн давхар исэл, усны уур үлдэх нь

Дэлхий нь нарны аймгийн 3 дахь гариг юм. Дэлхий нь 4.57 тэрбум жилийн өмнө үүссэн[1], нэг дагуултай (Сар), 365.26 өдөрт Нарыг бүтэн тойрдог).[2]. Дэлхийн эргэлтийн тэнхлэг 23.5° хазайсан байдаг нь, дэлхий дээрхи улирлын өөрчлөлтийн шалтгаан болно[3].

Дэлхий нь агаар мандалтай, гадаргуугийнх нь 71% нь далай (ус), үлдсэн 29% нь хуурай газар (тив, арал). Дэлхийн гадаргуу нь тектоникийн плитүүдэд хуваагдах ба тэдгээр нь тасралтгүй нүүж (хөвж) байдаг. Дэлхий нь гүн рүүгээ бүслүүрлэг тогтоцтой бөгөөд цөм, манти, царцдасаас тогтоно.

Агуулга

[Засварлах] Дэлхийн үүсэл

4.57 тэрбум жилийн өмнө[1] Дэлхий болон Hарны аймгийн бусад гаригууд, хийн мананцраас (Solar Nebula) үүссэн гэж таамаглаж байгаа бөгөөд Дэлхий нь эхлээд халуун хайлмаг байгаад аажмаар хөрж, хатуу царцдастай болсон байна. Дэлхийн дагуул Сар нь, Дэлхийг Ангараг гаригтай ойролцоо хэмжээтэй биет ("Тейя" гэж нэрлэдэг) мөргөх үед үүссэн гэж таамагладаг[4].

Аажмаар Дэлхийн температур 100°C (212°F) орчим болоход эртний агаар мандал дахь усны уур коденсацлагдан, далай үүсэж эхэлсэн байна. Агаар мандалд хүчилтөрөгч, улмаар агаар мандлын дээд давхрагад озон (O3) үүссэнээр, нарнаас ирэх хэт ягаан туяа багасаж, анхны нийлмэл эст амьтад, улмаар жинхэнэ олон эст амьтад үүсэж эхэлжээ[5].

Дэлхийн гадаргуу байнга, тасралтгүй өөрчлөгдөж байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл эх газрууд нүүж, хоорондоо нэгдэн супер тив үүсгэн, дараа нь задраж байснаас нилээд чухал супер тив нь 600-540 сая жилийн өмнө үүсэж, 180 сая жилийн өмнө задрасан (Гондван, Лаурази 2 супер тивийг үүсгэсэн) Пангей юм[6]. Дэлхий дээр хэд хэдэн томоохон мөстлөгүүд явагдсан гэж таамагладаг ба эхнийх нь 750-580 сая жилийн өмнө (Неопротерозой), сүүлийнх нь 10,000 жилийн өмнө дууссан байна[7].

Дэлхийн хөгжлийн түүхэнд амьд организмийн томоохон сүйрлүүд тохиолдож байснаас сүүлийнх нь 65 сая жилийн өмнө болсон динозавруудын мөхөл юм (Шалтгааныг нь дэлхий дээр солир унасантай холбон таамагладаг). Уг сүйрлийн дараагаар жижиг амьтад жишээлбэл сүүн тэжээлтэн амьтад эрчимтэй тархаж эхэлсэн ба хэдэн сая жилийн өмнө Африкийн мичтэй төстөй амьтдыг хоёр хөл дээрээ явдаг болсон гэж таамагладаг[8].

[Засварлах] Дэлхийн бүтэц

Нарны аймгийн 4 гариг (Наранд ойрхон 4 гариг) хатуу, чулуурхаг гадаргуутай ("Хөрст гариг") бөгөөд тэдгээрээс Дэлхий нь хамгийн том, их нягттай, хүчтэй соронзон оронтой, газрын татах хүч хамгийн ихтэй гариг юм. Дэлхий нь ерөнхийдөө зуйвандуу бөмбөлөг хэлбэртэй боловч, үнэндээ гадаргуу нь тэгш биш учир Дэлхийн хэлбэрийг Геод гэж нэрлэнэ.

[Засварлах] Химийн найрлага

Дэлхийн масс ойролцоогоор 5.98 ×1024 кг. Гол бүрдүүлэгч элементүүд нь төмөр (32.1%), хүчилтөрөгч (30.1%), цахиур (15.1%), магни (13.9%), хүхэр (2.9%), никель (1.8%), кальци (1.5%), хөнгөнцагаан (1.4%) ба үлдэх 1.2% нь бусад химийн элементүүд юм[9].

АНУ-ын геохимич Ф.Кларк-ийн тооцоогоор, Дэлхийн царцдасын 47% нь хүчилтөрөгч бөгөөд нийт чулуулагийн 99.22% нь цахиур, хөнгөн цагаан, төмөр, кальци зэрэг нийт 11 ислээс тогтдог байна.

Ф.Кларкийн хүснэгт
(Дэлхийн царцдасын үндсэн ислүүд)
Найрлага Химийн томъёо Тархалт
Цахиурын исэл SiO2 59.71%
Хөнгөнцагааны исэл Al2O3 15.41%
Кальцийн исэл CaO 4.90%
Магнийн исэл MgO 4.36%
Натрийн исэл Na2O 3.55%
Төмрийн (II) исэл FeO 3.52%
Калийн исэл K2O 2.80%
Төмрийн (III) исэл Fe2O3 2.63%
Ус H2O 1.52%
Титаний давхар исэл TiO2 0.60%
Фосфорийн тавч исэл P2O5 0.22%
Нийт 99.22%

[Засварлах] Дэлхийн дотоод бүтэц

Дэлхийн бүтэц  (хэмжээ харгалзаагүй, cхем).
Дэлхийн бүтэц (хэмжээ харгалзаагүй, cхем).

Дэлхий нь гүн рүүгээ үелэсэн бүтэцтэй бөгөөд химийн найрлагынхаа хувьд:

Харин Геологийн хувьд литосфери, астеносфери, дээд манти, доод манти, гадаад болон дотоод цөм гэсэн үе давхрагуудтай[10] .

Гүн Үе давхрага Нягт
гр/см3
Километр Миль
0–60 0–37 Литосфери (Зузаан нь 5-200 км хүртэл өөрчлөгддөг)
0–35 0–22 ... Царцдас (Зузаан нь 5-70км хүртэл өөрчлөгддөг) 2.2–2.9
35–60 22–37 ... Мантийн дээд хэсэг 3.4–4.4
35–2890 22–1790 Манти 3.4–5.6
100–700 62–435 ... Астеносфери
2890–5100 1790–3160 Гадаад цөм 9.9–12.2
5100–6378 3160–3954 Дотоод цөм 12.8–13.1

[Засварлах] Цөм

Дэлхийн дундаж нягт 5515 кг/м3, харин гадаргуугийн дундаж нягт 3000 кг/м3 тул Дэлхийн цөмийг харьцангуй илүү нягттай гэж үздэг ба энэ нь сейсмийн судалгаагаар батлагддаг байна. Дэлхийн үүслийн эхний үед, ойролцоогоор 4.5 тэрбум жилийн орчим, хүнд нэгдлүүд дэлхийн төвд, хөнгөн нь дэлхийн царцдас руу шилжин, ялгаралт явагдсаны үр дүнд, Цөм нь үндсэндээ төмөр (80%), никель, мөн багахан хэмжээний бусад химийн элементээс тогтоно.

[Засварлах] Манти

Дэлхийн дотоод бүтэц. 1. Эх газрын царцдас - 2. Далайн царцдас - 3. Дээд манти - 4. Доод манти - 5. Гадаад цөм - 6. Дотоод цөм  A: Мохийн зааг   B: Гутенбергийн зааг  C: Лехманий зааг
Дэлхийн дотоод бүтэц. 1. Эх газрын царцдас - 2. Далайн царцдас - 3. Дээд манти - 4. Доод манти - 5. Гадаад цөм - 6. Дотоод цөм
A: Мохийн зааг
B: Гутенбергийн зааг
C: Лехманий зааг

Манти нь Дэлхийн нийт эзэлхүүний 70%-ийг эзэлдэг, нийтдээ 2,890 км зузаан. Даралт манти ба цөмийн заагт ~140 ГПа (1.4 Maтм), температур 500°C-900°C (932°F-1,652°F) хооронд хэлбэлзэх ба манти, гадаад цөмийн зааг дээр 4,000°C (7,200°F) байна.

[Засварлах] Царцдас

Геологийн үүднээс, Дэлхийн царцдас нь Дэлхийн хамгийн гадна талын хатуу бүрхүүл (литосферийн дээд хэсэг) бөгөөд базальтлаг болон боржинлог чулуулагаас тогтоно. Дэлхийн нийт эзэлхүүний < 1% эзлэнэ.

[Засварлах] Тектоникийн плит

Литосфери нь тектоникийн плитүүд гэж нэрлэгдэх хэсгүүдэд хуваагдсан (эвдэрсэн) байдаг бөгөөд астеносфери дээгүүр нүүж (хөвж) байдаг байна. Нийтдээ 7 том плит, олон тооны жижиг плитүүд байна.


[Засварлах] Дэлхийн гадаргуу

Дэлхийн нийт гадаргуугийн 70.8% нь усаар (Далайгаар) бүрхэгдэнэ[11]. Далайн ёроолын гадаргуу нь тэгш бус бөгөөд уул нурууд (Далайн голч нуруу), галт уул, хавцал, дэвсэг зэрэгтэй байна[12]. Үлдэх 29.2% нь хуурай газар бөгөөд цөл, тэгш тал, өндөр уулс зэрэг геоморфологийн олон элементүүдээс бүрдэнэ. Хуурай газрын гадаргуугийн 75% нь тунамал чулуулгаар хучигдана[13]. Үлдэх хэсэгт нь магмын болон хувирмал чулуулаг тархана. Дэлхийн газрын гадаргуу дээр хамгийн өргөн тархалттай эрдэсүүд бол кварц, хээрийн жонш, амфибол, гялтгануур, пироксен, оливин, кальцит, доломит зэрэг юм[14]. Дэлхийн гадаргуу нь тектоник хөдөлгөөн болон элэгдэл, өгөршлөөс хамааран тасралтгүй өөрчлөгддөг байна.

Дэлхийн хуурай газрын хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош 418 м-т орших Сөнөсөн тэнгис, хамгийн өргөгдсөн цэг нь 8,848 м өргөгдсөн Эверест оргил юм. Эх газар дунджаар далайн төвшнөөс дээш 686 м өргөгдсөн байдаг[15].

[Засварлах] Усан мандал

Дэлхийн нийт гадаргуугийн ихэнхи нь усаар бүрхэгдсэн байдгаараа Нарны аймгийн бусад гаригуудаас ялгаатай бөгөөд "Цэнхэр Гариг" гэж нэрлэгддэг. Дэлхийн усан мандал үндсэндээ Дэлхийн далайнуудаас бүрдэх боловч, үүнд бас эх газрын тэнгис, нуур, гол мөрөн, газрын гадаргуугаас 2000 м хүртэл гүнд орших гүний усыг оруулдаг байна. Дэлхийн хамгийн гүн устай газар бол Номхон далайд орших Марианы хотгор (10,911 м гүн)[16]. Далайн дундаж гүн 3,794 м байдаг.

Далайн нийт масс 1.35 х 1018 тонн буюу Дэлхийн нийт массын 1/4400, эзэлхүүн нь 1.386 × 109 km³. Дэлхий дээрхи нийт усны 97.5% нь давстай ус бөгөөд үлдэх 2.5% нь цэвэр ус юм. Цэвэр усны 68.7% нь мөс хэлбэрээр оршино[17].

Далайн ус нь нарны энергийг их хэмжээгээр шингээдэг учир далайн усны температурын тархалтаар дэлхийн цаг уур тодорхойлогдоно[18]. Үүний тод жишээ бол ЭНСО (El Niño-Southern Oscillation) юм[19].

[Засварлах] Агаар мандал

Дэлхийн агаар мандал гэж Дэлхийн татах хүчинд захирагдан, Дэлхийн гадна талаар хүрээлэн байгаа хийн давхрагыг хэлнэ. Агаар мандлын 78% нь азот, 20.95% хүчилтөрөгч, 0.93% аргон, 0.038% нүүрстөрөгчийн давхар исэл, 1% усны уур болон маш бага хэмжээтэй бусад хийнүүд байна. Эдгээр хийнүүдийг нийлүүлээд бид агаар гэж нэрлэдэг. Агаар мандал нь Нарнаас ирэх хэт ягаан туяаг шингээж, өдөр, шөнийн температурын ялгааг тогтворжуулан, Дэлхий дээр амьдрал байх нөхцөлийг бүрдүүлнэ[20].

Гaзрын гадаргуу орчмын агаар мандлын дундаж температур 15°C байдаг.

[Засварлах] Сар

  • Гол өгүүллэг: Сар

Сар нь дэлхийн байгалийн дагуул юм.

[Засварлах] Дэлхийн эргэлт ба орбит

Дэлхий тэнхлэгээрээ 23 цаг, 56 минут, 4.091 секундэд нэг бүтэн эргэдэг бөгөөд [21] Нарыг дунджаар 150 сая км зайг туулан 30 км/сек (108,000 км/ц) хурдтайгаар 365.2564 өдөрт нэг бүтэн тойрно.

Дэлхийн тэнхлэг нь Нар-Дэлхийг дайрсан хавтгайтай харьцуулахад 23.5 градусаар хазайсан байх ба энэ нь Дэлхий дээрх өвөл зуны улирал солигдох шалтгаан болно.

[Засварлах] Нийгмийн газарзүй

Дэлхийн хүн ам нь 2006 оны 2 сарын байдлаар 6,600,000,000 байгаа[22][23] бөгөөд 2013 онд 7 тэрбум, 2050 онд 9.2 тэрбум хүрнэ гэсэн тооцоо байдаг[24]. Хүн амын өсөлтийн дийлэнх нь хөгжиж буй орнуудад хамаарна. Дэлхийн нийт гадаргуугийн 1/8 нь хүн оршин суухад тохиромжтой гэж тооцогддог байна (2/3 нь далай, үлдэх хуурай газрын тэн хагас нь цөл (14%)[25], өндөр уулс (27%) зэрэг)[26].

2007 оны байдлаар суверн статустай 201 орон, НҮБ-ийн гишүүн 192 улс байна.

[Засварлах] Мөн үзэх

[Засварлах] Ишлэл

  1. 1.0 1.1 Dalrymple, G.B. (1991). The Age of the Earth. California: Stanford University Press. ISBN 0-8047-1569-6. 
  2. This period is known as the sidereal year. The number of solar days is one less than the number of sidereal days because the orbital motion of the Earth about the Sun results in one additional revolution of the planet about its axis.
  3. Ahrens, Global Earth Physics: A Handbook of Physical Constants, p. 8.
  4. R. Canup and E. Asphaug (2001). "Origin of the Moon in a giant impact near the end of the Earth's formation". Nature 412: 708-712.
  5. Burton, Kathleen (November 29, 2000). Astrobiologists Find Evidence of Early Life on Land. NASA. 2007-03-05-д авсан.
  6. Murphy, J. B.; Nance, R. D. (1965). "How do supercontinents assemble?". American Scientist 92: 324–33. Retrieved on 2007-03-05.
  7. Staff. Paleoclimatology - The Study of Ancient Climates. Page Paleontology Science Center. 2007-03-02-д авсан.
  8. Gould, Stephan J. (October , 1994). "The Evolution of Life on Earth". Scientific American. Retrieved on 2007-03-05.
  9. Morgan, J. W.; Anders, E. (1980). "Chemical composition of Earth, Venus, and Mercury". Proceedings of the National Academy of Science 71 (12): 6973–6977. Retrieved on 2007-02-04.
  10. Tanimoto, Toshiro (1995). Thomas J. Ahrens: Crustal Structure of the Earth. Washington, DC: American Geophysical Union. ISBN 0-87590-851-9. Retrieved on 2007-02-03. 
  11. Pidwirny, Michael (2006). Fundamentals of Physical Geography. PhysicalGeography.net. 2007-03-19-д авсан.
  12. Эш татахад гарсан алдаа Invalid <ref> tag; no text was provided for refs named ngdc2006; $2
  13. Jessey, David. Weathering and Sedimentary Rocks. Cal Poly Pomona. 2007-03-20-д авсан.
  14. Staff. Minerals. Museum of Natural History, Oregon. 2007-03-20-д авсан.
  15. Mill, Hugh Robert (1893). "The Permanence of Ocean Basins". The Geographical Journal 1 (3): 230-234. Retrieved on 2007-02-25.
  16. Staff. "Deep Ocean Studies". Ocean Studies. RAIN National Public Internet and Community Technology Center. 2006-04-02-д авсан.
  17. Igor A. Shiklomanov et al (1999). World Water Resources and their use Beginning of the 21st Century" Prepared in the Framework of IHP UNESCO. State Hydrological Institute, St. Petersburg. 2006-08-10-д авсан.
  18. Scott, Michon (April 24, 2006). Earth's Big heat Bucket. NASA Earth Observatory. 2007-03-14-д авсан.
  19. Sample, Sharron (June 21, 2005). Sea Surface Temperature. NASA. 2007-04-21-д авсан.
  20. Staff (October 8, 2003). Earth's Atmosphere. NASA. 2007-03-21-д авсан.
  21. Fisher, Rick (January, 30, 1996). Astronomical Times. National Radio Astronomy Observatory. 2007-03-21-д авсан.
  22. Currently it is closer to 6.6 billion than 6.5 billion. It will reach 6.6 billion in June 2007.
  23. David, Leonard. "Planet's Population Hit 6.5 Billion Saturday", Live Science, 2006-02-24. Retrieved on 2006-04-02. 
  24. Staff. World Population Prospects: The 2006 Revision. United Nations. 2007-03-07-д авсан.
  25. Peel, M. C.; Finlayson, B. L.; McMahon, T. A. (2007). "Updated world map of the Köppen-Geiger climate classification". Hydrology and Earth System Sciences Discussions 4: 439-473. Retrieved on 2007-03-31.
  26. Staff. Themes & Issues. Secretariat of the Convention on Biological Diversity. 2007-03-29-д авсан.

[Засварлах] Гадаад холбоосууд

Бусад хэлээр

Static Wikipedia (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2007 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2006 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu

Static Wikipedia February 2008 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu