Дэлхийн хоёрдугаар дайн
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
||
Хугацаа | 1939 оны 9 сарын 1 – 1945 оны 9 сарын 2 | |
Газар | Европ, Номхон далай, Зүүн өмнөд ази, Ойрхи дорнод, Газар дундын тэнгис, Африк | |
Үр дүн | Холбоотнуудын ялалт. Нэгдсэн Үндэстний байгууллага байгуулагдсан. АНУ ба ЗСБНХУ хоёр гүрэн маш хүчирхэгжсэн. Холбоотнуудын колониудын тусгаар тогтнол. Европын улсууд АНУ-ын, ЗСБНХУ-ын холбоотон гэж 2 хэсэгт хуваагдан, хүйтэн дайны эхлэл тавигдсан. Герман улс 2 хэсэгт хуваагдсан |
Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэндэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ.
Агуулга |
[Засварлах] Дайны тойм
[Засварлах] Европ дахь дайн
1939 оны 9 сарын 1-нд, Адольф Гитлер ба Нацист намаар удирдуулсан Германчууд дэлхийн нэгдүгаар дайнд алдсан газар нутгаа эргүүлж авах гэж ЗСБНХУ-тайх нууц гэрээний дагуу Польш руу довтоллоо. ЗСБНХУ нь 9 сарын 17-нд довтолгоонд оролцож эхэлсэн юм. Үүний хариуд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Франц гэсэн 4 улс 9 сарын 3-нд Германд дайн зарласан юм. Өмнөд Африк (9 сарын 6-нд) ба Канад (9 сарын 10-нд) нь бас өмнөх улсуудыг даган дайн зарлав. Герман нь Блицкриг буюу “цахилгаан дайн” гэдэг тактикын дагуу Польшыг 5-хан долоо хоногын дотор ялсан. Герман нь үүний дараагаар 1940 онд Норвеги, Голланд, Белги, Франц улсуудыг, 1941 онд Югослав, Грекийг довтолж, түргэн хугацаанд маш олон ялалт байгуулсан юм. Италийн, сүүлд нь Германий цэргүүд хойд Африкт байсан Британий цэргүүд рүү довтложээ. 1941 оны зун гэхэд Герман нь Франц ба Баруун Европын ихэнхыг өөрийн эрх мэдэлдээ авсан байлаа. Харин Их Британыг Хааны агаарын цэргийн хүчин, Хааны усан цэргийн флотын эсэргүүцлийн улмаас тийм амархан дийлж чадсангүй.
Гитлер нь дараа нь 1941 оны 6 сарын 22-нд “Барбарос төлөвлөгөө”-гийн дагуу гэнэтийн дайралтаар ЗСБНХУ-ийг довтлов. Зөвлөлтийн нутаг руу маш гүнзгийгээр орсон боловч 1941 оны сүүлчээр ширүүн өвлийн улмаас Москвагийн хажууханд зогсов. Үүний эсрэг Зөвлөлтийнхөн маш том хэмжээний сөрөг давшилт хийж, Сталинградын тулаан (1942–1943)-д Германий 6 дахь арми бууж өгөн, Курскийн тулаанд тэнхлэгийнхнийг бут цохин, Ленинградын бүслэлтийг эвдлээ. Дараа нь Улаан арми ухарч байсан Вермахтийг Берлин хүртэл хөөн, Берлиний тулалдаанд яллаа. Яг энэ үед Гитлер газар доорх байрандаа 1945 оны 4 сарын 30-нд шинээр суусан эхнэр Ева Браунтайгаа хамт амиа хорлолоо.
Энэ үед барууны холбоотнууд хойд Африкийг 1940-өөс 1943 оны хугацаанд амжилттай хамгаалж, 1943 онд Италийг эзлэж, 1944 онд Норманди-д буусан 132500 цэргээс тогтох хүчний ачаар Францыг чөлөөлөв. Германтай тулалдсаар ирсээр барууны холбоотонгууд Рейн мөрнийг гатлан Зөвлөлтийнхөнтэй Германий дундуур урсах Элба мөрөн дээр уулзав.
Европ дахь дайны туршид 6 сая еврейчүүд, цыганууд, славянууд, коммунистууд, ижил хүйстэнгүүд, тахир дутуу хүмүүс зэрэг хүмүүс Германий төрөөс зохион байгуулсан аллагад нэрвэгдлээ.
[Засварлах] Ази Номхон далай дахь дайн
1937 оны 7 сарын 7-нд Японы эзэнт гүрэн Хятад руу довтоллоо. Австрали ба АНУ нь үүний хариуд Япон руух төмрийн экспортод хориг тавив. 1940 оны 9 сарын 27-нд Герман, Италитай 3 улсын гэрээнд гарын үсэг зурав. АНУ-тайх хэлэлцээр бүтэмжгүй болсоны дүнд, Япончууд 1941 оны 7 сарын 24-нд Энэтхэг-Хятадын хойг руу довтоллоо. Энэ нь АНУ, Их Британи, Голланд зэрэг улсуудыг Япон руух газрын тосны экспортыг бөглөхөд хүргэлээ.
Япон нь бараг нэгэн зэрэг Америкийн усан цэргийн төв бааз байрлаж байсан Пёрл Харбор, Тайланд, Их Британий эзэмшил болох Гонг Конг ба Малайз руу халдлаа. Энэхүү халдлага нь барууны цагаар 1941 оны 12 сарын 7-нд болсон юм. Үүны маргааш АНУ-ын мэдэл дахь Филлипин руу довтолж, амархан ялалт байгуулжээ. 12 сарын 11-нд Герман ба Итали 2 гүрэн АНУ-д дайн зарлалаа. 12 сарын 15-нд Германчууд Их Британи ба Голландын эзэмшил дахь Брунейд халдлаа. Япончууд Турк дахь баазаасаа тэр хавийн холбоотнуудын эзэмшил рүү довтолж эхэллээ.
Зүүн өмнөд азид ба номхон далайн бүсэд Япончууд маш их амжилт олсон. Бирмийн ихэнх, Голландын эзэмшил дахь зүүн өмнөд ази, Австралийн Шинэ Гвиней, Британий Соломоны арлууд Японы хүчинд ялагдлаа.
Япончуудын дайралтыг Шүрэн тэнгисийн тулалдаанд зогсоож, тэдний усан цэргийн хүчинг Холбоотнууд ба Япончуудын хоорондох анхны тулаанд Шинэ Гвинейгээс буцаав. Үүнээс 1 сарын дараа Японы усан цэргийн флотыг Мидуэйн тулаанд бут цохив. Энэхүү тулалдаанд Япончууд Америкын усан онгоцны флоттой тулалдаж байх явцдаа 4 ширхэг нисэх онгоц хөөргөгч усан онгоцоо алдав (Америкчууд нэгийг алдсан). Газар дээр Япончууд Милний булангийн тулалдаанд ялагдаж, холбоотнууд Соломоны аралд цэргээ явуулах болсоны улмаас Гуадканалын тулалдаанаас цэргүүдээ татаж авлаа. Холбоотнууд дараа нь Номхон далайг Япончуудаас чөлөөлөхийн тулд “Арлаас арал рүү үсрэх” тактик хэрэглэх болов. Дараа нь АНУ ба Австралийн хүчин төв номхон далай руу довтолж, тусгаарлахын өмнө нь Японы чухал бааз байрлаж байсан Рабаулыг тусгарлалаа. Япончууд 1944 онд Филлипины тэнгисийн тулалдаан, Лейтэгийн булангийн тулалдаан гэсэн том хэмжээний далайн тулалдаанд ялагдал амслаа. Холбоотнууд тэгээд эхлээд Мариана, дараа нь Филлипин зэрэг Японы эх нутаг хүртэлх газрууд руу довтолж, В-29 зэрэг бөмбөгдөлтийн онгоцыг хөөргөх боломжтой баазуудыг байгуулж эхлэв. 1945 онд Иво Жима, Окинава зэрэг чухал газрууд руу довтлов. Энэ хугацаанд холбоотнуудын шумбагч онгоцнууд бага багаар Япон руух түүхий эд, газрын тосны хангамжийг бөглөж байв.
1945 он буюу дайны сүүлийн жилд АНУ-ын агаарын цэргийн хүчин Японд бөмбөгдөлт явууллаж эхлэв. 1945 оны 8 сарын 6-нд Америкчууд Хирошимад, 8 сарын 9-нд Нагасакид атомын бөмбөг дэлбэлэн, үүний эцэст 1945 оны 8 сарын 14-нд Япон улс албан ёсоор бууж өглөө.
[Засварлах] БНМАУ-ын оролцоо
- Гол өгүүллэг: Халхын голын байлдаан
Дайны үед Монгол нь Хорлоогийн Чойбалсангийн коммунист засаглалд удирдуулж байсан бөгөөд ЗСБНХУ-тай маш нарийн холбоотой байв. Монголын арми Улаан армитай олон удаа цуг байлдаж байсан. 1939 онд Хятадын хойд зүгт байрлаж байсан Японы цэргүүд Зүүн Монголд халдахад Монгол ба Японы хоорондох тулалдаан эхэлжээ. Үүний хариуд Георгий Жуковаар удирдуулсан ЗСБНХУ ба БНМАУ-ын хамтарсан хүчин Япончуудыг бут цохиж, үүний үр дүнд Япон улс БНМАУ-ын “нутаг дэвсгэрийн бүхэл бүтэл байдал” гэгчийг хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурав. Япон нь үүний дараа Монголыг эзлэхийг оролдоогүй ч, Монголын хилийн орчимд багагүй цэрэг байрлуулахаар болов. ЗСБНХУ өөрийн цэргээ зүүнээс Германчуудтай тулалдуулахаар татаж авахад Монголын хүчин стратегийн хувьд илүү чухал болов. Дайны сүүлийн өдрүүдэд буюу 1945 оны 8 сарын 10-нд Монгол нь албан ёсоор Японд дайн зарлаж, Зөвлөлтийн цэргүүдтэй хамт японы эзэмшилд байсан хойд хятадыг эзлэх үйл ажиллагаанд оролцов.
Үүнээс гадна БНМАУ нь Зөвлөлтийн цэргийн хүчид багагүй хэмжээний дэмжлэг, тусалцаа үзүүлж байв. Фронтод бэлэг цуглуулах үйл ажиллагаа орон даяар өрнөж, мал, мах, арьс шир түүхий эд, хувцас хунар, бэлэн мөнгө, алт эрдэнэс зэрэг дотоодоосоо юу л гаргаж болох байна бүгдийг нь дайчлав. Зөвхөн 1942 оны эцсээр Москвад 236 багон галт тэрэгний 4 цуваа бэлэг хүргэж өгөхөд нэхий дээл, эсгий гутал, үстэй хантааз тус бүр 30000 ширхэг, хүнсний зүйл 600 тн байсны дотор 27000 шахуу зээрийн мах байв. Монголчууд бэлнээр 2.5 сая төгрөг, 100000 ам. Доллар, 300 кг алт өгснөөр “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг 53 танктай, түүний дотор 32 алдарт Т-34 танктайгаар байгуулсан нь Зөвлөлтийн танкын Гвардын 1-р армийн бүрэлдэхүүнд орж тулалдсаар Берлин хүрчээ. Мөн энэ мөнгөөр “Монгол ард” нисэх хүчний эскадриль байгуулсан байна. Дайны жилүүдэд Монголын ард түмэн улаан цэрэгт 485000 морь худалдаж, 32000 агт бэлэглэв. Нийтийн дайсны эсрэг тэмцэлд Монголчууд өөрийн бүхий л бололцоогоороо оролцсоны илрэл нь энэ юм.
[Засварлах] Хор уршиг
Энэхүү дайнд 62 сая хүн буюу дэлхийн нийт хүн амын 2.5% нь нас барсан.
Холбоотнууд | Тэнхлэгийнхэн | |
---|---|---|
Цэрэг | 17,000,000 | 8,000,000 |
Энгийн иргэд | 33,000,000 | 4,000,000 |
Нийт | 50,000,000 | 12,000,000 |
Европ ба Азийн маш их нутаг сүйрч, сэргээн засварлахад маш олон жил шаардсан. Бас өнөөг хүртэл үргэлжлэх улс төрийн, нийгмийн, эдийн засгийн, ба технологийн хор хөнөөл, ахилт дэвшилтийг үүсгэсэн.
[Засварлах] Дайн гарах болсон шалтгаан
Дайн гарах болсон хамгийн гол шалтгаан бол Германы Польш руу довтолсон, Японы Хятад, АНУ, Их Британи ба Голландын колони руу довтолсон үйл явдлууд байсан юм. Дээрх хоёр хэрэг явдал хоёулаа Герман ба Японы төрийн эрх баригчдын шийдвэрийн улмаас байлаа. Дэлхийн хоёрдугаар дайн нь дээрх түрэмгий үйл ажиллагаа албан ёсны дайны тунхагтай тулсаны дараа эхэлсэн юм. Германы үйл ажиллагааны гол шалтгаан нь дэлхийн нэгдүгээр дайн буюу Версайлын гэрээнд алдсан газар нутгаа эргүүлж авах, Австри-Унгар дахь Германчуудын оршин суудаг газрыг нийлүүлж, “Аварга Герман”-ийг байгуулах явдал байв. Японы үйл ажиллагааны шалтгаан нь өөрийн эдийн засгийн түшиг тулгуур болох түүхий эд баялаг ихтэй нутгийг өөрийн болгож, дэлхийн хүчтэй гүрэн болж хүчирхэгжих явдал байв.
[Засварлах] Оролцсон улсууд
[Засварлах] Холбоотнууд
Он сар өдөр нь дайн зарласан өдөр болно.
- Польш: 1939 оны 9 сарын 1
- Австрали: 1939 оны 9 сарын 3
- Шинэ Зеланд: 1939 оны 9 сарын 3
- Их Британи: 1939 оны 9 сарын 3 (& Энэтхэг, Крауны колониуд)
- Франц: 1939 оны 9 сарын 3
- Балба: 1939 оны 9 сарын 4
- Өмнөд Африк: 1939 оны 9 сарын 6
- Канад: 1939 оны 9 сарын 10
- Норвеги: 1940 оны 4 сарын 9
- Белги: 1940 оны 5 сарын 10
- Люксембург: 1940 оны [[5 сарын 10
- Нидерланд: 1940 оны 5 сарын 10]]
- Грек: 1940 оны 10 сарын 28
- Югославын Вант Улс: 1941 оны 4 сарын 6
- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс: 1941 оны 6 сарын 22
- Танну Тува: 1941 оны 6 сарын 25
- Панам: 1941 оны 12 сарын 7
- Коста Рика: 1941 сарын 12 сарын 8
- Бүгд Найрамдах Доминикан Улс: 1941 оны 12 сарын 8
- Салвадор: 1941 оны 12 сарын 8
- Хаити: 1941 оны 12 сарын 8
- Гондурас: 1941 оны 12 сарын 8
- Никарагуа: 1941 оны 12 сарын 8
- Америкийн Нэгдсэн Улс: 1941 оны 12 сарын 8
- Бүгд Найрамдах Хятад Улс: 1941 оны 12 сарын 9
- Гуатемал: 1941 оны 12 сарын 9
- Куб: 1941 сарын 12 сарын 9
- Чехословак: 1941 оны 12 сарын 16
- Перу: 1942 оны 2 сарын 12
- Мексик: 1942 оны 5 сарын 22
- Бразил: 1942 оны 8 сарын 22
- Этиоп: 1942 оны 12 сарын 14
- Ирак: 1943 оны 1 сарын 17 (1941 онд холбоотнуудад эзлэгдсэн)
- Болив: 1943 оны 4 сарын 7
- Иран: 1943 оны 9 сарын 9 (1941 онд холбоотнуудад эзлэгдсэн)
- Итали: 1943 оны 10 сарын 13 (Хуучнаар тэнхлэгийн улс)
- Колумби: 1943 оны 11 сарын 26
- Либери: 1944 оны 1 сарын 27
- Румын: 1944 оны 8 сарын 25 (Хуучнаар тэнхлэгийн улс)
- Болгар: 1944 оны 9 сарын 8 (Хуучнаар тэнхлэгийн улс)
- Сан Марино: 1944 оны 9 сарын 21
- Албани: 1944 оны 10 сарын 26
- Унгар: 1945 оны 1 сарын 20 (Хуучнаар тэнхлэгийн улс)
- Бахавалпур: 1945 оны 2 сарын 2
- Эквадор: 1945 оны 2 сарын 2
- Парагвай: 1945 оны 2 сарын 7
- Уругвай: 1945 оны 2 сарын 15
- Венесуэль: 1945 оны 2 сарын 15
- Турк: 1945 оны 2 сарын 23
- Ливан: 1945 оны 2 сарын 27
- Саудийн Араб: 1945 оны 5 сарын 1
- Финлянд: 1945 оны 3 сарын 4 (Тэнхлэгийнхний талд байсан)
- Аргентин: 1945 оны 3 сарын 27
- Чили: 1945 оны 4 сарын 11
- Бүгд Найрамдах Монгол Ард Улс: 1945 оны 8 сарын 10
[Засварлах] Тэнхлэгийнхэн
Он сар өдөр нь Герман, Итали, Япон 3 улсын гэрээнд гарын үсэг зурсан огноо болно.
- Герман: 1940 оны 9 сарын 27
- Итали: 1940 оны 9 сарын 27
- Япон: 1940 оны 9 сарын 27
- Унгар: 1940 оны 11 сарын 20
- Румын: 1940 оны 11 сарын 23
- Словак: 1940 оны 11 сарын 24
- Болгар: 1941 оны 3 сарын 1
- Югослав: 1941 оны 3 сарын 25
- Хорват: 1941 оны 4 сарын 10
[Засварлах] Тэнхлэгийнхний талд байсан улсууд
- Таиланд
- Финлянд
- Ирак
- Манж-Го Улс (Японы тоглоомын улс)
- Менгжианг (Японы тоглоомын улс)
- Хятад (Японы тоглоомын улс)
- Бирм (Японы тоглоомын улс)
- Филиппин (Японы тоглоомын улс)
- Энэтхэг (Японы тоглоомын улс)
- Албани (Италийн тоглоомын улс)
- Этиоп (Италийн тоглоомын улс)
- Серб (Германы тоглоомын улс)
- Франц /Vichy France/ (Тусалцаа үзүүлж байсан)
- Дани (Тусалцаа үзүүлж байсан)
- Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс (Тусалцаа үзүүлж байсан)
- Испани (Тусалцаа үзүүлж байсан)
- Португал (Тусалцаа үзүүлж байсан)