Тринидад ба Тобаго
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Тринидад ба Тобагогийн Бүгд Найрамдах Улс (Англи хэл: Republic of Trinidad and Tobago, Тринидад ба Тобаго) Карибын тэнгисийн өмнөд хэсэгт орших Тринидад, Тобаго хэмээх хоёр арал дээр орших улс юм.
Уриа Together we aspire, together we achieve Бид хамтдаа тэмүүлж, хамтдаа биелүүлэх болно |
|
Төрийн дуулал Forged From The Love of Liberty |
|
Нийслэл | Порт-оф-Спейн |
Албан ёсны хэл(нүүд) | Англи |
Засаглал | Парламентийн Бүгд Найрамдах |
- Ерөнхийлөгч | Жорж Максвелл Ричардс |
- Ерөнхий Сайд | Патрик Мэннинг
... |
Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
- Их Британиас | 1962 оны 8 сарын 31 |
Газар нутаг | |
- Нийт | 5,128 км² (172-д) |
- Ус (%) | маш бага |
Хүн ам | |
- 2005 оны тооцоо | 1,305,000 (152-д) |
- Нягтшил | 207.8/км² (47-д) |
ҮНБ | 2005 оны тооцоо |
- Нийт | $18,352 биллион (113-д) |
- 1 хүнд оногдох ҮНБ | $19,700 (46-д) |
ХХИ (2004 он) | 0.809 (57-д) – өндөр |
Мөнгөн тэмдэгт | Тринидад ба Тобагогийн доллар (TTD ) |
Цагийн бүс | UTC-4 |
Улсын домэйн нэр | .tt |
Утасны код | +1-868 |
Агуулга |
[Засварлах] Нэршил
Албан ёсны нэр нь Тринидад ба Тобагогийн Бүгд Найрамдах Улс, Англи хэл: Republic of Trinidad and Tobago, бөгөөд товчоор Тринидад ба Тобаго гэж нэрлэгддэг. Тус улсын нэр нь гол хоёр арлын нэрнээс үүдэлтэй.
Тринидад арал дээр байх гурван уул нь Христийн шашны Тринити (ертөнцийн эзэн, Есүс Христ, ариун сүнс гурав) хэмээх сургаалийг бэлгэдэж, испаничуудын өгсөн нэр юм.
Тобаго арлын нэршил нь уугуул иргэд нь тамхи татдаг байснаас үүдэлтэй.
[Засварлах] Түүх
[Засварлах] Улс төр
Бүгд Найрамдах засаглалтай, хоёр танхим бүхий парламенттай.
Тобаго арал нь өөртөө засан тохинох эрхтэй бөгөөд өөрийн гэсэн парламенттай.
- Тринидад ба Тобагогийн ерөнхийлөгч
[Засварлах] Засаг захиргааны нэгж
Тринидад ба Тобаго нь 8 муж, 30 дүүрэгт хуваагддаг.
- Карони муж (Caroni)
- Нарива муж (Nariva)
- Мажаро муж (Mayaro)
- Викториа муж (Victoria)
- Сент-Эндрью муж (Saint Andrew)
- Сент-Дэвид муж (Saint David)
- Сент-Жорж муж (Saint George)
- Сент-Патрик муж (Saint Patrick)
- Тобаго арал нь 1987 онд өөртөө засан тохинох эрхтэй болсон.
[Засварлах] Газарзүй
Тринидад арал нь 4827км2 талбайтай, уулархаг арал бөгөөд хамгийн өндөр цэг нь д.т.дээш 981м өргөгдсөн Арибо уул юм. Тус арал нь Венесуэлийн эргээс 11-хэн км-ийн зайд оршдог. Тобаго арал нь Тринидад арлаас зүүн хойш ойролцоогоор 34км зайд орших, 301км2 талбайтай, мөн л уулархаг арал юм.
Нийслэл Порт-оф-Спейн нь Тринидад арлын баруун хэсэгт Париагийн булангийн эрэг дээр оршино.
[Засварлах] Эдийн засаг
Вест Индийн арлууд дундаас газрын тос, шатдаг хийн арвин нөөцтэйгээрээ ялгардаг. Газрын тос, байгалийн хий экспортлогч орнуудын нэг юм.
[Засварлах] Хүн ам
- Хүн ам: Африк гаралтай (41%), Энэтхэг гаралтай (41%), холимог цустай (16%), европ гаралтай (1%), бусад (2%)
Тобаго арал нь африк гаралтай иргэд олонтой.
- Хэл: Албан ёсны хэл нь англи хэл. Түүнчлэн Хинди хэл, франц хэл, испани хэл, хятад хэл өргөн тархсан.
- Шашин шүтлэг: Католик, протестант, хинду, исламын шашинтнууд бий.
[Засварлах] Гадаад холбоос
Commons: Category:Trinidad_and_Tobago - зураг, медиа материалууд |
- Тринидад ба Тобагогийн засгийн газар (англи хэлээр)
Хойд Америкийн орнууд |
---|
Америкийн Нэгдсэн Улс | Антигуа ба Барбуда | Багамын арлууд | Барбадос | Белиз | Гайти | Гватемал | Гондурас | Гренада | Доминика | Доминиканы Бүгд Найрамдах Улс | Канад | Коста-Рика | Куба | Мексик | Никарагуа | Панам | Сальвадор | Сент-Винсент ба Гренадин | Сент-Китс ба Невис | Сент-Люси | Тринидад ба Тобаго | Ямайка | |