Их Тэсрэлт
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Их Тэсрэлт нь одон орон судлал дахь орчлон ертөнцийн загвар бөгөөд одоогоор ертөнцийн үүслийн талаарх, хамгийн ихээр хүлээн зөвшөөрөгдөөд буй үзэл болоод байна. 1929 онд Эдвин Хаббл сансрын биет хоорондын зай нь тэдгээрийн өнгөн дахь улайсалттай холбоотойг нээсний дараа ертөнц тэлж байгааг илрүүлсэн билээ. Үүнээс үүдэн ертөнцийг урьд цагт илүү жижиг, нягт ихтэй, халуун байсан гэсэн таамаглал дэвшүүлсэн бөгөөд уг үзлийг батлахаар хэт нягтшил, хэт өндөр температур зэргийг судлан одоогоор бидний ажиглах боломжтой байгаа ертөнцтэй ижил үр дүнд хүрчээ.
Их Тэсрэлт буюу Big Bang гэсэн нэршлийг уг санааг үнэгүйдүүлэх зорилготойгоор, Их Тэсрэлтийн загварыг үгүйсгэгч Фред Хойл анх ашиглажээ. Гэсэн хэдий ч, 1964 оны сансрын бичил долгионы нээлт нь Их Тэсрэлтийн онолыг үгүйсгэхийн аргагүй болгов.
Хол орших галактикуудын ялгаруулж буй гэрлийн тусгалыг судлахад, тусгал нь илүү урт долгионууд руу туйлширч, уг туйлшрал нь галактикын дэлхийгээс орших зайтай пропорциональ байсан нь ертөнцийг тасралтгүй тэлж байгааг харуулжээ. 1964 онд нээсэн сансрын богино долгион нь огторгуйг маш халуун төлвөөс одоог хүртэл хөрснийг баталдаг. Сансрын богино долгионыг нээснээр, бараг дэлхий даяар Их Тэсрэлтийг бүрэн хэмжээгээр биш ч ерөнхий хэлбэрээрээ огторгүуйн үүслийг тодорхойлж чадах загвар гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ.