Мөрөн
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Мөрөн нь Хөвсгөл аймгийн төв юм. 1933 оноос өмнө Хатгал сум нь аймгийн төв байжээ.
Мөрөн нь эмнэлэг, музей, театр, шуудангийн салбар, сургуулиуд, цэцэрлэгүүдтэй. Мөн улсдаа хамгийн томд тооцогддог гадаа захтай. Энэ хот нь өөрийн гэсэн цахилгаан эрчим хүчний станцтай. Мөн 2004 онд Монголын эрчим хүчний сүлжээд холбогдсон.
Агуулга |
[Засварлах] Түүх
Мөрөн нь 1809/11-д байгуулагдсан, Дэлгэрмөрөнгийн эрэг дээрх Мөрөнгийн Хүрээ хийдээс гаралтай. 20-р зууны эхэн гэхэд хийдэд 1300 орчим лам байсан боловч 1937 онд сүйтгэгджээ. Данзадаржаа хийд гэдэг жижиг хэмжээний шинэ хийд 1990-ээд онд хотын баруун хэсэгт баригджээ.
[Засварлах] Хүн ам
1959 тооц. |
1969 тоол. |
1979 тоол. |
1989 тоол. |
1994 тооц. |
2000 тоол. |
2005 тооц. |
2006 тооц. |
---|---|---|---|---|---|---|---|
9,000 | 11,200 | 16,500 | 21,300 | 27,230 | 28,147 | 35,872 | 35,500 |
2007 онд хүн ам нь, 40,000-аас арай бага байсан ба энэ хүн амын ихэнх нь гэр хороололд амьдарч байна.
[Засварлах] Нисэх буудал
Мөрөн нисэх буудал (ICAO:ZMMN, IATA: MXV) нь 2 зурвастай бөгөөд нэг нь засмал, нэг нь хайрга. Улаанбаатар руу байнгын нислэгтэй. Баруун аймгууд руух нислэгүүд энд зогсдог тохиолдол байдаг.
[Засварлах] Ишлэл
- ↑ National Statistical Office[1]
- ↑ National Economy of the Mongolian People's Republic (1921 - 1981), Ulaanbaatar 1981
- ↑ , GeoHive: Global Statistics, [2]
- ↑ Population Statistics: historical demography [3]
- ↑ M. Nyamaa, Khövsgöl aimgiin lavlakh toli, Ulaanbaatar 2001,passim
- ↑ Rural Poverty Reduction Programme: official site
- ↑ Ministry of Health of Mongolia. National Center for Health Development. Health Indicators 2006[4]
Хөвсгөл | |
---|---|
| Алаг-Эрдэнэ сум | Арбулаг сум | Баянзүрх сум | Бүрэнтогтох сум | Галт сум | Жаргалант сум | Их-Уул сум | Мөрөн сум | Хатгал сум | Рашаант сум | Рэнчинлхүмбэ сум | Тариалан сум | Тосонцэнгэл сум | Төмөрбулаг сум | Түнэл сум | Улаан-Уул сум | Ханх сум | Цагааннуур сум | Цагаан-Уул сум | Цагаан-Үүр сум | Цэцэрлэг сум (Хөвсгөл) | Чандмань-Өндөр сум | Шинэ-Идэр сум | Эрдэнэбулган сум Аймгийн төв: Мөрөн |