Швед
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
|||||
Албан ёсны хэл | Швед хэл | ||||
Нийслэл хот | Стокгольм | ||||
Хаан | Карл XVI Густав | ||||
Ерөнхий сайд | Фредрик Рейнфелдт | ||||
Риксдагийн дарга | Пер Вестерберг | ||||
Газар нутгийн хэмжээ - Бvгд - % ус |
Дэлхийд 51-т 449,964 км² 8.67% |
||||
Хvн ам - Бvгд(2004) - Хүн амын нягтрал |
дэлхийд 10 9,113,257 20/км² |
||||
Мөнгөний нэгж | Швед крон (SEK) | ||||
Цагийн бүс | Гринвичийн цагийн бүс+1, зуны цагаар Гринвичийн цагийн бүс+2 | ||||
Утасны код | +46 |
Швед, албан ёсоор Шведийн Вант Улс (Swedish: Konungariket Sverige), улс нь хойд европт Скандинавын хойг дээр орших нордикийн улс болно. Нийслэл хот Стокгольм. Швед улс нь Норвеги (баруун зүгт), Финлянд (зүйн хойд зүгт), Скагеррак, Каттегат, Өресундийн хоолойнууд (баруун өмнө зүгт) болон Балтийн тэнгистэй хиллэнэ (зүүн зүгт). Далайгаар Дани, Герман, Польш, Оросын холбооны улс, Литва, Латви, Эстони улсуудтай хиллэх бөгөөд Дани (баруун өмнө зүгт) Өресундийн гүүрээр холбогддог. 1995 онд Европын холбоонд гишүүнээр элссэн.
449,964 км² нутаг дэвсгэрийн хэмжээгээр Швед улс нь баруун европт гурав дахь том улсад тооцогдоно. Метрополитан бүсүүдээс бусад нутгуудад хүн амын нягтшил бага. Хүн амын 84 хувь нь нийт газар нутгийн 1.3 хувийг эзлэх хот суурин газарт амьдардаг.
Швед улс нь орчин үеийн өндөр хөгжилтэй, ардчилсан улс бөгөөд иргэдийн амьдралын түвшин өндөр. Хувийн хэвшил аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 90 хувийг гаргах бөгөөд үүнд инженерийн салбар тэн хагасыг нь эзлэнэ. Энэ нь Ikea, Volvo зэрэг дэлхийд данстай компаниудыг дурьдахад ойлгомжтой. Хөдөө аж ахуй үндэсний нийт бүтээгдэхүүний зөвхөн 1 хувийг эзэлдэг онцлогтой. Швед улс нь урт хугацааны турш төмөр, зэс, модны гол экспортлогчдын нэг байсан. 1890-аад онуудаас эхлэн боловсролын болон аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжин 20-р зуунд Швед улс нь эдийн засаг, нийгмийн хамгааллын хувьд хүчтэй улс болон дэлхийн тавцанд гарч ирсэн бөгөөд өнөөдөр НҮБ-ын хүний хөгжлийн индексээр топ орнуудын тоонд байнга дээгүүр бичигдэх түвшинд хүрсэн. Усны баялаг нөөцтэй боловч нүүрс, газрын тосны нөөцөөр дутмаг.
Дэлхийд алдартай Нобелийн шагналыг үндэслэн үүсгэгч Нобелийн эх орон.
100-аад жилийн өмнө сая гаруй Шведчүүд Америкийн Нэгдсэн Улс руу шилжин суурьшсан гэгддэг. Тэдний ихэнх нь газар тариалан эрхэлдэг байсан ажээ. Аж үйдвэржилт хөгжихийн зэрэгцээ гадаад улсаас цагаачдыг олноор хүлээн авах болсон.