Web Analytics

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Хөлбөмбөг - Википедиа

Хөлбөмбөг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

"Хөлбөмбөг" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгуудыг үзэхийг хүсвэл, Хөлбөмбөг (салаа утга)-г үзнэ үү.
Улаан өмсгөлтэй тоглогч цагаан өмсгөлтэй багийн хамгаалалтыг давж, хаалга руу цохилт хийж байна.
Улаан өмсгөлтэй тоглогч цагаан өмсгөлтэй багийн хамгаалалтыг давж, хаалга руу цохилт хийж байна.

Хөлбөмбөг нь тус бүр 11 тоглогчтой 2 багийн хооронд явагддаг, дэлхийд хамгийн өргөн тархсан багийн спорт юм.

Энэ спортод тус бүр 11 хүнтэй 2 баг тэгш өнцөгт хэлбэртэй талбайд бөмбөг ашиглан тоглодог. Тоглоомын зорилго нь чухам энэ бөмбөгийг эсрэг багийнхаа хаалганд оруулах юм. Хөлбөмбөгт зөвхөн хаалгач л бөмбөгөнд гараараа хүрэх боломжтой байдаг ба бусад нь тоглогчид нь хөлөөрөө бөмбөгийг өшиглөж тоглоно. Мөн агаар дахь бөмбөгтэй толгой, цээжээ ашиглан тоглож болдог. Тоглолтын төгсгөлд хамгийн олон гоол оруулсан баг нь ялсанд тооцогдоно. Хэрвээ тоглолтын төгсгөлд 2 багийн оруулсан бөмбөгийн тоо адилхан бол тэнцсэн гэж үзнэ. Гэхдээ тэмцээнийн төрлөөс хамааран цаг сунгах, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчаа тодруулах нь бий.

Орчин үеийн хөлбөмбөгийн дүрмийг анх Английн Хөлбөмбөгийн холбоо (The Football Association) 1863 онд The Laws of the Game буюу Тоглолтын дүрмүүд нэртэйгээр гаргасан. Энэ нь одоогийн хөлбөмбөгийн үндсэн дүрэм болж ирсэн байна. Хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнүүдийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA (Fédération Internationale de Football Association) ерөнхийд нь зохион байгуулдаг. Тэдгээрийн хамгийн алдартай нь 4 жилд нэг удаа болдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ нь зуны олимпоос 2 дахин их үзэгчтэй дэлхийн хамгийн том шоу спорт юм.

[Засварлах] Спортын ерөнхий хэв маяг

Хөлбөмбөгийн багийн хаалгачаас бусад тоглогчид бөмбөгөнд бөмбөгийг гараараа шидэж гарахаас бусад тохиолдолд гараараа хүрэх нь хориотой байдаг. Тоглолтын үед тоглогчид хурдан гүйх, багийнхаа хүнд бөмбөг дамжуулах, хаалга руу цохих зэрэг өөрсдийн ур чадвараа ашиглан эсрэг багийнхаа хаалгачийн хааж буй хаалганд гоол оруулахыг хичээн өрсөлдөнө. Эсрэг багийн тоглогчид нь үүнийг эсэргүүцэн бөмбөгийг өөрсдийн болгохоор хамгаалан тоглоно. Хөлбөмбөгийн тоглолтыг бөмбөг талбайгаас гарах, шүүгч тоглолтыг зогсоох гэсэн 2 тохиолдолд л зогсооно.

Мэргэжлийн хөлбөмбөгийн тоглолтод цөөн тооны гоол ордог. Жишээлбэл 2005-2006 оны Английн хөлбөмбөгийн Премьершипт нэг тоглолтод дунджаар 2.48 гоол орж байжээ. Хөлбөмбөгийн дүрмээр бол хаалгачаас бусад тоглогчдийн тоглох байрлалыг тогтоогоогүй байдаг боловч мэргэжлийн хөлбөмбөгт өөр өөрийн үүрэг бүхий байрлалд тоглодог хөлбөмбөгчид бий болсон байна. Эдгээрийг гоол оруулах үүрэг бүхий довтлогч, төвийн байрлалд тоглож, хамгаалалт довтолгоонд зэрэг оролцдог төвийн тоглогч, өрсөлдөгчдийнхөө гоол оруулахад саад хийн тоглодог хамгаалагч гэсэн үндсэн 3 төрөлд ангилдаг. Эдгээр ангилалууд нь цаашаа нарийвчлан задарч байрлалаар нь жигүүрийн хамгаалагч, төвийн хамгаалагч, цэвэрлэгч, төвийн тоглогч, жигүүрийн тоглогч, довтлох чиглэлийн төвийн тоглогч, хамгаалах чиглэлийн төвийн тоглогч гэх мэтээр ангилагдана. Эдгээр тоглогчдийн тооны харьцаанаас хамааран янз бүрийн комбинацаар тоглох боломжтой болно. Жишээ нь олон тооны довтлогчтой баг хурдан темптэй довтолсон тоглолт үзүүлдэг (гэхдээ хамгаалалт нь суларч эсрэг багийнхандаа гоол алдах магадлал мөн адил ихсэнэ ) бол олон хамгаалагчтай багийн тоглолтын темп удаан эсрэг багийнхандаа гоол хийхэд хүндрэлтэй байдаг. Үүнийг хөлбөмбөгт формац (formation) гэж нэрлэдэг. Энэ формацийг гаргах, тактикийг зохиох нь багийн ерөнхий дасгалжуулагчийн үүрэг юм.

[Засварлах] Хөлбөмбөгийн түүх

Түүхийн бүх л үеийн турш хүн төрөлхтөн бөмбөгийг өшиглөн тоглосоор орсон. FIFA-аар бол шинжлэх ухаанаар батлагдсан хамгийн анхны бөмбөг өшиглөх тоглоомоор МЭӨ 2-3-р зуунд Хятадад тоглож байжээ. Мөн Ромын үед тоглож байсан Харпастум хэмээх тоглоом нь өнөөгийн хөлбөмбөгийн өвөг дээдэс байж болох талтай.

Орчин үеийн хөлбөмбөгийн эхлэл 19-р зуунд Английн сургууль бүрд өөрийн өөрийн дүрмээр тоглогдож байсан бөмбөг өшиглөх тоглоомыг нэгдсэн нэг дүрмэнд оруулснаар тавигджээ. 1863 оны 10 сарын 26-нд Лондоны Квин гудамжны Фремасоны уушын газарт анхны хөлбөмбөгийн холбоо (Footbal Association)-ны уулзалт болжээ. 10-12 сарын хооронд уг уушын газар 5 уулзалт хурал болж хамгийн анхны хөлбөмбөгийн дүрмийг гаргасан байна. Гэхдээ сүүлчийн уулзалтан дээр Блекхет болон бусад зарим багийн төлөөлөгч бөмбөгийг гараараа барьж гүйх, ингэж гүйж байхад нь бөмбөгийг хүчээр булааж авч болох гэсэн дүрмийг нь зөвшөөрөөгүйн улмаас энэ холбоог орхин гарчээ. Тэд сүүлд нь 1871 онд Регбигийн хөлбөмбөгийн холбоог үүсгэсэн байна. Дэлхийн хамгийн эртний хөлбөмбөгийн тэмцээн бол FA Cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн юм. Энэ тэмцээнийг анх C.W.Alcock санаачилжээ. Хамгийн анхны олон улсын хөлбөмбөгийн тоглолт 1872 онд Англи Шотландын багуудын хооронд болсон байна.

Харин 1904 онд Парис хотноо FIFA байгуулагдсан байна. Хөлбөмбөгийн хамрах хүрээ өргөжсөний улмаас 1913 онд Олон улсын хөлбөмбөгийн удирдах зөвлөлийг байгуулжээ. Анхны зөвлөлд энэ холбооны 4 гишүүн улс бүрээс нэг, Их Британы 4 улс (Англи, Шотланд, Уэльс, Ирланд)-аас тус бүр нэг гишүүн оржээ.

Өнөөдөр хөлбөмбөгийн холбоо нь НҮБ-ээс олон гишүүн орнуудтай болж, дэлхийн хамгийн том спортын холбоо гэж тооцогддог. Сая сая чөлөөт цагаараа, эсвэл мэргэжлийн дагуу хөлбөмбөг тоглохоор стадиум руу явж байхад тэрбум тэрбум хүн түүнийг нь телевизээр үздэг болжээ. FIFA-аас гаргасан тооцоогоор бол 2001 онд дэлхийн 200 гаруй орны 240 сая хүн байнга хөлбөмбөг тоглодог байна. Хөлбөмбөгийн хялбар дүрэм, янз бүрийн нэмэлт төхөөрөмж шаардлагагүй зэрэг нь хөлбөмбөгийг ингэж өргөн дэлгэр тархахад нөлөөлсөн нь дамжиггүй. Дэлхийн өнцөг булан бүрт хөлбөмбөг нь энгийн нэгэн фен, ямар нэгэн олон нийтийн байгууллага, эсвэл бүр бүхэл бүтэн улс орны урам зориг, утга учир нь болж чадсан. ESPN –ээс Зааны ясан эрэгт иргэний дайн гарахаас хөлбөмбөгийн баг нь сэргийлсэн гэж үздэг байна. Тэр бүү хэл 1969 онд Эль-Салвадор болон Гондурасын хооронд хөлбөмбөгөөс болж дайн дэгдэж байсан түүхтэй. 1990 оны 3 сард Динамо Загреб, Ред Стар Белград багийн тоглолт нь 1990-өөд оны Югославийн дайны эхлэлийг тавьсан гэж үздэг.

[Засварлах] Хөлбөмбөгийн дүрэм

Хөлбөмбөгийн албан ёсны дүрмээр бол баг хамгийн ихдээ 11 багадаа 7 хүнтэй байдаг. Тэдний нэг нь заавал хаалгач байх ёстой. Хаалгач нь бөмбөгөнд зөвхөн өөрийн багийн хаалганы өмнө байх торгуулийн бүсэд л гараараа хүрэх эрхтэй байна. Дээр дурдсанаар бусад тоглогчид бөмбөгөнд зөвхөн хөлөөрөө хүрэх эрхтэй ба хаана тоглох нь хамаагүй байдаг.

Тоглогчид адил өнгөтэй шорт, подволк, оймс, гутал, хөлийн хамгаалалт зэргийг өмссөн байх ёстой. Бусад тоглогчидоо гэмтэл учруулах тоглолтыг болон хувцас хэрэглэл өмсөхийг хатуу хориглодог. Хаалгачийн хувьд багийн бусад тоглогчидоосоо илт ялгарахуйц хувцас өмсөх ёстой байдаг. Хамгийн өрсөлдөөнтэй тоглолт бүхий лигүүд, олон улсын тэмцээнд зөвшөөрөгдөх сэлгээний тоо нь 3 байдаг. Сэлгээ хийх үндсэн шалтгаан нь гэмтэх, ядрах, үр ашиггүй болох, тактикийн, заримдаа цаг гүйлгэх зэрэг юм. Стандарт олон улсын насанд хүрэгчлийн тоглолтод сэлгээгээр тоглолтоос гарсан тоглогч тэр тоглолтод буцаж орох боломжгүй байдаг.

Тоглолтыг шүүгч зохион байгуулж явуулах ба түүний ямар ч шийдвэр эцсийнх байна. Тэр зөвхөн хөлбөмбөгийн холбооны өмнө л хариуцлага хүнээнэ. Ихэнхдээ ерөнхий шүүгч нь хоёр туслахтай байдаг. Зарим том тэмцээнүүд дээр 4 хүртэл тооны туслах дасгалжуулагчтай байдаг. Олон улсын хөлбөмбөгийн дүрмээр бол талбайн өргөний хэмжээ нь 64-75 метр, урт нь 110-120метр байдаг. Энэ талбайн хоёр талд тэгш өнцөгт хэлбэртэй хоёр хаалга байна. Хаалганы өргөн нь 7,3 метр, өндөр нь 2.44 метр байна. Хаалгыг торлосон байх ёстой гэж хөлбөмбөгийн дүрмэнд заагаагүй байдаг. Хаалганы өмнө 16.5 тетр хэмжээтэй торгуулийн бүс байна. Стандарт тоглолт нь тус бүрдээ 45 минут бүхий 2 үе тоглогдоно. Тоглолтын үеэр тоглолтын цаг зогсолтгүй үргэлжилнэ. Шүүгч алдагдсан цагийг нөхөж цаг сунгах эрхтэй байна. Мөн шүүгч тоглолт дууссаныг зарлаж шүгэл үлээснээр тоглолт дуусна.

Тоглолт тэнцээгээр дууссан үед шигшээ тоглолт бол тус бүр 15 минут бүхий 2 үе сунгаж тоглоно. Ингэж тоглоод ч тэнцэж байвал торгуулийн 5 5 цохилтыг хоёр баг ээлжлэн хийж хэн олон бөмбөг оруулсан нь хожино.

Тоглогч хөлбөмбөгийн дүрмээр хориглогдсон бөмбөгөнд гараар хүрэх, өрсөлдөгчөө түлхэх, унагаах гэх мэт үйлдэл хийх бүрд торгууль тооцно. Алдаа хийсэн байрлалаас нь хамааран шууд чөлөөт цохилт, шууд бус чөлөөд цохилт, торгуулийн цохилт зэргийг онооно. Мөн шүүгч нь алдаа хийсэн тоглогчид сануулах шар карт, тоглолтоос гаргах улаан карт өгөх эрхтэй байна. Хэрвээ тоглогч нэг тоглолтод хоёрдох шар картаа авбал түүнийг улаан карт авсан гэж тооцно. Шүүгч нь мөн тоглолтод оролцоогүй байгаа боловч бүдүүлэг алдаа гаргасан багийн бусад тоглогч, багийн дасгалжуулагч нарт карт өгөх эрхтэй байдаг.

Мөн шүүгч өөрийн үзэмжээр нөгөө баг нь алдаа хийсэн ч гэсэн хэрвээ бөмбөг ашигтай байрлалд байвал тоглолтыг үргэлжлүүлэхээр зааж болно. Хөлбөмбөгийн хамгийн нарийн нийлмэл дүрэм бол offside буюу отон тоглолтын дүрэм юм. Энэ дүрэм нь багийн довтлон тоглогчийн эсрэг багийнхаа хаалганы хажууд бөмбөг хүлээгээд зогсохоос сэргийлдэг.

Бусад хэлээр

Static Wikipedia (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2007 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2006 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu

Static Wikipedia February 2008 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu