Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Ли Бай - Википедиа

Ли Бай

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Ли Бай
Ли Бай

Ли Тай Бай нь Тан улсын үед амьдарч байсан Хятадын яруу найрагч юм.

[Засварлах] Намтар

Ли Бай нь Зюи Еэ хотын баян худалдаачны гэрт мэндэлсэн бөгөөд эцэг нь Сичуань мужид шилжин суурьшсанаар Ли Бай хүү гэрээр бичиг заалгаж, долоон настайдаа анхныхаа шүлгээ бичсэн аж.

Ли Бай соёл урлагийг ивээн тэтгэгчдийн нөмөр нөөлгөр албан тушаал ахихыг санаархаагүй боловч өөрийн авъяас билгийн чадвараар эрдэмтний зэрэгт хүрчээ. Тэрбээр эртний ёс дэглэмийг эсэргүүцэж байсны улмаас эзний дансанд бичигдээгүй тул намтар түүх нь ховор байдаг.

Тэрээр багадаа шүлэг, илд эргүүлэх урлагийг сонирхож, арван долоотойдоо аглагч болон ууланд сууж, хоёр жилийн дараа "Сайн эрс" хэмээх дайчин эрсийн эгнээнд нэгдэж, дорд ядуусыг хамгаалан, дээрэнгүй бардам нэгнийг гэсгээн, хятадын өргөн уудам нутгаар хэрэн хэсэж явах болсноор түүний амьдралд аялал, явуулын үе эхэлсэн. Энэ нь түүний үзэл бодол төлөвшин тогтох болон уран бүтээлийн өсөлтөд нь нөлөөлсөн.

[Засварлах] Хэв маяг

Энэ үед туурвисан Лу Шан уулын хүрхрээг барласан нь зохиолдоо:

Хүлис хаднаа нар тусахуйяа бор утаа борхирон
Хүрхрээний ус голд буухыг алс холоос хармой
Хөөсрөн урсах, нисэн дэгдэх, гурван мянган тохой
Хөх огторгуйгаас тэнгэрийн гол буув гэж санав аа

гэхчлэн цацран буух хүрхрээний дүр зургийг нүдэнд үзэгдэм, утаа манан ч юм шиг, тэнгэрийн гол ч юм шиг байдлаар дүрсэлжээ.

Дэрэн дээрх гэгээн сарны гэрлийг
Дээрээс унасан хяруу гэж гайхаад
Дээш харж тунгалаг сарыг харж ширтээд
Доош харж төрсөн нутгаа санав аа (Сэрүүн шөнийн бодол)

гэхчлэн хүний сэтгэлийн нандин сайхан, уйтгар гунигийг харуулан, Эй Мэй Шан уулын дуулал, Шүгийн зан бэрх зэрэг байгалийн гоо сайхныг магтан дуулсан дуулал, мөн Анд нөхдөө үдсэн нь, Гомдол учрал, Амраг хонгорын дуулал хоёр бадаг гэх мэт уянгын шүлгүүдээ бичжээ.

Ли Байн уран бүтээлд дарсны тухай сэдэв элбэг тохиолддог. Сарны дор ганцаар архидахуй нь:

Цэцгийн дунд нэгэн хувин архитай
Цэмцийн сууж ганцаар согтном, би
Гэгээн сүүдэр гурвуун хүмүүн болов оо...

хэмээн нийгмийн бурангуйг эсэргүүцэхийн хамт дарс уун, санаа сэтгэлээ тайвшруулж байсныг нь харуулдаг.

Ли Бай далайд завиар аялан сархадад хөлчүүрэн, усанд туссан сарны дүрсийг хараад, үзэмж төгс байдлыг нь гайхан биширч барьж авахыг хүсэмжлэн, далайн усанд унаж нас барсан нь зохиогчийн хувьд жинхэнэ тэнгэрлэг үхэл байсан биз.

Ли Байн аж амьдрал, зан төлөвтэй холбогдсон олон домог зохиолыг ард түмэн ам дамжуулан ярьж, зохиол бүтээлийг нь шагшин магтаж иржээ. Тэрбээр өөрийн гэсэн өнгө аястай тухайн цаг үеийнхээ нийгмийн байдлыг тод томруун тусгасан 900 гаруй уянгын шүлэг өдгөө уламжлагдан үлдсэн байна. Үүнээс Толгой дахь цагаан үс гурван мянга хүрэв, Шар мөрний ус тэнгэрээс эх авсан зохиолууд нь ихэд алдаршсан аж.

[Засварлах] Орчуулга

Ли Байн яруу найргаас орчуулж Тан улсын яруу найраг, гурван зуун бадаг номонд оруулан Өвөр Монголд хэвлүүлснийг 1998 онд УБИС-ын багш доктор С. Хөвсгөл нар кирилл бичигт буулган Тан улсын яруу найргаас номондоо хэвлүүлжээ.


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -