Дэлхийн банк
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Дэлхийн Банк (Дэлхийн Банк Групп-ын хэсэг) нь өөрийн гишүүн хөгжиж буй орнуудад ядуурлыг бууруулах зорилгоор зээл олгодог банк юм.
Дэлхийн Банк нь анх "Сэргээн Босголт, Хөгжлийн Олон Улсын Банк" нэртэйгээр 1944 онд үүсгэн байгуулагдсан. Анх үйл ажиллагаагаа Дэлхийн хоёрдугаар дайны дараах сэргээн босголтын ажлыг хурдавчлуулах зорилготойгоор эхэлж байхдаа Дэлхийн Банк 38 гишүүнтэй байсан байна. Гишүүн улсуудын тоо нэмэгдэж тэдний хэрэгцээ өөрчлөгдөхийн хирээр Дэлхийн Банк өргөжин тэлсээр одоогийн байдлаар таван агентлагаас бүрдэж байна.