Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Wikipedia:Википедиаг хөгжүүлэхтэй холбоотой асуултууд - Википедиа

Wikipedia:Википедиаг хөгжүүлэхтэй холбоотой асуултууд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Help:Агуулга
Help:Агуулга
Help:Агуулга

Википедиаг хөгжүүлэхтэй холбоотой асуултууд

FAQ | Ерөнхий асуултууд | Хэрэглээтэй холбоотой | Википедиаг хөгжүүлэх | Өгүүлэл завсарлах | Админуудтай холбоотой | Зохиогчийн эрх | Техникийн талын | Орчуулгатай холбоотой | Бусад |

Энэ хуудас нь Википедиаг хөгжүүлэх, хувь нэмрээ оруулахтай холбоотой тогтмол тавигддаг асуултууд, түүний хариултыг агуулсан хуудас болно.

Агуулга


[Засварлах] Эхлэл

[Засварлах] Засвар хийхийн тулд заавал бүртгэл үүсгэсэн байх ёстой юу?

Үгүй. Хүссэн хүн бүхэн бүртгэл үүсгэлгүйгээр засвар хийж, хувь нэмрээ оруулж болно.

[Засварлах] Бүртгэл үүсгэхэд насны хязгаарлалт байгаа юу?

Үгүй. Бүх насны бүх хүн энэ төсөлд оролцож болно.

[Засварлах] Бүртгэл үүсгэхэд заавал өөрийн жинхэнэ нэрийг ашиглах ёстой юу?

Ихэнхи хүмүүс өөрсдийн жинхэнэ нэрийг ашигласан байдаг боловч заавал ингэх шаардлагагүй.

[Засварлах] Мэдэхэд илүүдэхгүй нэр томъёо

Энд зарим нэг нэр томъёог тайлбарлав.

[Засварлах] Хуучин хувилбар луу нь буцаах (revert)

Энэ нь вандализмд өртсөн хуудас, өгүүллийн агуулгыг дахин сэргээхийг хэлнэ.

[Засварлах] Хуудас ба өгүүллийн ялгаа

"Хуудас" гэдэг нь Википедиа дахь бүх материалыг, өөрөөр хэлбэл, өгүүлэл, хэлэлцүүлэг хуудас, баримт бичиг, тусгай хуудсууд зэргийг хэлнэ. "Өгүүлэл" гэдэг нь зөвхөн нэвтэрхий толины мэдээлэл агуулсан хуудсуудыг хэлнэ. Help:Википедиа дахь хуудасны төрлүүд-ийг үзнэ үү.

[Засварлах] "Өнчин" өгүүлэл

Энэ нь бусад өгүүлэл, хуудсуудтай холбоос хийгдээгүй өгүүлэл юм.

[Засварлах] "Түүхий" өгүүлэл

Энэ нь ихэвчлэн нэг параграф, эсвэл түүнээс богино өгүүлэл юм. Өөрөөр хэлбэл цааш дэлгэрүүлэх шаардлагатай өгүүллийг хэлнэ.

[Засварлах] Салаа утга

Ижил бичлэгтэй боловч утга ондоо үгнүүдийг хэлнэ. Жишээлбэл, Сар (салаа утга) үзнэ үү.

[Засварлах] Бага зэргийн засварууд

Бага зэргийн засвар сэдвийг үзнэ үү.

[Засварлах] Ерөнхий

[Засварлах] Энд байгаагаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?

Та эхлээд Танилцуулга, Тавтай морилно уу, дараа нь Тусламж хуудсыг үзнэ үү.

[Засварлах] Википедиад мөрдөх ёстой ямар нэгэн дүрэм, зааварчилгаа бий юу?

Wikipedia:Дүрэм үзнэ үү.

[Засварлах] "Сүүлийн үеийн засварууд" гэж юу вэ?

Тодорхой хугацаанд хийгдсэн, тодорхой тооны өөрчлөлтүүдийн жагсаалт юм.

[Засварлах] Өгүүлэл бичихэд мөрдөх ёстой ямар нэгэн формат, загвар бий юу?

Өгүүлэл бичихэд мөрдвөл зохих загварыг эндээс үзнэ үү.

[Засварлах] Ижил сэдэв бүхий хоёр өгүүллийг яах вэ?

Энэ тохиолдолд тухайн хоёр өгүүллийг нэгтгэх саналыг хэлэлцүүлэг хуудас дээр нь бичих хэрэгтэй.

[Засварлах] Өгүүллийн сэдэв,агуулгын талаар бид саналаа солилцож, маргалдаж болох уу?

Википедиагийн бүх өгүүлэлд тавигдах гол шаардлага бол Төвийг сахисан байр суурь тул бүх зүйлд энэ байр сууринаас хандах хэрэгтэй. Ямарваа зүйлд хүлээцтэй, соёлтой, бие биенээ хүндэтгэж харилцах шаардлагатай бөгөөд өгүүллийн агуулгын талаар тухайн өгүүллийн хэлэлцүүлэг хуудас дээр саналаа солилцоно. Бүх өгүүлэлд "хэлэлцүүлэг" хуудас дагалдана.

[Засварлах] Би санамсаргүйгээр мэдээлэл устгачихлаа. Яах вэ?

Хуудсыг хуучин хувилбар луу нь буцаах сэдвийг үзнэ үү.

[Засварлах] Ямар хэл, фонтоор бичих вэ? Латин галигаар бичиж болох уу?

Монгол Википедиагийн албан ёсны хэл нь Монгол хэл, Орчин цагийн монгол хэлний дүрэм байх тул латин галигаар бичихийг хориглоно. Юникод (UTF-8) хэрэглэн кирилл үсгээр бичнэ.

[Засварлах] Зарим линкүүд улаан өнгөтэй байна. Яагаад?

Энэ нь тухайн үгээр гарчигласан өгүүлэл байхгүй байгааг заана.
Та тухайн улаан өнгө бүхий линк дээр дарж, шинэ өгүүлэл эхлүүлэн, мэдээлэл оруулах боломжтой.

[Засварлах] Цайвар цэнхэр линк ямар учиртай вэ?

Энэ нь гадаад холбоосыг заана. Өөрөөр хэлбэл Википедиагийн бус вэб хуудсуудын линк юм. Гадаад холбоосууд ингэж харагдана.


[Засварлах] Зураг, видео файлын ямар форматыг хэрэглэх ёстой вэ?

Зургийн хувьд JPEG, төрөл бүрийн сүлд, логоны хувьд SVG форматуудыг зөвшөөрнө. PNG форматыг мөн зөвшөөрнө, хөдөлгөөнт зургийн тухайд GIF формат зөвшөөрөгдөнө.
Видео файлын тухайд, Ogg Theora нь цорын ганц зөвшөөрөгдсөн формат болно.

[Засварлах] Дуут файлын ямар форматыг зөвшөөрөх вэ?

WAV ба Ogg Vorbis зөвшөөрөгдөнө. Харин MP3 формат зөвшөөрөгдөхгүй. Media-г үзнэ үү.


[Засварлах] Миний шинээр эхлүүлсэн өгүүллийг устгачихсан байна. Яагаад?

Википедиагийн дүрэмд харш өгүүллийг устгана. Хэдий таны өгүүллийг устгасан ч гэлээ таныг цаашид илүү их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Хуудас устгахтай холбоотой баримтлах бодлогыг үзнэ үү.
Өгүүлэл устгадаг түгээмэл шалтгаануудаас:
  1. Нэвтэрхий толины шаардлага хангахгүй (Жишээ нь, "Тэр их хөгжилтэй эр. Мөн түүний найз бүсгүй нь ч хөгжилтэй.").
  2. Утгагүй зүйлс (Жишээлбэл, "хөборхллыбо").
  3. Туршилтын хуудас (жишээлбэл, "Би үнэхээр энэ хуудсыг үүсгэлээ гэж үү?").
  4. Вандализм. Гэхдээ таны өгүүлэл энэ ангилалд багтана гэж бодохгүй байна.
  5. Түгжигдсэн хэрэглэгчийн үүсгэсэн өгүүлэл

[Засварлах] Миний хийсэн засварыг устгасан байна. Яагаад?

Хэд хэдэн шалтгаан байж болно. Шалтгааныг Avoiding common mistakes-с үзнэ үү. Хэрэв таны хийсэн засварыг устгасан бол та эхлээд тухайн өгүүллийн "Түүх" хуудсыг үзнэ үү. Энд хэн, хэдийд таны хийсэн засварыг устгасан, мөн устгасан шалтгаан байна. Үүнээс гадна "Хэлэлцүүлэг" хуудас дээр шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарласан байж болно. Магадгүй өөрийн тань хэлэлцүүлэг хуудас дээр шалтгааныг бичсэн байж болох юм. Хэрэв та тодорхой шалтгаан олохгүй бол, тухайн өгүүллийн хэлэлцүүлэг хуудас дээр эелдэгээр шалтгааныг асуугаарай. Таны засварыг өөрчилсөн хүн удахгүй таньд тайлбарлах болно.

[Засварлах] Гадаад болон дотоод линк

[Засварлах] Аль нэг хэлний Википедиагийн өгүүллийг Монгол Википедиа рүү орчуулж болох уу?

Болно. Энэ бол хамгийн зөв арга юм.

[Засварлах] Ямар нэгэн өгүүлэлтэй ижил өгүүлэл бусад хэлний Википедиад байвал яах вэ?

Энэ тохиолдолд холбоос хийх зайлшгүй шаардлагатай. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

[Засварлах] Википедиагийн бус, өөр сайтуудыг линк хийж болох уу?

Гадаад холбоосыг мэдээж зөвшөөрнө. Гэхдээ Википедиа нь вэбүүдийн холбоос бүхий хавтас биш гэдгийг анхаарах хэрэгтэй.
Зар сурталчилгааны линкүүдийг мөн битгий оруулаарай.
Вэбүүдийн линкүүдыг өгүүллийн төгсгөлд, "Гадаад холбоос" эсвэл "Ишлэл" хэсэгт байрлуулах хэрэгтэй. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

[Засварлах] Зохиогчийн эрх

[Засварлах] Википедиад зураг, мэдээлэл оруулахад тусгай зөвшөөрөл хэрэгтэй юу?

Википедиад буй бүх мэдээлэл, зураг нь ГНУ чөлөөт баримт бичгийн лицензтэй. Өөрөөр хэлбэл зөвхөн нийтийн эзэмшлийн, эсвэл ГНУ чөлөөт баримт бичгийн лицензтэй, мөн түүнтэй төстэй бусад лицензтэй зураг, текстийг л Википедиад оруулна.

[Засварлах] Бусад

[Засварлах] Википедиад би яаж хандив өргөх вэ?

http://wikimediafoundation.org/fundraising үзнэ үү.

[Засварлах] Өөрийн оруулсан хувь нэмрээ яаж тоолох вэ?

Хэд хэдэн тоологч бий. Эдгээр тоологч таны хийсэн засваруудыг хуудасны төрлүүдээр нь гаргах болно. Та тоолохыг хүсвэл энд дарна уу.
Мөн та "Миний оруулсан хувь нэмэр" линк дээр дарж, өөрийн оруулсан хувь нэмрээ харж болно.


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -