Пи
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Пи эсвэл π нь ойролцоогоор 3.14159-тэй тэнцүү бөгөөд хамгийн чухал Математикийн тогтмолуудын нэг юм. Энэ тоо нь Евклидийн геометрт аливаа тойргийн уртыг түүний диаметрт хуваасан харьцааг илэрхийлдэг. Мөн тойргийн талбайг түүний радиусын квадратад хуваасан харьцаагаар ч илэрхийлж болдог. Пи нь математик болон байгалийн шинжлэх ухааны бусад олон томъёонуудад хэрэглэгддэг. Пи тоо нь иррациональ тоо бөгөөд энэ нь таслалын арын орнууд 3.1415926535897932... нь давтагдахгүйгээр төгсгөлгүй үргэлжлэнэ гэсэн үг. Математикийн түүхийн туршид π-г өндөр нарийвчлалтайгаар тодорхойлж, түүний шинж чанарыг судлах гэсэн ихээхэн хүчин чармайлтууд зарцуулж ирсэн.
Грек үсэг π (ихэвчлэн пи гэж бичдэг) нь периметр гэсэн Грек үгнээс гаралтай. Магадгүй Виллиам Жонс 1706 онд энэ үсгээр тэмдэглэсэн бөгөөд сүүлд хэдэн жилийн дараа Леонард Эйлер үүнийг түгээмэл болгосон. "π"-г Грекеер пи гэж дууддаг. Энэ тогтмолыг мөн хааяа тойргийн тогтмол, Архимедын тогтмол (Архимедын тоотой андуурч болохгүй) эсвэл Людольфын тоо ч гэж дурддаг.
Тоонуудын жагсаалт – Иррациональ тоонууд ζ(3) – √2 – √3 – √5 – φ – α – e – π – δ |
|
Хоёртын тоолол | 11.00100100001111110110… |
Аравтын тоолол | 3.14159265358979323846… |
16-тын тоолол | 3.243F6A8885A308D31319… |
Үргэлжилсэн хуваагч | Энэ үргэлжилсэн хуваагч нь давтамжгүй гэдгийг анхаарна уу. |