Турк
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Уриа Yurtta Sulh, Cihanda Sulh (Эх оронд минь энх тайван, даян дэлхийд амар амгалан) |
|
Төрийн дуулал İstiklâl Marşı (Тусгаар тогтнолын дуулал) |
|
Нийслэл | Анкара |
Албан ёсны хэл(нүүд) | Турк хэл |
Засаглал | Парламентийн засаглалтай бүгд найрамдах улс |
- Ерөнхийлөгч | Абдулла Гюль |
- Ерөнхий сайд | Реджеп Тайип Эрдоган |
Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
- Тусгаар тотнолын дайн | 1919 оны 5 сарын 19 |
- Парламентийн үүсгэл | 1920 оны 4 сарын 23 |
- Бүгд найрамдах улс зарлагдсан | 1923 оны 10 сарын 29 |
Газар нутаг | |
- Нийт | 783,562 км² (37-д) |
- Ус (%) | 1.3 |
Хүн ам | |
- 2007 оны тооцоо | 70,586,256 (17-д) |
- 2007 оны тооллого | 70,586,256 |
- Нягтшил | 93/км² (102-д) |
ҮНБ | 2008 оны тооцоо |
- Нийт | $941.6 тэрбум (15-д) |
- 1 хүнд оногдох ҮНБ | $13,511 (59-д) |
ХХИ (2007 он) | 0.775 (84-д) – дунд |
Мөнгөн тэмдэгт | Шинэ Турк лира (TRY ) |
Цагийн бүс | UTC+2 |
- Зун | UTC+3 |
Улсын домэйн нэр | .tr |
Утасны код | +90 |
Турк, албан ёсоор Бүгд Найрамдах Турк Улс нь Европ, Ази хоёр их тивийн уулзвар болсон өвөрмөц улс юм. Нийслэл хот Анкара нь улсынхаа зүрхэнд оршино.
Европ тив дэх хэсэг нь Тракя, Ази тивийн хэсэг нь Анатолийн хойгт харъялагдана. Анатолийн хойг нь хойд хэсгээрээ Хар тэнгис, баруунаараа Эгийн тэнгис, урдуураа Газар дундын тэнгис, Улаан тэнгисүүдээр хүрээлэгдэн оршино. Европын Болгар, Грек, Азийн Гүрж, Армен, Иран, Ирак, Сири улсуудтай хил залгадаг.
Газар зүйн байрлалаараа газар нутгийн ихэнх хэсэг нь Анатолийн хойгт оршиж, нийт хүн амын 90 гаруй хувь нь лалын шашин шүтдэг Азийн улс боловч, хөл бөмбөгийн холбоо, Олимпийн хороодод бол Европын улс гэж явдаг. Эдийн засаг, улс төрийнхөө хувьд ч европ тивийн гишүүн гэгдэж, одоогийн байдлаар Европын холбооны гишүүн улс болохоор албан ёсоор нэрээ дэвшүүлээд байна.
Агуулга |
[Засварлах] Нэршил
Турк хэл дээрх улсын албан ёсны нэр нь, Türkiye Cumhuriyeti (Тьюркиэ Жүмхүриэти), ихэвчлэн богиноор Türkiye (Тьюркиэ).
[Засварлах] Боловсрол
Ерөнхий боловсролын сургууль (ilk öğretim okulu) нь найман жилтэй. Их дээд сургуульд элсэн сурагчид нь гурван жилийн ахлах сургуулийг дүүргэх хэрэгтэй. Гэхдээ 2004 оны 9-н сараас хойш сургуульд орсон бол 3 биш 4-н жил ахлах сургуульд суралцах хэрэгтэй. Мөн сургуулиас өмнөх боловсрол олгох цэцэрлэг бий. Хувийн сургуулиуд бас бий боловч цөөн. Сурагчын нэг сард төлөх ёстой сургалтын төлбөр, болон хоол, дотуур байрны зардал нь дундаж сарын цалинтай дүйцэхүйц байдаг байна.
[Засварлах] Спорт
Турк улсын хамгийн их өргөн дэлгэр спорт бол хөлбөмбөг юм. Мэргэжлийн хөл бөмбөгийн лийг нь дээд (Супер лиг), дунд, доод гэсэн 3 ангилалтай ба 18 баг байна. Түүнээс гадна сонирхогчидын клубүүд маш олон бий. Хөлбөмбөгийн багуудын харьяалагдах клүбүүд нь бүх төрлийн спортын багтай байх нь олонтой. Иймд сагсан бөмбөг, волейболын багууд хөл бөмбөгийн багтайгаа ижил нэртэй байх нь гайхах явдалгүй.
[Засварлах] Гадаад холбоос
Commons: Turkey - зураг, медиа материалууд |
Азийн орнууд |
---|
Азербайжан | АНЭУ | Армен | Афганистан | Балба | Бангладеш | Бахрейн | Бруней | Бутан | Вьетнам | Гүрж | Зүүн Тимор | Израйль | Индонези | Йордан | Ирак | Иран | Йемен | Казахстан | Камбож | Катар | Кипр | Кыргызстан | Кувейт | Лаос | Ливан | Малайз | Мальдив | Монгол | Мьянмар | Оман | Пакистан | Палестин | Саудын Араб | Сингапур | Сири | Хойд Солонгос | Өмнөд Солонгос | Тажикистан | Тайвань | Тайланд | Туркменистан | Турк | Узбекистан | Филиппин | Хятад | Шри Ланк | Энэтхэг | Япон |
Исламын шашинт улсуудын байгууллага (OIC) |
---|
Азербайжан | Алжир | АНЭУ | Армен | Афганистан | Бангладеш | Бахрейн | Бенин | Бруней | Буркина Фасо | Габон | Гайана | Гамби | Гвиней | Гвиней Биссау | Египет | Жибути | Зааны ясан эрэг | Индонез | Ирак | Иран | Йемен | Йордан | Казахстан | Камерун | Катар | Комор | Кувейт | Кыргызстан | Ливан | Ливи | Мавритани | Малайз | Мали | Мальдив | Марокко | Мозамбик | Нигер | Нигери | Оман | Пакистан | Палестин | Саудын Араб | Сенегал | Сири | Сомали | Судан | Суринам | Сьерра Леон | Тажикистан | Того | Тунис | Турк | Туркменистан | Уганда | Узбекистан | Чад |