Украйн
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Төрийн дуулал Ще не вмерла України ні слава, ні воля (Украйн) (Украйны алдар нэр ч, эрх чөлөө ч одоохоноо мөхөөгүй байна) |
|
Нийслэл | Киев |
Албан ёсны хэл(нүүд) | Украйн хэл |
Засаглал | Хагас-ерөнхийлөгчийн засаглалтай нэгдсэн улс |
- Ерөнхийлөгч | Виктор Ющенко |
- Ерөнхий сайд | Юлия Тимошенко |
- Парламентийн спикер | Арсений Яценюк |
Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
- ЗХУ-аас тусгаарласан | 1991 оны 8 сарын 24 |
- Санал асуулга | 1991 оны 12 сарын 1 |
- Баталсан | 1991 оны 12 сарын 26 |
Газар нутаг | |
- Нийт | 603,628 км² (44-д) |
- Ус (%) | 7.0 |
Хүн ам | |
- 2008 оны тооцоо | 46,372,700 (27-д) |
- 2001 оны тооллого | 48,457,102 |
- Нягтшил | 77/км² (115-д) |
ҮНБ | 2007 оны тооцоо |
- Нийт | $399.866 тэрбум (29-д) |
- 1 хүнд оногдох ҮНБ | $8,624 (83-д) |
ХХИ (2005 он) | 0.788 (76-д) – дунд |
Мөнгөн тэмдэгт | Украйн гривна (UAH ) |
Цагийн бүс | UTC+2 |
- Зун | UTC+3 |
Улсын домэйн нэр | .ua |
Утасны код | +380 |
Украйн (Украйн хэл: Україна) нь Зүүн Европт орших улс юм. Зүүн талаараа Орос, хойд талаараа Белорус, баруун талаараа Польш, Словак, Унгар, баруун өмнөд талаараа Румын, Молдав (Мөн маргаантай газар нутаг болох Транснистриа) орнуудтай хиллэдэг. Мөн өмнөд талд нь Хар тэнгис, Азовын тэнгис оршдог. Нийслэл хот нь Киев юм.
Украйн улсын түүх нь Зүүн Славуудаар эхэлжээ. 9-р зуун үеэс Украйны газар нутаг нь 12-р зуунд устаж үгүй болсон, Викинкүүдээр удирдуулсан Зүүн Славуудын иргэншил болох Киевийн Русийн төв байв. 14-р зуунаас хойш Украйны газар нутаг нь орон нутгийн хүчнүүдийн дунд хуваагдаж, 19-р зуун гэхэд ихэнх хэсэг нь Оросын эзэнт гүрэнд шингэж, бусад нь Австри-Унгарын эрх мэдэл доор байв. Оросын октъябрын хувьсгал, Эх орны дайны дараа 1917-1921 оны хооронд тусгаар тогтнолын төлөөх үргэлжилсэн дайнууд болж, улмаар Украйн нь 1922 онд ЗХУ-г үндэслэсэн анхны улсуудын нэг болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн ба дараахан болон 1954 онд ч Крымын шилжүүлгийн дараа ЗСБН Украйн улсын газар нутаг баруун тийш тэлжээ. 1945 онд ЗСБН Украйн улс нь НҮБ-г бүтээсэн анхны гишүүдийн нэг болжээ. 1991 онд ЗХУ задарснаар Украйн нь дахин тусгаар тогтносон улс болсон байна. Үүний үр дүнд зах зээлийн эдийн засагт шилжих болж, найман жил дараалан эдийн засгийн уналтанд оржээ. Гэвч шинэ зуун эхлэснээс хойш эдийн засаг нь тогтвортойгоор хөгжиж, ҮНБ нь жил тутамд 7 хувиар нэмэгдэж байна.
Украйн нь нэгдсэн улс бөгөөд 24 област (муж), 1 автономит бүгд найрамдах улс (Крым), 2 тусгай хот болох нийслэл Киев, ОХУ-д түр өмчлүүлсэн бөгөөд ОХУ-н Хар тэнгисийн флотын төв байрладаг Севастополоос бүрдэнэ. Украйн нь хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх байгууллагууд нь тусдаа оршдог. 2004 оны сүүлчээр Үндсэн Хуулиндаа өөрчлөлт оруулж, үр дүнд нь парламент, ерөнхий сайд, кабинетийн хоорондох хүчний тэнцвэр болох тэдний ерөнхийлөгчтэйх харилцааг өөрчилжээ.
Европын орнууд |
---|
Австри | Албани | Андорра | Белорус | Бельги | Болгар | Босни-Герцеговин | Ватикан | Герман | Грек | Дани | Ирланд | Исланд | Испани | Итали | Их Британи | Косово | Оросын Холбооны Улс | Латва | Литва | Люксембург | Македон | Мальт | Молдав | Монако | Монтенегро | Нидерланд | Норвег | Польш | Португал | Румын | Сан-Марино | Серби | Словак | Словени | Унгар | Украйн | Финлянд | Франц | Хорват | Чех | Швейцари | Швед | Эстон | |