Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Фридерик Шопен - Википедиа

Фридерик Шопен

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Фридерик Шопен нь (Польш хэл: Fryderyk (Franciszek) Chopin; Франц хэл: Frédéric (François) Chopin; 12 сарын 11, 1803 – 3 сарын 8, 1869) Польшийн хөгжмийн зохиолч байв.

Польшийн хөгжмийн алдарт зохиолч Фридерик Шопены эцэг эх нь хоёулаа хөгжимд авьяаслаг хүмүүс байжээ. Шопен бүр багаасаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Анхныхаа багш Адальберт Живни гэдэг чех хүний ачаар жаал хүү улам сайн суралцаж, 7 насандаа полонез буюу эрхэмсэг аят төгөлдөр хуурын анхны бүтээлээ туурвижээ.

1829 онд Варшавын Хөгжмийн дээд сургуулийг амжилттай төгсөхөд шалгалтын хуудсан дээр “Фридерик Шопен бол хөгжмийн суу билэгтэн” гэж нэг багш нь цохон тэмдэглэсэн байв. Энэ үед Шопен төгөлдөр хуур, найрал хөгжмийн 2 концертоо бичсэн байжээ. Уг бүтээлд польш ардын аялгуу эх булаг болж өгчээ. Тэр жилүүдэд суут хөгжимчин И.С. Бах, В.А. Моцарт, Л.В. Бетховений сонгодог хөгжмөөс шамдан суралцаж, өөрийн үеийн хөгжмийн зохиолчид, тухайлбал их хийлч Паганиниас үлгэр дуурайл авч байжээ. 20 настайдаа Ф. Шопен өөрийн концертыг тоглон, дараа нь Парист очин суурьшин, амьдралынхаа тэн хагасыг тэнд өнгөрөөжээ. Ф. Шопен Парист байхдаа Лист, Берлиоз зэрэг хөгжимчид, зураач Э. Делакруа, яруу найрагч зохиолчид Адам Мицкевич, Генрих Гейне, О. Бальзак, Жорж Санд нартай дотно танилцаж нөхөрлөжээ.

Баллад, скерц, төгөлдөр хуурын сонат зэрэг түүний урын санд онцгой суурь эзлэх бусад шилдэг бүтээлээ энд туурьвисан байна.

Хүнд өвчинд нэрвэгдсэн Ф. Шопен Англид 2 дахин очиж эмчлүүлсэн боловч засал авалгүй 39-тэйдээ нас баржээ. Түүнийг төрсөн нутгийнх нь шорооны хамт Парисын Пьер Лашезд оршуулж, сэрүүн ахуйдаа хүсэж байснаар хожим Эх оронд нь зүрхийг нь хүргүүлэн Варшавын хутагт загалмайн сүмд байрлуулжээ. Польшийн хөгжмийн агуу их зохиолчийн амьдрал ид насандаа ийнхүү дууссан боловч тэрээр уран бүтээлийн гандашгүй арвин өвийг хүн төрөлхтөнд үлдээжээ.

Ф. Шопены мазурк, полонез, вальс, прелюди, сонат, ноктрюн, этюд, дуурь нь хөгжмийн урлагт, ялангуяа төгөлдөр хуурын урлагийн хөгжилд шинэ үеийг нээжээ. Ф. Шопены хөгжмөөс баатарлаг эрмэлзэл, баяр, гуниг, хөнгөн хошигнол, гүн сэтгэлгээ бүхнийг сонсож болно.


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -