Зигмунд Фрейд
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Зигмунд Фрейд (1856 оны 5 сарын 6 - 1939 оны 9 сарын 23, ) нь Австрийн мэдрэлийн эмч ( мэдрэлийн системийн өвчинг эмчилдэг хүн юм) мөн алдарт сэтгэл судлаач байсан юм. "Психоанализмийн эцэг" гэдгээр нь маш олон хүн түүнийг мэддэг.
Түүнийг анх Зигмунд Шломо Фрейд гэж дууддаг байсан боловч тэр 21 настайдаа нэрээ Зигмунд Фрейд болгон өөрчилсөн.
Хүмүүсийн ухаангүй хийдэг ухаангүй үйлдлийг шинжлэх ухааны аргаар хамгийн анх судалснаараа Фрейд сэтгэл зүйн салбарт чухал байр суурь эзэлдэг. Ухаангүй гэдэг нь хүний бодлын нэг бөгөөд мэдэгддэгүй мөн амархан удирдаж болдоггүй сэтгэл мэдрэлийн хэсэг юм. Ихэнх хүсүүс түүний энэ байр суурьтай эвлэрдэггүй байсан бөгөөд Фрейд хүмүүст өөрсдийнх мэдэгддэггүй далд бодол байдаг гэж үздэг байсан юм.
Анхны номоо бичээд тэрээр Martha Belnays гэдэг эмэгтэйтай гэр бүл болсон. Тэднийх 6 хүүхэдтэй байсан бөгөөд хамгийн бага нь болох (Anna Freud) нь мөн алдартай сэтгэл судлаач болсон юм.
Фрейд хүний хамгийн чухал амьд явах хэрэгцээний дараа сексийн хэрэгцээ маш чухал гэж боддог байсан. Энэ хэрэгцээг тэрээр либидо гэж нэрлэсэн. Тэрээр хүн өөрийн ч мэдэлгүй зарим зүйлийг хийдэг нь либидогын үйлчлэлээс болдог гэж үздэг байсан.
Фрейд 1930-аад оны үед Германд амьдарч байв. Тэр Еврей үндэстэн байсан учир Гитлер түүнд дургүй байсан юм. Түүний номнуудыг олны нүдэн дээр галдан шатаалгаж байсан байна. Нацистуудын зарим нь түүнийг хороохыг хүсдэг байжээ.
[Засварлах] Бусад вебсайтууд
Commons: Зигмунд Фрейд - зураг, медиа материалууд |
Template:Wikiquote