Хойд туйл
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Хойд туйл (Газарзүйн хойд туйл) гэж Дэлхийн эргэлтийн тэнхлэг, бөмбөрцөгийн хойд хагаст, Дэлхийн гадаргуутай огтлолцох цэгийг хэлнэ.
Хойд туйл нь Дэлхийн хамгийн хойд цэг (хойд өргөргийн 90°) бөгөөд өмнөд туйлын яг эсрэг талд байрлана. Хойд туйл дээр бүх чиглэл өмнө зүгийг заана.
Өмнөд туйл нь эх газар (Антарктид дээр) дээр байдаг бол хойд туйл нь Хойд мөсөн далайд байрлана. Хойд туйл орчмын усны гүн 4087 метр [1]. Хамгийн ойр байрлах хуурай газар нь Каффеклаб арал бөгөөд Гренландын хойд эрэг хүртэл ойролцоогоор 700 км.
[Засварлах] Мөн үзэх
[Засварлах] Ишлэл
- ↑ "A Voyage of Importance", Time, Aug. 18, 1958