Улаан тэнгис
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Улаан тэнгис нь Африкийн зүүн хойд хэсэг болон Арабын хойгийг заагласан, Энэтхэгийн далайн нэг булан юм.
Эзлэх талбай нь 438,000км2, дундаж гүн нь 491м. Умард хэсэгт нь Синайн хойг байх бөгөөд Тираны хоолойгоор Акабагийн булантай холбогдоно. Мөн баруун хойд хэсэгт нь Суэцийн булан орших бөгөөд Суэцийн сувгаар дамжин Газар дундын тэнгис рүү гарах усан зам бий. Өмнөд хэсэг нь Баб эль Мандебийн хоолойгоор Адены булантай холбогддог.
Улаан тэнгис нь газрын хагарлын үр дүнд бий болсон тэнгис юм.
Улаан тэнгистэй хиллэдэг улсууд:
- Жибути
- Эритрей
- Судан
- Египт
- Израйль
- Йордан
- Саудын Араб
- Йемен